x

Да…Да…Даваадоржийн Ганболд

Найзууд нь хүндлэхээрээ “Да дарга”, цаашлуулахаараа “Ха дарга” гэж түүнийг авгайлна. Да нь яахав, овгоор нь дуудаж байгаа хэрэг, харин “Ха”нь мань эрийг халзнаар нь дайруулсан явдал. Мань хүнд алинд нь ч үл ажран муухан инээчихээд сууж байна. Тэр хачин нэгэн. Хүүхдийн морь, номхон тэмээ шиг. Надад түүний нэг юм огт таалагддаггүй. Найз нартаа элдвээр хэлүүлээд тоодоггүй шигээ гөрдөөч, хутгаач нарыг ч уучилдаг нь ёстой илүү зан санагддаг.

Чамайг тэгээд бичсэн байна гэхэд “Тэгсэн л байна лээ. Уг нь ч тийм биш дээ, чи мэднэ ш дээ” гээд духаа гялтайлгана. Жинхэнэ үнэнийг нэг ч болов хүн мэдэж байгаад ханачихна. Ерээд оны Монголын эдийн засгийн шинэчлэлийн гол авторуудын нэг, өнөөдөр бүгдээрээ үр шимийг нь хүртэж яваа зах зээлийн эдийн засгийн үрийг суулгалцсан нэгэн. Шинэтгэлийн олон алхмыг удирдаж, хэрэгжүүлсэн эдийн засагч. Яриад барахгүй олон ажлыг тэр хийсэн, бас хийлцсэн. Дараа нь янз бүрийн салбарт зүтгэсэн.

Нэлээн сүүлд л гэхэд, Америкчуудын мөнгөөр монголд төмөр замын зүтгэх бүрэлдэхүүнийг шинэчлэх төсөл, хөрөнгө мөнгийг шийдүүлчихсэн явсан. Одоо байгаа дизелээр ажилладаг илчит тэргэнд зориулан 60 км.цагаас илүү хурдлах боломжгүйгээр тахирлуулан барьсан, нэвтрүүлэх чадвар нь хүрэлцэхээ больсон төмөр замтай зэрэгцүүлж 120 км.цагийн хурдтай цахилгаан зүтгүүрт зориулсан шинэ төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг Монгол Улсаас нэг ч төгрөг гаргалгүйгээр хийлгэсэн хүн.

Гэвч иймэрхүү юм яаж дуусдаг билээ тэр л замаар төмөр замын шинэчлэлүүд нь жилийсэн. Шинэ юм, шинэ алхам эзэндээ сайн нэр дагуулдаггүйн жамаар үсээ дуустал хэлүүлж яваа нэгэн. Анх түүнийг алт дилер гэх хэргийн эзэн хэмээн жаал гүтгэв. Үнэн хэрэгтээ хэсэг мэргэжилтэн, залуус дилер хэмээх банк хоорондын валютын арилжаа маягийн бизнест оржээ.

Гэхдээ Да.Ганболдын заавраар биш, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр 1987 онд эхэлсэн ажил байжээ. Хэрэг явдал ардчилсан хувьсгалаас өмнө болсон хэрэг бөгөөд 1991онд шинэ Засгийн Газрын үед илэрсэн юм билээ. Харин алт худалдсан явдал Да.Ганболд санхүү, эдийн засаг хариуцсан тэргүүн шадар сайд байх үед тохиожээ. Олж ирсэн мөнгө нь Монголд яаж буянаа өгснийг харин хэн ч ярьдаггүй.

Харин Да.Ганболд болсон явдлыг тайлбарлахыг хичээсэнгүй, яг л найз нартаа халзан мулзнаараа дуудуулсантай адилд болоод өнгөрсөн юм. Буруугүй зүйлд буруутнаар ойлгогдож хохь нь болсон доо. Та нар одоо ч түүнийг улсын хамаг алтаар гараа угаагаад барчихсан, тэрнээс нь болоод миний байж байгаа царай энэ гэж бодож суугаа байлгүй. Дараа нь хэн нэгэн нь Да.Ганболд “Монголчуудыг элгээр нь мөлхүүлнэ” гэсэн гээд цуурчихаж. Аанай л үнэн учрыг мэдэх хүн зөндөө л байгаа юм чинь гээд орхиж.

Хэдэн жил дараалан, хурал болгон дээр голдуу улаан дээлтэй нэг өвгөн босоод “Тэр Ганболд биднийг элгээр нь мөлхүүлнэ гэсэн болохоор” гээд л тамхины галаар түлчихсэн энгэрээ ширтэн ширтэн ярьдаг болчихсон байж билээ. Нэг удаа Баабар бид хэд Завханд явж байгаад тэгж ярьсан хүнээс “Та маш ноцтой мэдээлэл хэллээ. Наадах чинь Монгол Улсын эдийн засгийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Бид цагдаагийн газарт хандаж Да.Ганболдод эрүүгийн хэрэг үүсгүүлнэ. Харин та наад баримтаа яг гэрчлээд очоорой” гэсэн чинь бажгадаад “Би үзээгүй ээ. Улс л тэгж яриад байгаа юм. Худлаа ч болов уу гэж бодоод байсан юм. Тэгж таарлаа” гэсгээд суучихаж билээ.

Одоо танай наагуур чинь өнөөх домгууд хөгжөөд “Улсын алт мөнгөөр бус алмаз шүрээр дилэрдсэн”, “монголыг элгээр нь хэвтүүлэх биш дагзаар нь савуулах” болчихсон яваа биз. Гол нь хэн юу гэх нь яах вэ? Өөрөөс нь л асуугаад үзээрэй, хэн минь. Өөр зүйлгүй ээ.

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 3 цаг 13 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 3 цаг 20 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 3 цаг 29 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 4 цаг 11 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 6 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 7 цаг 2 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 7 цаг 24 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 7 цаг 30 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 7 цаг 40 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 7 цаг 49 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 7 цаг 54 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 56 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top