x

Туйлшрал ба Тэнцвэр

“Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл” хэмээн гарчигласан нийтлэл маань хэд хэд хэвлэгдэж, сайтуудад тавигдсан. Уншсан хүн зүхэхээсээ яг үнэнийг нь, байгаагаар нь биччихжээ гэж урам өгсөн, ярьсан хэлсэн, утастсан явдал буй тул түүнийгээ цааш дэлгэрүүллээ. Бас Төрийн хоёр том баганы нэг байх учиртай Ардчилсан Нам сонгуульд ялагдаад (нөгөө багана нь МАН),одоо лидерийнх нь суудлын төлөө өрсөлдөөн-сунгаа явагдах гэж байгаа тул АН-ын дараагийн шинэ даргад санаа сэдэл өгөх, ерөөсөө мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг тусгахыг санал болгож “Туйлшрал ба Тэнцвэр” сэдвийг хөндөж байна. Ганц АН гэлтгүй хүлээн аваарай. Бүх нийтэд хамаатай сэдэв шүү. 

Эх орны маань хөгжил дэвшил жигдрэхгүй, байнга эдийн засгийн гачаал дарамттай, гадаад өртэй, иргэд нь нуль зээлтэй, хүн амын 1/3 нь байнга ядуу явдгийг цаад учир шалтгаан нь туйлшрал нь ямагт хэтэрч, тэнцвэрийг огт хангахгүй явж ирсэний гай шүү дээ!

Ямагт нэг тал руугаа хэлбийж хэтийдэж, голыг нь олдоггүй, шийдвэр гаргахдаа хэтрүүлж байжээ л гэсэн үг. Зах зээлд шилжинэ гэдэг бол нийгмийн маш том зөвшилцөл. Улс төрийн шийдвэр. Улс төрийн эгэл бус ийм шийдвэрийг МАН олонхи байхдаа АИХ, УБХ-ын үед гаргаад болоод л ирсэн. Гэтэл шийдвэрийнх нь хэрэгжилтийг 30 жилийн дараа эргээд нэг дүгнэ дээ. Хэлбийлгэж хэтийдүүлээд хаячихсан, бүх салбарт. Хүн амын дийлэнхи нь жолооч, худалдагч, нийтийн хоол гэсэн хоёр гуравхан мэргэжил сонгочихсон, өөд уруугүй наймаа–зах дэлгүүр, лангуу болчихсон сууцгааж байдаг. Хүн амын үлдэх нь авилгачин төрийн албан хаагчид, цаана нь үр бүтээлгүй, бүтээмжгүй баахан хүн.

Зах зээлд шилжинэ гэх нийгмийн маш том зөвшилцлөө ингээд туйлшруулчихсан учраас эх орны сан хөмрөг, олсон хэдэн төгрөгийг нь хэдэн талаас нь л сороод шавхаад суудаг. Төр нь дэвэн дэлхийгээр явж гуйлга гуйх үйлтэй. Тэр үйл хэргийнх нь эцсийн буулт юу вэ гэхлээр иргэдээ төр-засаг нь тэжээх (хүнсний талон, карт, нийгмийн чиглэлийн өөр юу юу ч байдаг юм?) өртэй, өөр гарц байхгүй. 

Болхидуухан тайлбар хийе. Саяхан болтол, социализмын үед бидний тархинд гүн суусан дэлгүүрийн жин хэмжигч гэж байлаа. Туухай гэж хүнд лаг том төмрийг киллүүлж байгаа хүнсний барааны нөгөө талд нь тавиад тэнцвэр хангатал дүүргэх буюу хасна. Одоо хавтгайдаа электрон жин хэмжигчтэй болчихсон тул санахгүй байж магад гээд зургийг нь хүртэл сонирхуулъя.

Тэгвэл бид ардчиллын 30 жилдээ жин хэмжигчийн нэг талд л хав дараад дээр нь суугаад байжээ. Нэг байрандаа хэт удаан суугаад хөгжихөө мартчихжээ. Хөгжлөө чөдөрлөжээ.

