x

А.Лхагвацоодол: Х.Тэмүүжин бол энэ шинэчлэлийн оройд туг шиг яваа залуу хүн

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог, Төв аймагт нэр дэвшигч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн иргэд сонгогчтой хийх уулзалт үргэлжилж байна.

Түүний Алтанбулаг сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тус сумын иргэн, ахмад багш А.Лхагвацоодол “Горьдлого хамгийн сүүлд үхдэг гэдэг үнэн юм байна. Ардчиллын цэнхэр туг анх намирсан цагаас дэмжиж ирсэн тэтгэвэртээ гарсан ахмад байна. Өнгөрсөн хугацаанд бид олон шударга хүнийг сонголоо. Гэвч нийгэм маань шударга болсонгүй. Улс орныг сайн хүнээр биш, сайн хуулиар засагладаг юм байна. Хуулийн шударга ёсны төлөө төрсөн ийм сайн хуульч нутгаас маань нэр дэвшиж байгаад баяртай байна” хэмээн угтав.

Нэр дэвшигчтэй хийсэн уулзалтын дараа Алтанбулаг сумын иргэн, ахмад багш А.Лхагвацоодолтой цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын найм дах удаагийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд залуучуудын хүч нөлөө чухал, өөрчлөлт хийх цаг болжээ гэж олон хүн ярьж байна. Багш таны бодол?

-Залуучууд заавал сонгох эрхээ эдэлж, очих хэрэгтэй. Таны сонголтоор дамжиж таны амьдралд өөрчлөлт орно. Одоо байгаа энэ амьдрал бидэнд, та бүхэнд хангалттай биш байна. 30 жилийн өмнө биднээс хоцрогдсон байсан улс орон одоо биднээс илүү хөгжсөн байна. Бидний оюун ухаан, шүүлтүүрээр улс орныг удирдах хүмүүс сонгогддог учир бид сонгуульдаа хариуцлагатай хандах ёстой.

Ялангуяа манай үеийнхэн нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд “Аль намынх вэ?” гэж асуудаг. Одоо үүнийгээ өөрчлөхгүй бол болохгүй. Аль сургууль төгссөн, ямар эрдэм, боловсрол эзэмшсэн, юу хийдэг, чаддаг гэдгийг нь харах хэрэгтэй. Дан ганц намаар талцах нь хуучинсаг үзэл. Одоо хүнийг асуухдаа ямар чадвар, боловсролтой гэдгийг харах хэрэгтэй болчихоод байна. Цаг үе үүнийг шаардаж байна.

Х.Тэмүүжин сайд өмнө нь сайн хуулиуд санаачилж, хийж байсан. Тэр хуулиуд нь зарим нэг албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн эрх ашигт нь хохирол учруулж байсан учраас гүжир гүтгэлгүүдэд орж байсан. Тэр гүтгэлгээ олон нийтэд хоногшуулах гэж маш их хичээсэн. Тэгэх тусам би энэ хүнийг харж, дэмжиж явдаг. Үнэхээр хуулийн зөв бодлого, шударга ёсны төлөө төрсөн хүн. Нутгийн иргэддээ хандаж “Хуульч Тэмүүжинг дэмжээрэй” гэж хэлэх байна.

-Та өөрөө хуучин, шинэ хоёр нийгмийн үед амьдарсан хүн байна. Хуучин үе болон одоо үеийн хууль гэж юу болох талаар бодлоо хуваалцвал?

-Хуучин тогтолцооны үед тийм ч олох хууль байгаагүй. Мэдээж Үндсэн хууль байсан. Гэхдээ нийгмийн бүх харилцааг зохицуулсан, төрөлжсөн хуулиуд байгаагүй. "Танайх энэ жил Хүүшийн өвөлжөөнд өвөлж" гэвэл түүнийг л дагадаг, захиргаадалтаар ажил явдаг байсан үе. Багийн дарга, баригадын даргын үг хууль. Хуульд биш, даргад захирагддаг нийгэм байлаа. Энэ арга барил чинь одоогийн бидний амьдарч байгаа шинэ нийгэм, шинэ тогтолцоонд зохицож өгөхгүй байна. Даргад эрх мэдэл өгчихөөр дарга хандивын зүйлийг хувьдаа авна, концесс авна, төсөл авна, дарга тендерт ялна. Ийм зүйлийг бид хүлээн зөвшөөрөөд сууж болохгүй. Хүн төрөлхтөний жам ёсны хөгжил ч ийм зүйл байж болохгүй гэдгийг харуулж байна.

