x

Ялагдлаас өндийж, улс төрийн хүчирхэг институцийн хувьд эргэн ирэх зам

Ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойшхи найм дахь удаагийн Улсын Их Хурлын сонгууль болж өнгөрлөө. Сонгогчид хоёр сонгууль дараалан Ардчилсан Намд итгэл үзүүлсэнгүй. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, дараалсан ялагдлын суурь шалтгааныг тогтоох ёстой. Өнгөрснийг зөв дүгнэж чадахгүй бол ирээдүйгээ зөв төсөөлж чадахгүй. Ирээдүйгээ зөв төсөөлж чадахгүй бол өнөөдөр юу хийх ёстойгоо тодорхойлж чадахгүй.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН Монголын улс төрийн тавцан дахь байр сууриа алдсаныг нийгэм дэх үүргээ гүйцэтгэж чадаагүйнх гэж дүгнээд орхих нь хэт явцуу болно. Монголын улс төрийн хоёр баганын нэг нь сонгуульд дараалан ялагдаж, улс төрийн нөгөө нам нь үнэмлэхүй олонх болсон явдлыг өргөн утгаар нь, Монголын ардчилалд тохиосон том гарз гэж тодорхойлж болох юм. АН институцийнхээ хувьд төлөвшиж чадахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд хүнээс, тодруулбал даргаас хараат байсаар байвал улс төрийн тавцангаас шахагдаж, орон зайгаа алдана. Тийм ч учраас улс төрийн институцийн үүднээс өнгөрснөө дүгнэх ёстой.

Ардчилсан намын ялагдалд олон шалтгаан байгаа ч институцийн үүднээс авч үзвэл ганц л шалтгаан бий. 

2016 онд эхэлсэн АН-ын шинэчлэлийг үзэл баримтлалаа тодотгох, дүрмээ шинэчлэх, дотоод сонгуулиа явуулах гэсэн үндсэн гурван чиглэлд авч үзэж байв. Эдгээрээс хамгийн амжилттай хэрэгжсэн шинэчлэл нь үзэл баримтлалаа тодотгосон явдал юм. 2000 онд АН-ыг үүсгэн байгуулалцсан улс төрийн хүчнүүдийн үзэл баримтлалын зөрчил үгүй болж баруун төвийн үзэл баримтлалтай нам болсон.

Харамсалтай нь, шинэчлэлийн үйл явцад дарааллын алдаа гарч дүрмийн шинэчлэлээсээ өмнө намын даргаа сонгосноос үүдэн олон алдаа завхрал гарсан. Үүний нэг нь шинээр сонгогдсон АН-ын дарга дүрмийн төслийг өөрчилж намын их хуралд тулгасан явдал юм. Энэ нь намын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж дураар авирлах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Үүнээс улбаалан улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө сонгуульт гишүүдийг огцруулах, намын дунд шатны дарга нарыг чөлөөлөх, намын гишүүнчлэлээс хасах зэргээр дур зоргоор авирлах явдал гаарсан. Товчхондоо хамтын биш даргын дүрмээр явж ирлээ. Энэ бүхний үр дагаварт намын дотоодод эв нэгдэл алдагдаж, нам бүхэлдээ хуваагдал, талцал тэмцлийн талбар болон хувирсан нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон. 

Өмнө дурдсанчлан АН бол Монголын улс төрийн хоёр баганын нэг учраас улс төрийн тогтолцоонд ч нөлөөтэй. АН-ын ийм хуваагдмал, эв нэгдэлгүй байдлыг эрх баригчид овжноор ашиглаж, намуудын хагарлыг улам гүнзгийрүүлдэг олон мандат бүхий мажоритар сонгуулийн тогтолцоог сонгож авсан. Тэд ч тооцсондоо хүрч сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Гэхдээ сонгуулийн үр дүнд сонгогчдын олонхын санал үгүйсгэгдэж өрсөлдөгч нам нь үнэмлэхүй ялалт байгуулсан нь өөрөө ардчиллын суурь зарчимд нийцэхгүй. Энэ утгаараа АН-ын дотоод засаглал муудах нь зөвхөн АН-ын асуудал биш, ардчилсан тогтолцоонд хохиролтой юм.