Амьдрал дээр тайлбарлая. Хувийн унаа машинтай болно гэж социализмын үед давахгүй даваа, онцгой дархан эрхтэй, маш том арын хаалгатай, бусдын атаархал таттал баяжсан ганц нэгхэн хүн хийдэг оролддог ажил байжээ. Жингийн тухай нөгөө тийшээ хэлбийгээд хувийн өмчтэй байлгахгүй гэдэг нь дийлчихсэн байж. Ардчиллын үед хувийн өмчийг хуульчлаад хувьдаа “юу”-тай ч байхыг зөвшөөрчихсөн. Хөл дүүжлэх унаа, чөдрийн ганц морины сэтгэхүйтэй монголчууд жингийн тухайг хэтэртэл дараад бүр овоолоод 3 сая хүндээ ахдахаар нэг сая илүү хувийн машинтай болоод авлаа. Туйлшрал нь хэтрээд зам нь ачааллаа даахаа байгаад түгжрэл нь өвөл зунгүй, жилийн дөрвөн улирлын турш нийслэлийг дарамталлаа. Тээврийн цагдаагийн алба нөгөө талд нь ёстой нэг хүчгүйтлээ. Зохицуулж хүчрэхгүй асар том машины далайд хот живлээ. Монголчууд гандан буурдаггүй ээ. Машин нэмж аваад байдаг, аваад байдаг. Монголчуудын машины шуналын дэв зогсдоггүй ээ. Тэгсэн мөртлөө хувийн тэргээрээ бахархсан жолооч, жолоо мушгиж яваа бараг бүх хүн стресстэй, зам дээр хүн ард нь хамаг алтан цагаа алдаж гүйцсэн. Замын осол эндэгдэл ихэссэн!

Зам тээвэрт тэнцвэрийг яаралтай хангах шаардлагатай байгаа биз? Тэнцвэр хангахгүй бол энэ улс чинь “ТЭГ ЗОГСОЛТ” хэзээ мөдгүй хийх дээрээ туллаа. Тэнцвэрийг эх оронч уриа ухуулгаар хийхгүй. Тээврийн цагдаагийн удирдлагыг мянга солиод нэмэргүй. Ердөө хуулиар л хийчих. 

Хэрхэн? Машины дугаар олгох ажлыг бүтэн жилээр түдгэлзүүлээд үз. Давхиж яваа машинуудынхаа насжилтыг тогтоогоод хориод үз. Давхиж яваа машинуудынхаа өнгө үзэмж, чанар чансаанд шалгуур тавиад ихэнхийг нь нийслэлийн төв гудамжаар (баруун 4 замаас зүүн 4 зам гэхчлэн) явуулахгүй гээд чангалаад үз. Ажлын цагаар хувийн дугаартай машин хязгаартай зорчуулах шийдвэр гарга. Нийслэлийн гудамжинд явах машины овор, том жижгээр ялгалт хийгээд үз. Монголд орж ирж буй машины рэ-экспортыг дэмж. Хотод унуулах, хөдөө унуулах машиныг ялгаж сортлоод хуульчил, хувь заагаад өг. Үнэхээр өдөр бүр машин унах шаардлагатай бол өндөр татвар төлөөд унаг. Олигархиуд энэ шалгуурт бүрэн тэнцэнэ. Татвараа төлөөд цаг наргүй давхиг л дээ, хуулийн дагуу.

Би аз жаргалын индексийн тухай өмнөх нийтлэлдээ нийгмийн тэнцвэр алдагдсан учраас Монгол маань 92 дүгээрт жагслаа. Аз жаргалгүй гэх улс орны жагсаалт руу дөхөж явна хэмээн бичсэн. Тэнцвэр нь хэрхэн алдагдсан тухай бичилгүй хуулийн зохицуулалтыг дурдсан. Түүнээсээ дэлгэрүүлж үндсэн сэдвээ тодотгоё.

Хэрэггүй зуршлуудыг нь төрийн хуулиар зохицуулчих, хориглох албагүй гэсэн нь хэрэггүй хортой зуршлууд нь жин хэмжүүрийн нэг тал руу хэт хэлбийчихснийг нь хэлж буй хэрэг. Хэрэггүй хортой зуршлын эхэнд архидалт орно. Архичдын толгойг нь илэх, эрхлүүлэх, гуйж гувших, ятгах, эх оронч сэдэл төрүүлэх замаар тэмцсэн нь одоо боллоо. Хүн ард залхлаа. Төрийн төмөр, өршөөлгүй нударгыг архичид дээр гаргая. Архидалт ба архичныг эрүүгийн гэмт хэрэгтэй зүйрлүүлэн тэмцэе. Эхний ээлжинд нийгэмдээ архидалтын буруу нөлөө үзүүллээ гээд татвартай болгочих, татвараа төлөөд архидаг, согтуураг. Мэргэжлийн архичдад бүр өндөр татвар ногдуулчих. Татвараа төлчихөөд гудамжинд ногоортлоо хэвтэж байг гэж би бичсэн нь архидалт бүр утгаа алдаад, төр нь архидалтын өмнө хүчгүйтээд, бүр эсрэгээр архи их үйлдвэрлэж архи их зарвал улсын эдийн засагт нэмэртэй гэх суртал сэтгэхүй хүчтэй байгааг жин хэмжүүрийн нөгөө тал руу нь хэлбийлгэх санаа юм. Ухаан нь архиа үйлдвэрлэнэ, хэрэглэнэ. Тэр нь тэнцвэртэй буюу зохистой. Жин хэмжигчийн хоёр талд архи, хууль хоёр яг тэнцэнэ. Яваандаа архины эсрэг туухай жин дарвал сайн л биз.

