x

Боловсролын зээлийн сангаас магистрантур, докторантурт суралцуулах бүртгэл эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам”-ын дагуу 2020-2021 оны хичээлийн жилээс Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн  сургалтад Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцуулна. https://www.legalinfo.mn/annex/details/10888?lawid=15219

№

Төрөлжсөн чиглэл

№

Мэргэжлийн нэр

Боловсролын түвшин

Бакалавр

Магистр

Доктор

1.

011 Боловсрол

1.

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

BSc

 

 

2.

Багш, бага ангийн боловсрол

BSc

 

 

3.

Багш, тусгай хэрэгцээт боловсрол

BSc

 

 

2.

021 Соёл, урлаг

4.

Уран сайхны гэрэлтүүлэг

BSc

MSc

 

5.

Дуу, чимээний технологи

BSc

MSc

 

6.

Хөгжмийн театрын найруулга

BSc

MSc

 

7.

Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)

BSc

MSc

 

8.

Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

BSc

 

 

3.

051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан

9.

Биологи

BSc

MSc

PhD

4.

 

052 Хүрээлэн буй орчин

10.

Хүрээлэн буй орчин судлал

BSc

MSc

PhD

5.

061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи

11.

Утасгүй холбоо

BEng

MEng

 

12.

Өгөгдлийн ухаан

BEng

MEng

 

13.

Системийн аюулгүй байдал

BEng

MEng

 

14.

Хиймэл оюун ухаан

BEng

MEng

 

6.

071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл

15.

Химийн инженерчлэл ба боловсруулалт

BEng

MEng

 

16.

Сэргээгдэх эрчим хүч

BEng

MEng

PhD

17.

Байгаль орчныг хамгаалах технологи

BEng

MEng

 

18.

Электроник

BEng

MEng

PhD

19.

Механик инженер

BEng

MEng

 

7.

072 Үйлдвэрлэл, боловсруулалт

20.

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

21.

Хүнсний инженерчлэл

BEng

MEng

PhD

22.

Шим тэжээл судлал

BEng

MEng

PhD

23.

Газрын тосны инженер

BEng

MEng

 

24.

Уул уурхайн ашиглалтын технологи

BEng

MEng

 

8.

073 Архитектур ба барилга, угсралт

25.

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

BEng

MEng

PhD

26.

Хаягдал боловсруулах технологи

BEng

MEng

PhD

9.

078 Инженерчлэл салбар хооронд

27.

Биотехнологи

BEng

MSc

PhD

28.

Био-инженерчлэл

 

MSc

PhD

29.

Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл

 

MSc

PhD

10.

081 Хөдөө аж ахуй

30.

Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)

BSc

 

 

31.

Газар тариалангийн аж ахуй (агрономи)

BSc

 

 

32.

Хөрс судлал, агрохими

BSc

 

 

11.

082 Ойн аж ахуй

33.

Ойн инженер

BSc

 

 

12.

084 Мал эмнэл зүй

34.

Мал эмнэл зүй

BSc

 

 

13.

091 Эрүүл мэнд

35.

Сувилахуй

BSc

 

 

36.

Био-анагаах ухаан

BSc

 

 

37.

Нийгмийн эрүүл мэнд

BSc

 

 

Нийт

35

25

12

Тавигдах шаардлага:

  • Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй
  • Бакалаврын дипломын сурлагын голч дүн нь 3.2 ба түүнээс дээш
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
  • Магистрт 35 хүртэлх насны, Докторт 45 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх
  • Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай
  • Тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан
  • Гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сонгодог урлагийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Болгар, Итали, Франц зэрэг улсад сонгодог урлагийн чиглэлээр магистрантур, докторантурын үндсэн сургалтад суралцах эрх авсан иргэн бүртгүүлэн оролцох эрхтэй.
  • Өмнө Сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлгээр гадаад оронд бакалавр, магистрт сурсан иргэнд дараагийн шатны сургалтын тэтгэлэг олгохгүй.

Энэхүү шалгаруулалтад хамрагдах гадаадын шилдэг их сургуулийн нэрстэй дараах холбоосоор орж танилцана уу:

World University Rankings https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2020/world-ranking#!/page/0/length/25/sort_by/rank/sort_order/asc/cols/stats

Shanghai Rankings: http://www.shanghairanking.com/ARWU2019.html

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Бүрэн, зөв бөглөсөн Цахим өргөдөл; https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөнө
  2. Гадаад паспортын хуулбар /4 –өөс дээш жилийн хүчинтэй байх/
  3. Магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу жагсаалтад орсон сургуульд шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулийн албан захидлын хуулбар, эсвэл суралцаж байгаа тухай  албан захидлын баталгаажсан хуулбар
  4. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /зөвхөн докторантурт суралцах өргөдөлд гаргагчдад хамааралтай. Сурталчилгааны чанартай бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлд хамааруулахгүй.
  5. Тодорхойлолт а/ Суралцах бэлтгэл, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч, багш, эрдэмтний тодорхойлолт /2 удирдагч, багш, эрдэмтэн/ б/ Ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан байгууллагын даргаас өгсөн ажил, зан байдлын талаарх тодорхойлолт Бакалавр /магистрантурт өргөдөл гаргах бол/, бакалавр болон магистр /докторантурт өргөдөл гаргах бол/-ийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар 
  6. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  7. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  8. Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт /зөвхөн IELTS, IBT TOEFL/
  9. Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 25,000 төгрөгийг төлсөн баримт

Бүртгэлийн хураамж 25,000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (БЗС, магистр эсвэл доктор) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул та сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаахыг анхаарна уу.

Бүртгэл:

2020 оны 6 дугаар сарын 29-ний 15:00-аас 7 дугаар сарын 20-ны 12:00 цагийн хооронд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Ерөнхий шаардлага:

  • Баримт бичиг тус бүрийг 1 PDF, цаасны хэмжээ А4 /5Mb дотор багтаах/ болгон баримт бичгийн монгол нэрээр нэрлэсэн байх
  • Баримт бичиг цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх
  • Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бол монгол хэл дээрх албан ёсны нотариатаар баталгаажуулсан орчуулгыг хамт хавсаргах
  • Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ.
  • Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн
  • гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох)
  • бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-майл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Сонгон шалгаруулалт:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас томилсон их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх хэлбэрээр тус тус зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын хугацааг 2019 оны 7 дугаар сарын 24–ний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ВЭБ САЙТААР /Гадаадад суралцах цэсэд/ мэдэгдэнэ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

УТАС: 51-260726

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2 цаг 53 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 6 цаг 11 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 6 цаг 20 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 6 цаг 25 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 6 цаг 29 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 9 цаг 41 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 9 цаг 45 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 9 цаг 48 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 9 цаг 59 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 11 цаг 31 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 12 цаг 12 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 12 цаг 13 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 12 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 13 цаг 13 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top