x

Гадаадад байгаа монголчууд онгоц хөлслөөд ирэх нь ИЛҮҮ ХЯМД

-МИАТ-ийн нислэгээр нэг гэр бүлийн дөрвөн хүн ирэхэд 20 сая төгрөг төлж байгаа- 

Дэлхийг айлгаж байгаа коронавирус намжих нь бүү хэл, намраас хоёр дахь давлагаа нь эхэлнэ гэсэн мэдээ хэдийн цацагдаад байна. Тиймдээ ч, бөөрөнхий бөмбөрцөг тэр чигээрээ COVID-19-өөс айсан хэвээрээ. Харин манайхан эсрэгээрээ. Амны хаалттай хүн ч ховордсон. Ямартаа л энэ асуудал УИХ-ын даргын сонорт хүртэл хүрэх вэ дээ. Бүхнийг айлгаж байгаа гамшигт энэ цар тахлаас хамгийн түрүүнд хамгаалж чадсан улс бол яах аргагүй Монгол. Мэдрэмжтэйгээр цагийг нь олж хөл хорио тогтоож, ард иргэддээ сэрэмжлүүлж чадсанаар дотооддоо энэ аюулт өвчнийг алдаагүй улс орноор тодроод байгаа. Энэ бүхний төлөө тухайн үеийн Засгийн газар, ЭМЯ, УОК гээд бүгдэд нь бид талархаж байгаа, талархсаар ч өдийг хүрсэн.

Хоёрдугаар сард анхлан хөл хорио тогтоосон цагаасаа хойш монголчууд бид тэдний эсрэг муу үг шидэж, муухай харж байгаагүй. Нийтээрээ магтаж, нэг дуугаар дэмжиж байлаа. Гэтэл сүүлийн үед юу болоод байна вэ. Үнэндээ “Даравч далдайна, булавч бултайна” гэдэг болоод байх шиг. Нийгмийн сүлжээгээр цацагдаад байгаа мэдээллийг харах завгүй байдаг юм бол сануулаад өгье.

СОНГУУЛЬД ЯЛАХ ГЭСЭН МУЛГУУ БОДЛОГО ЧEХИЙН МОНГОЛЧУУДАД ГАЙ БОЛОВ

Эдүгээ Чех улсад короновирусын халдварын тархалт Европын бусад орнуудын нэгэн адил байгаа бөгөөд үүний улмаас саяын сонгуулийн үеэр тус улсад саатан буй монголчуудаас 100 орчим хүн эх орондоо очих хүсэлт тавьжээ. Тиймээс Чехийн цагаачлалын албанаас дээрх хүмүүсийг өөрийнхөө онгоцоор Улаанбаатарт үнэгүй авчрах, тэр ч байтугай хоргодох байранд 21 хонох бүхий л зардлыг нь даахаар болсон байна. Тэгтэл Монголын Засгийн газар зөвшөөрсөнгүй. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль болж байсан болохоор МАН-ын нэр төрд муу үр дагавар авчирна гэж мунхаглажээ. Нэг ёсондоо МАН гадаадад байгаа хүмүүсээ өөрсдөө л эх орондоо авчирсан нэр зүүх гэж тэр. Короног хүртэл дангаараа өмчлөхөөр улайрсан байхыг яана?

Ядуу тарчигаа мэдэхгүй байж гадаадаас тусламж авахгүй гэсэн нэг муу цамаан зантай. Тэгсэн хэрнээ өр зээлийг бол өчнөөн тэрбумаар нь хусаад байдаг. Манайх шиг өрөндөө баригдсан улс бол хөрөнгө мөнгө арвинтай улс орны ийм сайхан саналыг уухайн тас зөвшөөрөөд л эх нутаг руугаа яаран буй ард иргэдээ үнэгүй авчруулчих ёстой байлаа. Гэтэл сонгуульд ялах гэсэн МАН-ын мулгуу бодлого гай болов. Одоо харин сонгууль дуусчихлаа, сонирхол чинь буурчихлаа, нам чинь ялчихлаа, наадам ч дөхлөө. Чехийн саналыг зөвшөөрмөөр юм даа.