Тамхичдыг чөлөөтэй тавиад бас л татвар төлүүлчих, татвараа төлөөд л татаж байг гэж бичсэн нь энэ гуравхан сая хүнд дэндүү олдохоор (бараг айл болгонд дор хаяж нэг, хөдөө, гэр хороололд бүр ч олон – эр хүн болж төрөөд тамхичин байх ёстой, эр хүн гэгдэж яваагийн ганц шалгуур нь тамхи татах!) тамхичидтай байна. Хамгийн аюултай нь өсвөр залуу насныхан тамхинд их дурлаж байна. Тэдэнд захиргаа хяналт алга гэдгийг л би бичиж байна. Хуулиар л зохицуулаад тамхины ба тамхичдын тэнцвэрийг нийгэмд хангуулчихна. Жин хэмжигчийн хоёр талд тамхи, хууль хоёр яг тэнцэнэ гэсэн үг.

“Хүний амь нас, эд хөрөнгө сүйтгэхгүй дураараа тонгочимоор бол бас татвартай болгочих. Шөнө хөгжим хашгачуулж, найрлаж цэнгэж болно, бас л татвар төлүүлчих. Баар цэнгээний газрууд ойр хавийнхаа орон сууцны оршин суугчдад татвар төлөг. Тэгээд цаг наргүй ажиллаад үз. Харъя” хэмээн би тавлаж бичсэн. Энэ нь нөгөө дураараа хэт дургисаар (ардчилал эрх чөлөөгөө хэтэртэл эдлээд!) тэнцвэрийг бүр үгүй болгоод хэт туйлширсныг нь тэнцвэртэй болгох санаа сэдлээ илэрхийлсэн хэрэг шүү дээ. Зоргоороо байх, хэний ч эрхшээлд орохгүй байх, өөртөө эзэн байх нь буруу тийшээ хэлбийгээд хэтийдчихсэн. 

Ажил эрхлэхгүй байх, ажилд тэнцэхгүй байх, түүндээ ичиж зовохгүй улайхгүй байх гэдэг нь бас хэт туйлшралын замаар орсон. Хэт зоргоороо, эрхээрээ хатаж амьдарч байгаагийн л гай. Ажилгүй гээд өлсөж үхэхгүй, хөсөр хаягдахгүй, найз нөхөдгүй болохгүй, ертөнцийн өдрүүдийг яаж ийгээд санжиганаад өнгөрүүлээд байж болдог. Энэ туйлшралыг арилгах цорын ганц арга зам бол ажил эрхлэхгүй зүгээр суусны татвар төлүүлэх. Залхуурхлын ба олхиогүйтлийн, хэргээр ядуурсны татвар гээд тусдаа авсан ч болно гэж би бичсэн. Дахиад бичиж байна. Монгол хүнийг түлхэж, хөдөлгөж, болж өгвөл өөрөөр нь өөрийнх нь наад захын амьдралын зорилгыг нь шийдүүлэх тийм нэг татварын тухай ярьж байна. Хуулиар л ажилгүйдэл ба ажилд тэнцэхгүйг зохицуулаад тэнцвэрийг нийгэмд хангуулчихна. Жин хэмжигчийн хоёр талд ажилгүдэл, хууль хоёр яг тэнцэнэ гэсэн үг. Ажилгүйдлийн жингийн таваг хоосорвол бүр сайн. Ажилтай байна, ажил хийлгэж байна, ажилд дурлаж байна гэх туухай дараг л дээ. 

