x

Амь орсон үлгэр: Анхны диснейлэнд 65 нас хүрлээ

Алиса ба Бүрх малгайтантай цайлах, Реми хүртэл жижгэрч, Гюстогийн рестораны гал зуухаар зочилж, Лондон, Неверлендын шөнийн тэнгэрээр Питер Пэнийн хамт хамт нисч, Жек Болжморын хамт далайд хөвөх зэрэг бусад ид шидийг 65 жилийн өмнө “дэлхийн хамгийн аз жаргалтай газар" Диснейледыг байгуулсан Уолт Диснейгүйгээр хийж болохгүй  байлаа.

 

Бүхнийг жаргаах мөрөөдөл

Уолт Дисней Диснейлендээ байгуулахаар 1930–1940-өөд онуудад өөрийн охид Шэрон, Диана нартай Лос-Анжелесийн цэцэрлэгээр зугаалж явахдаа сэтгэжээ. Хүүхдээс нь гадна тэдний эцэг эх нь аз жаргалтай байх газар бүтээх санаа түүнд орж иржээ. Санаа нь хэдэн арван жилээр түүний мөрөөдөл болон хувирсан юм.

Нэгэн агшинд зурмал киноны мастерт Бербанк дахь кино урлангаас нь холгүй гурван га газарт “Микки Маусын цэцэрлэг” байгуулан шүтэн бишрэгчдэд бэлэг барих төлөвлөгөө боловсорсон байв. Хүмүүс байнга түүнд захидал бичин кино урлангаар нь аялах санаагаа ирүүлж байлаа. Урлангаар аялах нь түүний бүтээлийг шүтэн бишрэгчдэд хүссэн зүйлийг нь гүйцээхгүйг тэр сайн ойлгож байв...

Шинэ санаа олохын тулд тэрээр дэлхийн цэнгээний цэцэрлэгүүдээр явж үзэв. Нидерландын Эфтелинг, АНУ-ын “Хүүхдийн зөгнөлийн орон”, Гринфилд-виллиж ба Данийн Тиволигаар тэр аялав.

Дисней цэцэрлэгээ байгуулах ажилдаа ороход гурван га газар хэтэрхий бага болох нь ойлгомжтой боллоо. Зөвлөгч Гаррисон Прайсын санал болгосноор тэр Лос-Анжелесаас зүүн өмнө зүгт Анахайм дахь 65 га жүржийн төгөлтэй газрыг худалдан авчээ.

Диснейлендыг ганцхан жилийн дотор босгосон ба тэр анхны үзэгчидээ 1955 оны долоодугаар сарын 17-нд хүлээн авахад бэлэн болов. Цэцэрлэгийг тэр 17 сая доллараар босгосон ба төслөө санхүүжүүлэхээр тэр телевизийн тусламжийг өргөн ашиглажээ. Үнэн хэрэгтээ тэр нь харилцан туслалцаа байсан юм. «Диснейленд» нэвтрүүлгийг харьцангуй шинэ ABC сувгаар дамжуулах болж, телевиз цэцэрлэгийг санхүүжүүлж эхэлсэн байдаг. 1960 он хүртэл Диснейленд  нь Walt Disney Productions, Western Publishing ба ABC компаниудын мэдлийнх байв.  Цэцэрлэг нээгдсэнээс таван жилийн дараа Walt Disney Productions бусад компаниудын хувийг бүрэн худалдан авчээ.

 

Black Sunday, буюу Үлгэрийн биш эхлэл

Диснейленд 1955  оны долоодугаар сарын 18-нд анхны үзэгчдээ хүлээн авав. Өмнөх 17-ны өдөр нь зөвхөн урилгаар “Хэвлэл мэдээлийн олон улсын тойм” нэртэй арга хэмжээг зохион байгуулжээ.

Цэцэрлэгийн нээлтийг олимпийн тоглолтын нээлт шигээр улс орон даяар шууд нэвтрүүлэг явуулан түүний хөтлөгчид нь ирээдүйн Калифорний мужийн 33 дахь захирагч бөгөөд АНУ-ын  40 дэх  Ерөнхийлөгч Рональд Рейган, жүжигчин Боб Каммингс ба радио болон телевизийн хөтлөгч телеведущий Артор Линлеттер нар байлаа. Гэхдээ, гэхдээ өргөн олон ганц өдөр тэвчин оддын хамт өдрийг өнгөрөөж чадаагүй. Хаалгаа нээсэн өдөр төлөвлөсөн 11 мянгаас илүү олон буюу 28 мянган хүн цугларсан байв. Ус сувгийнхан тэр өдөр ажил хаясан тул усан оргилуурууд 40 градусын цангаанаас үзэгчдийг аварч чадсангүй. Цэцэрлэгийн нээлтийн ивээн тэтгэгч Pepsi компанийн  хийжүүлсэн ундаагаа худалдах гэсэн заль гэж олон хүн тайлбарлаж байлаа.

