x

З.Энхболдын буянаар АН хоёр дахь том ялагдлаа хүлээлээ

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, эрх баригч МАН дахин үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин АН өмнөхөөсөө хоёроор илүү буюу 11 мандат авч, бие даагч болон бусад нам гурван мандат атгав.

Энэ сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид тухайн тойргийнхоо сонгогчдын нийт саналын 30 орчим хувийг авсан бол /Н.Учрал хамгийн их буюу 53,600, Г.Мөнхцэцэг хамгийн бага буюу 10,700 сонгогчийн саналаар сонгогдсон/ сонгогчдын үлдсэн 70 хувийн төлөөлөл УИХ-д орж ирсэнгүй ээ гэсэн үг. Одоо энэ 70 хувь нь дөрвөн жил нөгөө 30 хувиа зүхнэ. Тэглээ гээд тэнгэрт хүрэхгүй, газар цөмрөхгүй...

Энэ бол мажоритари сонгуулийн хамгийн сул тал нь. Хамгийн олон санал авснаас бусад нь парламентад сүүдрээ ч тусгадаггүй гэсэн үг. Эсрэгээрээ хувь тэнцүүлсэн системаар сонгууль явуулсан бол сонгогч нэг бүрийн санал парламентад тусах боломжтой. АН-ын нэр дэвшигчдийн авсан саналыг цуглуулахад л хамгийн багадаа 20 суудал эзлэх боломжтой байлаа.

Харин энэ боломжийг үгүй хийсэн нь УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд. Тэр өмнөх парламентын үед УИХ-ын даргаар ажиллаж байхдаа, мөн АН-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог үгүй хийгээд жижиг мажоритари систем рүү шилжүүлсэн билээ. Үүнийхээ нь горыг амсч, 2016 оны сонгуулиар АН парламентаас “үсгүй” шахам хусуулсан байдаг. МАН эрх авсныхаа дараа тэрийг нь улам төгсрүүлээд, томсгосон мажоритариар нам дараад авлаа. Угаасаа эрх барьж байгаа намд л ашгаа өгдөг систем.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа тойргуудын тоог нэмсэн ч тухайн тойрог дахь сонгогчдын тоог харгалзаж үзэлгүй, газар нутаг, засаг захиргааны нэгжид тулгуурлан тойргуудийг хувааснаас нэг мандат буюу нэр дэвшигчдийн ард байгаа сонгогчдын тоо тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр байна.

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 6-р тойрог, Дундговь-Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг 10,175 саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байхад Нийслэлийн БГД-т МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан 26,890 санал авсан хэдий ч сонгогдож чадаагүй байна. Саналын зөрүү нь 16,715...

Тэгэхээр улс төрийн намууд өнөөдөр “хар машины луйвар”, саналын худалдан авалт гэх мэтийн шалихгүй зүйлээр хэрүүл зарга хийж байхын оронд хамгийн нэгдүгээрт сонгуулийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй болж байх шиг байна. Тэгэхгүй бол хичнээн эвсэл байгуулж, хэд дахин задарч, хэдэн хүн нэр дэвшүүлсэн ч ялгаагүй, сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлж чадахгүй нь.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэдийн аудит (66.181.184.123)
    Үнэн шүү! Сонгуулийн хуулиас гадна маш олон асуудалд түргэдсэн дээ! МАН-ын мэнгэт Нямдоржтой нэг хэсэг хоолой хоршуулж хөөсөрсөн. Туршлагадаа эрдсэн нь МАН-ынхны хөнгөн зууш болсон. Бас Лу. Болд гэж хүн 30 тэрбумаар АН-ыг цусгүй аллаа даа. Энэ гэмээ ухаарахгүй зөнөгтөөд явж байна лээ.
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 9 цаг 24 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 9 цаг 31 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top