x

Эрх баригч нам томилгоондоо оруулж ирвэл төрд хэрэгтэй зайрангууд

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа ямар бүтэцтэй, хэрхэн бүрдүүлэх нь олны сонирхлыг ихэд татаж байна. Аль яаманд хэнийг томилж, хэнтэй хамтарч зүтгэх бол. Хөшигний ард нэлээд юм өрнөж, тэрийг энэ, энийг тэр яамны сайдаар томилуулна эсвэл түүнд томоохон албан тушаал өгөхгүй гэх эрх ашиг хөндөгдөж байгаа. АН, Ерөнхийлөгч хэд, хэдэн хүнээ салбарын сайдад зүтгүүлнэ. МАН өөрийнхөө гишүүдээ томоохон албан тушаалд томилчих юм сан гэж байгаа нь лавтай. Хаана, хаанаа олон хүний эрх ашиг хөндөгдөж, хэрэндээ салбарын сайд, томоохон албан тушаалд тухалчих санаатай хамаг л нарийн арга, ухаанаа шавхан, дээгүүр доогуур гүйж байгаа, одоо ид.

УИХ-д сонгогдож чадаагүй Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, нэр дэвшээгүй Д.Тэрбишагва, Ч.Улаан нар “тэтгэвэр”-тээ гарах бус харин ч эсрэгээрээ сайд болохоор санаархан, аль хэдийнэ хэд хэдэн нүүдэл хийгээд буй. Уг нь ард түмэн тэдэнд дүнг нь тавьсан. Одоо хэрхэх нь Ерөнхий сайдын л шийдэх асуудал. Тэд төрд хэрэгтэй “зайран”-гууд байсан уу гэвэл байсан. Харин одоо залуу үед зайгаа тавьж өгөх цаг нь болсоон. Тийм боловсон хүчин Монголын төрд хангалттай бий. Боловсон хүчин гэснээс МАН салбарын сайд, томоохон албан тушаалын томилгоондоо оруулж ирэн, толгойг нь ашиглавал төрд хэрэгтэй хэд хэдэн эрхэм бий. Тэд бол энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Б.Бямбасайхан нар. Хэдийгээр тэд гишүүн болж чадаагүй ч ажлын туршлага, мэдлэг нь яалт ч үгүй Монголын төрд хэрэгтэй. Тиймээс МАН томилгоондоо тэднийг оруулж ирэн, багтаа нэгтгэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч, төрийн ажил ахицтай, урагштай үргэлжлэхэд ч тустай.

ӨМНӨХ ПАРЛАМЕНТАД АН-ын НҮҮРИЙГ ТАХАЛСАН З.НАРАНТУЯА

Сонгуулийн дараа Монголын ард түмэн завханчуудын сонголтод халаглан, түүнийг сонгоогүйд ихэд гайхсан гэвэл үнэнээс зөрөхгүй. “Цэрэнпунцаг, Нарантуяа хоёр л сонгогдох болов уу” гэсэн олны таамаг зөрсөн. Олонх хүн “Яаж ч бодсон Баярсайханаас Нарантуяа дээр. Яагаад ийм юм болчихов оо” гэж халаглаж суухад З.Нарантуяа “МАН өнгөтэй, Баярсайхан ёндоотой байлаа. Түүнийг битгий шүүмжлээрэй. Амжилт хүсье” гээд уужуу хандсан. “Сонгуульд луйвардуулчихлаа” гэх мэт элдэв шалтага тоочин, гоншигноогүй. Ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг улс төрч хүнд байх учиртай зангараг.

Өмнөх парламентын тэр тусмаа АН-ын гишүүдийн гол дүрүүдийн нэг нь З.Нарантуяа байсан. Үргэлж ийм ч төсөл, тийм ч ажил гээд цаас нухаж суудаг, хуулийн төслүүд дээр бүх судалгаагаа өөрөө хийдэг ажил хэрэгч эрхэм. Санхүү, банкны салбарт гарц гаргагч тэр яах аргагүй мөн. Асуудлыг бодитой, зах зээлийн зарчмаар хардаг хуруу дарам гишүүний нэг байсан. Өмнөх парламентад олон асуудал дээр АН З.Нарантуяагаар нүүрээ тахалсан. Харин одоо түүний орон зай төрд хэрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт байх учиртай хүмүүсийн нэг тэр мөн.

ХУУЛИЙН САЛБАРТ ТОД МӨРТЭЙ Х.ТЭМҮҮЖИН

УИХ-ын гишүүнээс хоёр ч удаа сонгогдон, хууль зүйн сайдаар ажиллаж явсан Х.Тэмүүжин хуулийн салбарт тод мөртэй эрхэм. Тэрбээр хууль зүйн сайдаар ажиллахдаа “амьгүй” албат байгаагүй. Хуулийн салбарыг шинэчлэхээс гадна хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудын хувилдаан, Ерөнхий прокурор нь өөрөө хуулиа хэрхэн худалдаж, үүгээрээ яаж бэлжиж буйг ил зарласан, олонд илчилсэн. Тэдний үйлдлийг Ерөнхийлөгч өөгшүүлээд суугааг хүртэл илчилсэн. Цагдаагийн цол, зэрэг авлига, хээл хахуулийн уурхай болсныг ч тэр зүгээр өнгөрөөгөөгүй. Харамсалтай нь тэгснээсээ болж тэр адлуулсан. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдгийг тэр биеэрээ, гэр бүлээрээ мэдэрсэн. Ажил, албан тушаалаараа яллуулж, сүүлдээ хэн ч бус “Сайн ах” болж үлдсэн. Тэглээ гээд Х.Тэмүүжин бууж өгөөгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Х.Тэмүүжингийн орон зай хэрэгтэй.

ШИНИЙГ САНААЧЛАГЧ Б.БЯМБАСАЙХАН

Энэ удаагийн сонгуульд цагдан хорих ангиас өрсөлдсөн зургаан нэр дэвшигчийн нэг нь Б.Бямбасайхан. Тэрбээр “Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад олон жил шалгагдан, өдгөө цагдан хоригдож буй.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн. Тэрбээр Азийн хөгжлийн банкны Манила дахь оффист олон жил зүтгэхдээ Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажилласныг салбарынхан нь сайн мэднэ.

Б.Бямбасайхан Монголдоо ирснийхээ дараа “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулж, 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг удирдан гүйцэтгэсэн юм.

Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулсан билээ.

“Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудалд Б.Бямбасайхан буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Буруутай, буруугүй гэж шууд дүгнэх нь өрөөсгөл. Хэрвээ хуулийн байгууллага түүнийг буруугүй гэж үзвэл Монголын төрд Б.Бямбасайхан хэрэгтэй.

Эх сурвалж: EGUUR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 4 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 13 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 18 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 22 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 3 цаг 34 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 3 цаг 38 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 3 цаг 41 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 3 цаг 52 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 5 цаг 24 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 6 цаг 5 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 6 цаг 6 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 6 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 7 цаг 6 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас...
Top