Би энд нүүж ирээд мойлны мод тарих газар хөөцөлдөөд авч чадахгүй байхад надаас хойно гурван жилийн дараа ирсэн дарга газар авч байна. Тэгэхээр надад сайхан амьдрах боломж бага, дарга бид хоёрын боломж тэнгэр газар шиг өөр байна. Эрх мэдэлтэн, жирийн иргэний хооронд ийм их ялгаа байна шүү дээ. Хэрвээ бид нутаг орноо, амьдарч байгаа газраа хөгжүүлье гэвэл бүх хүнд ижил боломж байх ёстой. Иргэд бид үүнээс өөр юуг хүсэх билээ. Боломж хүн бүрт нээлттэй байдаг, боломжоо ашиглаж чадахгүй бол дараагийн чаддаг хүнд нь өгөөд явдаг байх хэрэгтэй. Бусдад хохирол учруулсан бол төлүүлдэг байх хэрэгтэй. Үүнийг бид шударга ёс гээд байгаа юм.

-Нэр дэвшигч Тэмүүжин “Төв нутаг хөгжлийн төв цэг болох ёстой” гэж ярьж байна. Энэ боломжтой юу?

-Төв аймаг Улаанбаатар хоттой эдийн засгийн хувьд хамгийн ойр аймаг. Хотын хэт их механик бөөгнөрлийг манай Төв аймаг руу шилжүүлэх боломжтой. Манай аймагт зөвхөн мал аж ахуй, газар тариалан төдийгүй үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Яагаад гэвэл зах зээлдээ ойр, зам харилцаа сайтай. Ганцхан үүнийг зохион байгуулдаг, зангиддаг төрийн бодлого л өнгөрсөн 30 жил дутагдаж ирлээ.

-Энэ удаагийн сонгуулийн талаарх таны бодол?

-Энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон нэрвшигч нэр дэвшсэн гэж байна. Ард түмэн тэднийг юу гэж ярьж байна гэхээр “Өө яасан шуналтай хог вэ” л гэж байна. УИХ-д нэгэнт сонгогдчихвол тэнд нь хүссэнээрээ авч идэх үнэгүй юм байгаа юм шиг бодол хүмүүст төлөвшсөн байна. Дээрээ ч тэр, доороо ч тэр. Энэ бол өнгөрсөн хугацаанд манай улстөрчдийн тарьсан буруу үйл ажиллагааны үр дүн юм. Мэдээж улс орноо засья, залруулъя гэсэн хүн байгаа. Гэхдээ тэд нь цөөн байна шүү дээ.

Яагаад гэвэл төрд одоо 160 гаруй үйлдвэр, маш их газар байна. Төр нь маш баян, иргэн ядуу байна. Зөвхөн татвараар ажилладаг ядуу төр байвал хэн ч тийшээ ингэж үхэн хатан зүтгэхгүй. Төр баян байгаа учраас тэнд идэж уух, албан тушаалаа ашиглах боломж нээлттэй байна. Тэгээд л ийм олон хүн төр лүү дайрч байх шиг. Тэнд байгаа улсын гэх өмчийг булаалдсан хүмүүс нэгнээ яаж харлуулж байна.

-Тэгвэл Х.Тэмүүжин нэр дэвшигчийг та хэр сайн мэдэх вэ?

-Үзэл бодол, итгэл үнэмшлийг нь дэмждэг. Түүний хэлээд байгаа хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой. Энэ шинэчлэлийн оройд нь туг шиг яваа ганц залуу. Тиймээс би дэмждэг. Түүний намхан байна уу, өндөр байна уу, гүтгэсэн байна уу, харлуулсан байна уу надад хамаагүй. Энэ хүний толгойд байгаа мэдлэг, итгэл үнэмшил надад, Монголд хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top