Энхийг сахиулагчид коронавирусийн халдвар авчээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан монгол цэргүүд коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн 120 энхийг сахиулагч оролцож, зургаан сар үүрэг гүйцэтгэжээ. Улмаар үүрэг гүйцэтгэх хугацаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусаад эх орондоо ирэх ёстой байсан боловч буцах нислэг хүлээсээр зургадугаар сарын 13-ныг хүргэсэн байна. Улмаар зургаадугаар сарын 13-нд АНУ-ын цэргийн онгоцоор эх орондоо буцахаар Афганистаны Кабулын нисэх онгоцны буудал дээр иржээ.

Гэтэл АНУ-ын цэргийн онгоц тодорхойгүй шалтгаанаар нислэг үйлдэх боломжгүй болсон тул тэд Афганистаны Кабулын нисэх онгоцны буудалд гацсан байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд тэдэнд коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд 50 цэргийн шинжилгээ эерэг гэж гарчээ. Тэднийг Кабулын нисэх онгоцны буудлын гадна майханд тусгаарласан бол биеийн байдал хүнд найман цэргийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүнээс хойш ар гэрийнхэн нь энхийг сахиулагчидтай холбоо тасарсан бөгөөд коронавирусын шинжилгээ нь эерэг гарсан 50 энхийн сахиулагч эмчилгээ хийлгэж байгаа эсэх, эмнэлэгт хүргэгдсэн найман энхийг сахиулагчийн биеийн байдал ямар байгаа тухай мэдээлэл авч чадахгүй байгаагаа учирлалаа.

Энэ мэдээллийг нууцлахыг бусад цэргүүдэд үүрэг болгож, гар утас, холбоо хэрэгслийг нь хураан авсан байж болзошгүй тухай ар гэрийнхэн нь мэдээллээ.

Уг нь заавал АНУ-ын цэргийн онгоцоор биш өөр улсын онгоцоор, өөр улсын агаарын хилээр дамжуулан эх оронд нь авчрах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө Германчуудтай хамт үүрэг гүйцэтгэх монгол цэргүүд Чехийн онгоцоор эх орноосоо мордсон билээ.

Гэтэл яагаад зөвхөн Афганистанд байгаа энхийг сахиулагчдыг бүтэн гурван сар хүлээлгэж, халдвар авсныг нь чанд нууцлаад байгаагийн хариултыг ар гэрийнхэн нь олохгүй, сэтгэл зовнисон байдалтай байна.


Цаашлаад манай улсын зэвсэгт хүчний 1300 гаруй цэргийн албан хаагч дайн самуунтай зургаан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Тэдгээр цэргүүд үүрэг гүйцэтгэх явцдаа коронавирусын халдвар авсан тохиолдолд Афганистанд байгаа энхийг сахиулагчдын адил хөсөр хаяж, бодит мэдээллийг олон нийтээс нуух уу?

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэр: Тухайн орноос эх орондоо очих хүсэлт өгсөн 800 хүнээс наймыг нь эсвэл тавыг нь авч байгаа. 

Хилийн чанадаас 3000 гаруй иргэн холбогдож эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа манай байгууллагад илэрхийлсэн. УОК-т 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан гэдэг ч энэ тоо өдөр бүр нэмэгдэж байгаа. Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн олонх нь БНСУ, АНУ-д амьдарч буй иргэд юм. Зөвхөн манай байгууллагад ирж буй мэдээллээр бусад орнуудаас тухайлбал, Европын холбооны орнуудаас улс бүрээс багадаа 300 гаруй иргэн хүсэлт ирүүлсэн байна. Мөн жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эмчилгээнд явсан зэрэг шалтгаантай, эх орондоо очих хүсэлт гаргасан ч явж чадахгүй БНСУ-д байгаа 130 гаруй иргэний мэдээлэл манайд байна. Тухайн орноос эх орондоо очих хүсэлт өгсөн 800 хүнээс наймыг нь эсвэл тавыг нь авч байгаа.