Өнөөдөр АН-ыг шинэчлэх олон санаачлага ундарч, алдаа оноогоо дэнсэлж байгаа ч шинэчлэлийн бүрэн замын зураг хараахан гараагүй байна. Тэдний зарим нь одоогийн дампуу дүрмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх замаар эрх мэдлээ хадгалж үлдэхийг зорьж байхад нөгөө хэсэг нь шинэчилсэн шиг шинэчлэхийг хүсч байна. Өөр нэг хэсэг нь үйл явцын өрнөлийг чимээгүйхэн ажиглаж, намын даргын сунгаанд бэлтгэн суугаа. 

Улс төрийн нам бол институцийнхээ хувьд төрийн бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлж чадах хүмүүсийг тодруулдаг үндсэн үүрэгтэй институц. Өнөөдөр бид чухам энэ үүргээ хэрэгжүүлж чаддаг институцийг бий болгож, чадавхыг нь бэхжүүлэх нь хамгийн чухал. Эрсдэлээс айж, улс төрийн ашиг хонжоо хайж суух цаг биш. Энэ бол АН-ын даргын өрсөлдөөнд хэн нэг нь ялалт байгуулахаас илүү чухал асуудал.

Тийм ч учраас АН-ын шинэчлэлд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл. Бид, ялангуяа ул суурьтай шинэчлэл хийхийг хүсэж байгаа хэсэг нь эв нэгдэлтэй байж гэмээнэ улс төрийн институц болж чадна. Эс тэгвээс, өнөөгийн намын удирдлагууд дараагийн дарга хэн байх вэ гэдгийг шийдэх болно. Учир нь өнөөгийн дүрмээр АН-ын дотоод сонгуулийг зохион байгуулдаг, хэн нь нэр дэвших, санал өгөх эрхтэйг шийддэг Дотоод Сонгуулийн Хороо, хэнийг огцруулах, хэнийг намаас хөөхийг шийддэг Үндсэн Дүрмийн Хороог өнөөгийн дарга, удирдлагын утсан хүүхэлдэйнүүд удирдаж байна. ДСХ болон ҮДХ-ны гишүүдийг өнөөгийн намын дарга санал болгон батлуулсан. Зүйрлэвэл, эрх баригчид бүх Шүүгч, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийг үзэмжээрээ томилчихоод сонгуульдъя гэж буйтай агаар нэг. 

Тиймээс АН-ын шинэчлэлд хувь нэмрээ оруулахыг зорьж буй залуус, идэрчүүд, намын даргын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй хэн боловч намын их хурлаа зарлан намын дүрмээ өөрчлөхийн төлөө нэгдэх хэрэгтэй. Ингэж чадвал өнөөгийн ДСХ, ҮДХ-г татан буулгаж чөлөөт, шударга сонгуулийг зохион байгуулах боломжтой болно. 

Хэрэв өнөөгийн намын удирдлагууд шууд намын даргын сонгууль зарлавал тэд л өөрсдийн тоглоомын дүрмээрээ дараагийн намын дарга хэн байхыг шийдэх болно. Хэрэв өнөөгийн дүрмээр намын даргын сонгуулийг явуулбал дараагийн Эрдэнэ л сонгогдох болно. Дүрэмгүй улс төр, дураар авирлах явдал хэвээр үргэлжлэх болно. Тэдний дүрмээр тэдэнтэй өрсөлдвөл тэд л ялна, юу ч өөрчлөгдөхгүй. Тэдний эсрэг АН-ын эгэл жирийн гишүүд, залуус нэгдэн зогсох хэрэгтэй. Дүрэм журмаа өөрчлөн баталж байж бусармаг явдлыг таслан зогсоож чадна. 

Тиймээс, АН-ын гишүүддээ хандан өвөр зуураа эв эеэ хичээн, эвийн хүчээр шинэчлэлээ манлайлахыг уриалж байна.

М.Чимэддорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.68.22)
    Боловсролтой, ардчилал гэж чухам юу болохыг мэддэг, лийдерийн авьяастай залуус алга уу?
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 5 цаг 50 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 9 цаг 8 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 9 цаг 16 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 9 цаг 21 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 9 цаг 26 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 12 цаг 38 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 12 цаг 41 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 12 цаг 45 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 12 цаг 55 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 14 цаг 28 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 15 цаг 9 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 15 цаг 10 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 15 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 16 цаг 10 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар...
Top