x

Буйр нууранд завьтайгаа алга болсон 4 хүнийг Монгол Улсын хил орчмоос олжээ

Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээг хүргэж байна. 

Дорнод аймгийн Буйр нуур руу завьтайгаа гараад сураггүй алга болсон иргэдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ.

Тодруулбал,  Халхгол сум Буйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ Улаанбаатар хотын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/, Ч /52 настай, эрэгтэй/, С /45 настай, эрэгтэй/ хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу 12 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчидд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 19:05 цагт нуурын эргээс 16 км Монгол Улсын хилээс 7 км-ээс эсэн мэнд олжээ.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсгийн “Задгай”-д Иргэн Б /12 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.13-ны өдрийн 19:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 03:00 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас эхлэн зохион байгуулж 07:30 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Голын зах” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 215 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 3 хүн аялаж явснаас тус багийн харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:53 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 07.13-ны өдрийн 21:58 цагт явсан. 07.14-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Том гүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ Туул голд живсэн байж болзошгүй /тухайн иргэн нь 07.09-ний өдөр гэрээсээ гараад сураггүй байсан бөгөөд 07.13-ны өдөр автомашин, хувцас нь Туул голын эрэг дээр байсан/ тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 07:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 12:51 цагт тус багийн “Гүүрний-Ам” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ө.Элбэгманлайд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д Үерийн ус зайлуулах далангийн усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:25 цагт очиж 50 орчим настай, эрэгтэй /нэр, хаяг тодорхойгүй/ хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Баруун байдлагын-Адаг” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 19 км-т/ Хэрлэн голд 1 хүн урссан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 12:36 цагт очиж Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн Ж /49 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд татан гаргасан. 

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Урд чулуутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ Орхон аймгийн төвөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан “Санни-15” загварын суудлын автомашин усанд боогдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 50 км зам туулан 20:40 цагт очиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн харьяат иргэн С /29 настай, эрэгтэй/ ухаан алдсан байсан тул аймгийн Нэгдэсэн эмнэлэгт хүргэж өгсөн. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Хадан хясаа” гэдэг газар Туул голын салаанд 4 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км зам туулан 19:34 цагт очиж Хан-Уул дүүргийн харьяат иргэн С /20 настай эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/, П /18 настай эрэгтэй/, Б/18 настай эрэгтэй/ нарыг завиар гол гаргаж өгсөн.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Цагаан гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс урд зүгт 12 км-т /Тус багийн нутгаар 07.13-ны өдрийн 16:00-16:56 цагт усархаг аадар бороо орсны улмаас сумын төвөөс Чацран багийн чиглэлд мотоциклоор зорчиж явсан 5 хүн /үүнээс 2 хүүхэд/ үерт өртөж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б/55 настай, эрэгтэй/ нас барсан, мөн тус сумын харьяат иргэн Я /38 настай, эмэгтэй/-ыг үерийн уснаас эсэн мэнд татан гаргасан биеийн байдал хүнд сумын хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Оюунчимэг мөн өдрийн 21:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 1 цаг 14 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 5 цаг 1 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 18 цаг 27 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 18 цаг 55 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 22 цаг 57 мин Пакс Глобалика (Pax Globalica) 23 цаг 9 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 23 цаг 32 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо Өчигдөр 13 цаг 04 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна Өчигдөр 12 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 14 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 10 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой Өчигдөр 12 цаг 04 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв Өчигдөр 11 цаг 59 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Өчигдөр 11 цаг 53 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ Өчигдөр 11 цаг 49 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ Өчигдөр 11 цаг 38 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Өчигдөр 10 цаг 33 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд...
Top