Нэг хэсэг нь ундаа хайж, нөгөө хэсэг зочин оддын гутлын өндөр өсгий нь сайтар хатаж амжаагүй асфальтад зоогдон асуудал үүсгэв. ”Зөгнөлийн орон” бүсэд хий алдагдснаас хөрш хоёр цэцэрлэгийн хэсгийг хаахад хүрэв. Уолт Дисней оддыг сэтгэгдэл дундуур үлдээхгүйн тулд тэднийг дараагийн өдөр нь дахин урив. Хожим паркийн ажилтнууд долоодугаар сарын 17-ны өдрийг “хар ням” гараг (Black Sunday) гэж нэрлэх болжээ.

Азын тасалбар

 

Дараагийн өдөр нь хүмүүс ихээр цугларчээ. Тэд шөнийн хоёр цагаас эхлэн дугаарласан байдаг.  Хаалганд хамгийн ойр Лонг-Бич хотын хотын коллежийн 22 настай оюутан Дэвид Макферсон зогсож байв. Тэр өмнө нь нээлтийг телевизээр харсан учир анхны үзэгч болохоор шийджээ. Хэдэн цаг зогссон тэр анхны үзэгчдийн тасалбарын эзэн болж чадав. Тэр цагаас хойш  тэр  гэр бүлийн хамт жил бүр паркт очдог болжээ. 1955 оны долоодугаар сарын 18-нд Диснейленд 50 мянга орчим хүнийг хүлээн авсан байдаг.

Тавиад онуудад Диснейлендад орох тасалбар 3,5 доллар байсан ба харин үзүүлбэр бүрт нэмэлт тасалбар авдаг байв. 1982 онд Уолт Дисней нэгдсэн тасалбар бий болгосноор түүний эзэн өдөртөө бүх тоглоомуудад хязгааргүй орох болсон юм.

Анахайм хотын цэнгээний парк ерээд онуудад  бүрэн хэмжээгээр өргөжин тэлж аажмаар амралтын газар болон хувирчээ. Тоглоомуудаас гадна цэнгээний паркт Диснейн хотхон, буудлууд, Диснейн спа, 10 мянган зогсоолын байртай  “Микки ба найз нар” нэртэй авто зогсоол хамрагдах болов. Мөн олон тооны ресторан, дэлгүүрүүд нэмэн нээгдсэн байна.

Он цагийн явцад “Дэлхийн хамгийн аз жаргалтай газруудын” тоо олширч эхлэв. 1970 онд Флорида мужийн Орландод Disney World нээгдэн дэлхийн хамгийн том, хамгийн их хүн ордог парк болон хувирсан байв. 1983 онд Токиод гарч ирсний дараа паркууд 1992 онд Парист, 2005 онд Гонконгт, 2016 онд Шанхайд  байгуулагджээ.

Диснейленд өнөөдөр

Уолт Диснейн уран сэтгэмжид төрөн биелэлээ олсон паркууд түүхэндээ зургаан удаа хаагдсан байдаг. 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийн үхлийн дараа, 1887 онд хүчтэй цасан шуурганаар, 1994 ба 2010 онд Калифорнийн газар хөдлөлийн дараа шалгахын тулд, мөн 2001 оны есдүгээр  сарын 11-ний террорын дараа, 2020 онд COVID-19 коронавирусний пандемиар хаагдсан байна. Бусад өдрүүдэд нь дэлхийн цэнгээний паркууд амралтгүйгээр ажиллан жилдаа 72 сая хүнийг хүлээн авч сонирхуулан  цэнгээж ирлээ.

 

Диснейн ид шидийн оронд байгаагүй хүн Диснейленд  бол тоглоомуудын овоололт,  мөн эцэг, эхчүүдийн “зовлон”, мөнгө хүүлэгч газар гэж боддог биз. Тэр бол төөрөгдөл юм. Уолт Дисней мөрөөдлөө биелүүлсэн үнэхээр “дэлхийн хамгийн аз аз жаргалтай газар” юм.

 

Тэнд том жижиггүй хөхрөлдөн хөөрч байдаг. Тэнд бүгд л цаг шиг ажиллаж ирэв. Анх нээгдэхдээ 23 тоглоомтой байсны ихэнх нь өнөөдөр ч ажиллаж байгаа. Уолт Дисней “том хүмүүс чинь насанд хүрсэн хүүхдүүд” гэж хэлж байсан нь санамсаргүй биш ээ.

М.Цогт

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 10 цаг 34 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 10 цаг 41 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 10 цаг 50 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 11 цаг 32 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 14 цаг 2 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 14 цаг 24 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 14 цаг 45 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 14 цаг 51 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 15 цаг 1 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 15 цаг 10 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 15 цаг 15 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 15 цаг 17 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top