Гадаадад гацсан иргэд үндэсний дээлээ өмсөөд тухайн орны түүх дурсгалын газарт очиж, нутагтаа очмоор байна, хүний эрхээ эдэлмээр байна гэх лоозон бариад жагсч байна. Хүний эрхийн байгууллагуудад хандаж байна. Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирэхийн тулд боломжтой бүх хувилбарыг ашиглаж байна. Ингээд олон улсын нислэг үйлдэхээр холбогдох байгууллагуудтай нь тохиролцоод асуудлыг шийдвэрлээд байхад Монгол Улсын Засгийн газар, УОК олон улсын нислэг хүлээж авахаас татгалзаж байгаа.

Германаас гэхэд гурван онгоц нисгэхээр тохиролцоод байсан ч манайх хүлээж аваагүй. Мөн Стамбул, Москва, Сөүл гээд дурдвал олон нислэг байна. Олон улсын нислэгийн зардал МИАТ компаниас хямд, хоёр талаа бодолцсон өртөгтэй байгаа. Гэтэл МИАТ-ийн нислэгээр нэг гэр бүлийн дөрвөн хүн ирэхэд 20 сая төгрөг төлж байгаа.

-Нислэгээс татгалзаж байгаа шалтгаан нь юу вэ. Гадаад орноос нислэг гаргуулахад Засгийн газраас ямар нэгэн зардал гарахгүй биз дээ?

-Гадаад орноос эх орондоо ирэх гэтэл Монгол Улсын Засгийн газар, УОК маш олон тодорхой бус асуудлууд үүсгэж байгаа. Бид хоёрдугаар сарын сүүлчээс иргэдийг татах асуудлыг хөөцөлдөж байна. Тэр үед УОК тусгаарлах байр, эмч нар хүрэлцэхгүй байна гэх гэсэн тайлбарыг өгч байсан. Түүнээс хойш гурван сар өнгөрсөн байна. Асуудал шийдэгдээгүй, бидэнд гарц, шийдлийг тодорхой хэлээгүй байна. Унгарт гэхэд сургуулиа дүүргээд долдугаар сарын 1-нээс хойш тэтгэлэггүй, амьдрах байргүй болсон 78 оюутан бий. Унгарын Элчин сайдын яам нь Унгарын үндэсний агаарын тээвэр болох Wizz Air болон Польш улсын LOT-д Монгол руу нислэг хийх санал тавихад зөвшөөрсөн. Гэтэл манай тал нислэгийг хүлээж авахгүй гэсэн. Унгарт эх орондоо очих хүсэлтэй 241 иргэн бий. Эдгээр иргэд зардлаа өөрсдөө гаргаад тусгай нислэг хүлээлгүйгээр Унгарын онгоцоор очих боломжтой байна. Нислэгийн зардлыг өөрсдөө гаргаж байгаа болохоор Засгийн газраас ямар нэгэн зардал гарахгүй.

Цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь саарсан тул олон улсын нислэгийн аль ч компанид хүсэлт тавихад бүгд нааштай хариу өгч байгаа. Хэрэв олон улсын нислэгээр очихыг зөвшөөрвөл олон мянган иргэн эх орондоо очиж, хайртай гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас гадна иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй байна. 

Ийм мэдээлэл цахим ертөнцөөр урсаж байна. Албаны хүмүүс ч нотолж байна. Одоо яах вэ. “Зуд болоход нохой зоолно. Зовлон болоход лам таргална” гэдэг шиг коронвурисээр хэдий хүртэл мөнгө босгох вэ?

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 1 цаг 48 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 3 цаг 21 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 4 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 4 цаг 10 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 4 цаг 17 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 4 цаг 22 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 4 цаг 27 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 4 цаг 34 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 4 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 4 цаг 52 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 5 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 17 цаг 6 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 20 цаг 24 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 20 цаг 33 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 20 цаг 38 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 20 цаг 42 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 23 цаг 54 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 23 цаг 58 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов Өчигдөр 13 цаг 25 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ Өчигдөр 13 цаг 14 мин
iИх уншсан
Пакс Глобалика (Pax Globalica) “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top