Экологид гайтайгаар, хөрс ус агаар бохирдуулж бохир заваан амьдарнаа гэвэл бас өндөр татвар тавьчих гэж би бичсэнээ дахин давтаж байна. Ардчиллын 30 жилд тэнцвэрийг огтоос хангаагүй салбарыг ярьж байна. Ёстой нэг нурааж сүйтгэж өглөө. Нураасаар сүйтгэсээр л байна. Хог хаягдал гэж гуравхан сая хүн ардад дэндүү ахдахаар ихдэхээр ялгаран гарч байна. Хаашаа л харна, хаана л бол нуль хог. Тэгээд хөгшин хөвөөгүй хог илүүдлээ хаа дуртай газраа хаяна. Зоргоороо байх эрх чөлөөгөө хог хаягдал дээр эдэлж хэрэглэмээргүйсэн. Иймд татвараар л зохицуулахаас аргагүй. Хог хаягдлын цэгүүдийг камержуулна. Түүнд цагдаа, татвар, мэргэжлийн хяналт ажиллана. Жишээ нь гэр хороололд жалга руу үнс хогоо хаядагтай төр тэмцээд яагаад ч хүчрэхгүй байгаа бол камержуулаад л хаясан тохиолдол бүрт татвар аваад бай. Татварын гэрээ байгуулчих. Агаарын бохирдол ч адилхан. “Торгууль” гэж нэрлэхээр нөгөөдүүл нь хулгайн замаар тэмцэх аргаа бодоод олчихдог бол “Татвар” гэж нэрлээд “Татвар төлүүлэх гэрээ” байгуулуулаад болчихно. Хүн ардыг айлгахгүйгээр төлүүлчихнэ. Экологийн тэнцвэр хангуулах тухайд л би яриад байна. Жин хэмжигчийн хоёр талд хог хаягдал бохирдол, хууль хоёр яг тэнцэнэ гэсэн үг. Агаар бохирдуулдаг, хог хаядагчуудын жингийн таваг хоосорвол бүр сайн. Хэтдээ хоосруулж л таарна. 

Би голдуу нийгмийн ба ахуйн тэнцвэрийн тухай өгүүллээ. Одоо үүнийгээ улс төртэй хэрхэн холбох вэ? Манайхан нөгөө шударга ёс гэдэг рүүгээ татаад аваад ирэх байх. Шударга ёсыг дээрээсээ эхлэн тогтоох гэдэг чинь зөв л дөө. Гэхдээ үр дүн нь бас туйлшралаар дуусдаг. Дарга даамал явсан ганц нэг хүнийг хорих шийтгэх, торгох чинь өс дагуулсан нэг удаагийн л алхам. Ард нь ядуугаараа, ажилгүй, ажил хийх дургүй, архинд дуртай, байгаль орчноо сүйтгэдэг олонхи үлдэж л таарна. 

Тэнцвэрийг дээр, дор хоёр талаас нь зэрэг хангаад дунд нь аваад ирвэл хөгжил дэвшил жигдрэнэ. Горзинтал, вертикал буюу дөрвөн талаас уулзалдах тэнцвэрийг хангах тухай юм. Нийгмийн доод шатнаас эхлэн тэнцвэр хангаж хуулийн дарангуйлал (ардчилал, эрх чөлөөнөөс ангид!) тогтоохгүй бол Монголын нийгэм ямагт тогтворгүй, ёзоор нь муудсан, идээ бээр нь бугшсан хэвээр байх болно. Төрийн ордноос хөгжлийн тухай хичнээн ухуулж уриалж мөрөөдөөд тэнцвэр хангахгүй бол улс хөгжигүй. 

Тэнцвэрийн гол үр дүн нь юув гэхлээр хөдөлмөрийн насны эрүүл саруул монгол бүх хүн ажил албатай, орлоготой, мөнгөтэй, эрүүл саруул биетэй, зөв сэтгэлтэй байж гэмээж нь нийгмийн тэнцвэр бүрэн хангагдана. АН-ын лидерийн сунгаа, УИХ-ын намрын чуулган, орон нутгийн сонгуульд зориулан МОНГОЛЫН НИЙГМИЙН ТЭНЦВЭР гэдэг сэдвийг хөндөөд хөгжил дэвшилээ хэрэглэвэл үр дүн гарч магад хэмээн санагдаад болдоггүй. Таны мэргэн санал юу вэ? 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 1 цаг 44 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 1 цаг 46 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 1 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2 цаг 47 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 2 цаг 57 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 3 цаг 13 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 4 цаг 13 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 4 цаг 43 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 5 цаг 14 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 5 цаг 29 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 7 цаг 5 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 7 цаг 16 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 7 цаг 21 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 7 цаг 26 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 7 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 7 цаг 34 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 8 цаг 40 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 8 цаг 59 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 9 цаг 23 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 9 цаг 40 мин
iИх уншсан
Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top