x

Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд "Улаанбаатар такси каб" ХХК -г байгуулсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийж хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб" ХХК, "Юби каб" ХХК-ууд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан "ХОТ ТАКСИ" брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Эдгээр стандартын шаардлага хангасан загвар таксины эхний ээлжийн 50 таксиг өнөөдөр хотын дарга С.Амарсайхан иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэхийг нь шалгаж, жолооч нартай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо.  

Хотын дарга С.Амарсайхан “Нийслэлийнхээ нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, стандартад нийцүүлэх, хотын иргэдээ аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах хотын бодлогыг дэмжиж стандарттай такси бий болгох үйл ажиллагаанд нэгдэж, хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна. Улаанбаатар хот хувийн хэвшилтэй хамтран хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор зорьж байна. Стандарт, аюулгүй байдал хангасан 800 такси үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон. Цаашид тоог нь нэмээд явна. Хувиараа такси эрхэлдэг бүх иргэд энд хамрагдах боломжтой” хэмээв.

"ХОТ ТАКСИ" үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа аж. “Улаанбаатар такси каб" ХХК нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой, тодорхой стандартын шаардлага хангасан /Зөв талдаа рультай, өнгө үзэмж цэвэр цэмцгэр/ жолооч нарыг албан ёсоор бүртгэж эхэлжээ. Одоогоор 800 гаруй жолооч бүртгүүлсэн байна.

"Гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай таксигаар үйлчлүүлэх боломжтой"

Түүнчлэн “Юби каб” ХХК-ны UBcab аппликейшн нь 70 мянган хэрэглэгчтэй, 1 сая амжилттай аялал хийсэн. 2014 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа үндэсний мэдээллийн технологийн төслүүдийн нэг аж. Такси үйлчилгээний нөхцөл байдал муу, гэмт хэрэг их гаргадаг, жолооч нарын харилцаа хандлага иргэдэд үйлчлэхэд хангалтгүй байдаг зэргийг цэгцэлсэн Олон улсад бидний мэдэх UBER, GRAB, Яндекс шиг Монголын улсын "ХОТ ТАКСИ" үйлчилгээнд гарч эхэллээ. Та гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай, ая тухтай "ХОТ ТАКСИ"-гаар үйлчлүүлэх боломжтой.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компаний 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж 8 хувь нь юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 9 цаг 6 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 9 цаг 13 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 9 цаг 22 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 10 цаг 4 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 12 цаг 34 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 12 цаг 56 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 13 цаг 17 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 13 цаг 23 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 13 цаг 33 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 13 цаг 42 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 13 цаг 47 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 13 цаг 49 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top