x

ЖДҮ авсан У.Хүрэлсүх тэргүүтэй УИХ-ын гишүүдийн хэрэг юу болов?

УИХ-ын 2016-2020 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байдаг. 

Энэ гишүүнд дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэмээд 50-уулаа ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 2017 болон 2018 онд хоёр жил дараалан 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй төрийн өндөр албан тушаалтнууд, хууль сахиулах хүчний байгууллагын өндөр хэргэм цолтнууд хүртэл энэ хэрэгт холбогдсон билээ. 

Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ-гийн” гэх нэршилтэй энэ хэрэг олны анхааралд өртөөд, хууль шүүхийн байгууллагаас шалгасаар хоёр, гурван жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд ганц УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг л өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Бусад 49 гишүүний ЖДҮ авсан эсэх, авахад нөлөөлсөн эсэх, хамаарал бүхий компани нь мөн эсэх, гурван хувийн хүүтэй зээлийг ББСБ-аараа угаасан эсэхийг эцэслэн нотлогдоогүй. Жидү зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалын нэгийг хашиж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярыг ЖДҮХС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан.

У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-гаас авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн данснаасаа хийжээ гэсэн гарчигтайгаар сайтад нийтлэл гарсанаас өөр тодорхой мэдээлэл байдаггүй юм.

-Ждү зээлтэй холбогдуулан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг буруутай хэмээн үзэж яллагдагчаар татаж байв.

-УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Баттөмөр, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын түшээдийн авсан зээл, хамаарал бүхий компани нь хөдөлшгүй нотлох баримттайгаар батлагдсан. Гэсэн ч тэд албан тушаалаасаа буулгүй, ард түмнээсээ уучлал гуйлгүй явсаар энэ дөрвөн жилийг барж, зарим нь дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийн өндөр албан тушаалд ажиллаж байна.

-Төрийн болон намын өндөр албан тушаалтнаас УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар, МХЕГ-ын улсын байцаагч Ш.Хонгорзул, ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осор, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нарын эрхмүүд зээл нэрийн дор их хэмжээний мөнгө авсан.

ЖДҮ зээлээ төлөөгүй гишүүдээс дурдая

ЖДҮХС-гийн Шилэн дансанд цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг нээлттэй ил тод тавьдаг. 

1. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хамаарал бүхий гэгдэх “Аёон пропертийз” ХХК нь 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард ЖДҮХС-гийн дансанд 15.6 сая төгрөг хийсэн байна.

2. УИХ-ын гишүүн, одоо Хууль зүй дотоод хэргийн сайд болсон Х.Нямбаатарын хамаарал бүхий гэгдэх “Өгөөдэй Ази” ХХК нь 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд ЖДҮХС-гийн дансанд 21 сая төгрөг хийсэн байна.

3. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжлэг үзүүлсэн гэгдэх “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК нь 900 сая төгрөгийн зээл авсан ба 20 сая төгрөг ЖДҮХС-д тушаажээ. 

4. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий гэгдэх “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 302 сая төгрөгийг ЖДҮХС-гийн данс руу шилжүүлсэн байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК, “Сэлши үүр” ХХК, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Энэ талаар сайд асан Б.Батзориг “Компаниудынх нь нэрийг санахгүй байна. Яаманд, ЖДҮХС-д хандаж байсан байх” гэдэг.

5. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хамаарал бүхий гэгдэх “Дорнод гурил” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан, 21 саяыг нь ЖДҮХС-гийн дансанд хийсэн байна.

6. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын хамаарал бүхий гэгдэж буй “Хархираан хөгжил” ХХК нь 22 сая төгрөгийн зээлийн төлбөрийг ЖДҮХС-д хийжээ. 

7. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын дэмжлэг үзүүлсэн гэгдэх “Арвай хүрд” ХХК хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард 50 сая төгрөгийг ЖДҮХС-д тушаажээ.

8. УБЦТС ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нь ”Баяр плант ХААБ” ХХК-иараа дамжуулан хамгийн өндөр буюу 3.3 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж авсан юм.

ЖДҮ-д холбогдсон гишүүдийн хэргийг хаав

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байсан. 

Зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгажээ.

ЖДҮ-гийн хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр ингэж мэдээлж байв.

-ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан.

Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байжээ.

Үүнд: 

• УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
• УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
• УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
• УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
• УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
• УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
• УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
• УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байжээ.

Хуулийн байгууллагын хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж буй төсөл дотор ЖДҮХС-гийн хууль тогтоомж, журмыг зөрчсөн, төслийн үйл ажиллагааг тодорхой шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн мөнгөнөөс өндөр хүүтэй, өр зээлээ хаасан, машин унаа авсан, хувь хүмүүст шилжүүлсэн зэрэг нийтлэг зөрчил илэрч байжээ.

ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон 9 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргаж байв. Гэвч сайд асан Б.Батзоригоос өөр хүн шүүхийн хаалга татаагүй хэвээр л байна. МАН Б.Батзоригоор туг тахьснаас биш ЖДҮ-чдэдээ хариуцлагаа өнөөг хүртэл тооцож чадаагүй юм.

Б.ОДМАА

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 18 цаг 2 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 19 цаг 51 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 22 цаг 22 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 23 цаг 13 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 23 цаг 55 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top