x

Б.Мөнхсоёл: Томсгосон мажоритари тогтолцооны сул тал нь санал ихээр гээгддэг

"Зөв хүн электорат" эвслээс өнөөдөр УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа "Зөв хүн электорат" эвсэл УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, УИХ-д суудалтай улс төрийн хүчин болсныг цохон тэмдэглээд, тус эвсэлд саналаа өгсөн нийт 209,200 сонгогчид талархсанаа илэрхийлэв. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа:

-"УИХ-д бид нэг гишүүнтэй ч 10, 20 гишүүнтэй мэт бүх зүйлийг мөрдөж ажиллах болно. Амласан амлалт бүрийг тооцоо судалгаатайгаар шалгаж, биелүүлэхийг шаардана. Энэ бол улс төрийн сөрөг хүчний хийх ажил. 1990 оноос хойш Монголд улс төрийн гуравдагч хүчин жинхнээсээ төрлөө" гэлээ. 

"Мажоритар тогтолцоонд нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай"

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Б.Мөнхсоёл:

-"Томсгосон мажоритар тогтолцоо нь маш олон сул талтай. Энэ тогтолцоонд танигдаагүй улстөрч, танигдаагүй улс төрийн хүчин өрсөлдөхөд маш бэрх байдаг.

Сонгуулийн кампанит ажлын 22 хоногийн хугацаанд ард түмэндээ хүрч ажиллах боломж тун бага. Түүнчлэн улс төрийн намууд төлөвших боломжгүй болох буюу нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай болдог. 

Үүний дээр томсгосон мажоритар системийн хувьд санал гээгддэг буюу ард түмний бүрэн төлөөлөл сонгогдож чаддаггүй". 

П.Наранбаяр: Надад 23,479 хүн саналаа өгсөн. Гэвч тэдний санал гээгдчихлээ

 

УИХ-ын 22 дугаар тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн П.Наранбаяр: 

-"Надад 23,479 хүн саналаа өгчээ. Итгэж саналаа өгсөн баянзүрхчүүддээ талархаж байна. Гэвч тэдний энэ их санал гээгдчихлээ. Энэ бол томсгосон мажоритар тогтолцооны сул тал илрэл боллоо" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 11 цаг 34 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 11 цаг 41 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 11 цаг 50 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 12 цаг 32 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 15 цаг 2 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 15 цаг 24 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 15 цаг 45 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 15 цаг 51 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 16 цаг 1 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 16 цаг 10 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 16 цаг 15 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 16 цаг 17 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top