x

Х.ТЭМҮҮЖИН: Эрх мэдэлтнүүд нь иргэдтэйгээ нэг адил хуулийн дор амьдрах ёстой

Ардчилсан намаас УИХ-ын 14-р тойрогт /Төв аймаг/ нэр дэвшсэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Д.Эрдэнэсувд, Ц.Туваан нар багаараа Бурхан Халдун хайрхандаа ёсолж, алсын ажил үйлсээ даатган идээний дээжээ өргөөд УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлаа наран ургах зүгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сумаас эхлүүллээ.

Энэ өдөр нэр дэвшигчид Мөнгөнморьт сумын уугуул, Улсын өсөх идэр начин Адилбишийн Нагнайдоржийнд зочилсон байна. Өдгөө 89 насыг зооглож буй азай буурал Нагнайдорж гуай нутгийн хүүхдүүддээ ерөөл, захиасаа илгээв. Тэрээр “Сум, орныхоо төлөө зорьж ажиллаж, ард олныхоо итгэлийг авч, сонгуульдаа ялаарай гэж хүсье. Хүний итгэл найдвар гэдэг бас хариуцлага нэхдэг юм шүү” хэмээн хэлж байв.

Нэр дэвшигчид үргэлжлүүлэн сумын иргэд сонгогчидтойгоо уулзаж, АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог, хэтийн зорилгоо ярилцсан юм. Мөнгөнморьт сумын иргэд сонгогчид, нутгийн ахмадууд уулзалтын үеэр нэр дэвшигчидтэйгээ өөрсдийн санал бодлоо илэн далангүй солилцож, асуулт асууж, саналаа сэтгэгдлээ хэлж байв. Цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон хэдий ч сумын иргэд нутгийн хүүхдүүдээ дэмжихээр амны хаалтаа зүүж, хоорондын зайг баримтлан цугласан байлаа.

Уулзалтын үеэр иргэд эрүүл мэндийн даатгалын систем, хөдөө аж ахуй, газар тариалан, сүүн бүтээгдэхүүний худалдаа, хууль зүйн салбарын шинэчлэл, фермер хөгжүүлэлт, бэлчээрийн доройтол, аймаг сумдын хөгжлийг дэмжсэн хуулийн бодлогын талаар санал солилцож, эдгээр асуудлаар салбараа мэддэг, сэтгэл зүтгэлтэй залуус тойрогт нь нэр дэвшиж байгаад олзуурхаж буйгаа илэрхийлж байв. Мөн саяхан эрх баригч нам, Засгийн газраас гаргасан ноолуурыг дэмжих бодлого хэрхэн нуран унасан, үүнээс болж малчиж хэр их алдагдалд орсноо ч нуулгүй ярилцаж, төр түшилцэж байгаа хүмүүс хэлсэн амалсандаа хүрдэг, биелэх боломжгүй амлалт өгдөггүй байхыг нэр дэвшигчдэд захиж, залуучууд “бид ирээдүйдээ итгэл төгс амьдармаар байна” хэмээн хэлж байлаа.

Гурван нэр дэвшигч Төв аймгийн онцлогийг “аймгууд дундаас хамгийн олон сумтай, Улаанбаатар хоттой ойрхон, дэд бүтэц нь хөгжсөн” хэмээн тодотгож, ийм давуу талууд байхад хамгийн хүрдан хөгжих бүрэн боломжтой гэдгийг ч бас онцоллоо. Мөн өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагт, тэр дундаа нийслэлээс хэдхэн км-ийн зайтай Төв нутаг хөгжлөөс хоцорч ирсэн шалтгааныг ч бас уудлан ярилцлаа.

Нэр дэвшигч Х.Тэмүүжин:

“Бидний амьдрал, үр хүүхдийн маань ирээдүйгээс хулгай хийж байгаа гурван зүйл байна. Авлига, худал хуурмаг, ядуу буурай байдал. Хулгай, авлига гаараад эхлэхээр мөнгөтэйн дээрээ, мөнгөгүй нь дор ордог. Хууль тогтоогчид нь хүртэл хуулиа хулгайлдаг боллоо. Та бүхэн санаж байгаа бол, УЕП-ын чуулганы танхимд хэлсэн үг бий. “Гарын үсэг зураад зээл олгосон ЖДҮХС-гийн ажилтнууд 461-р ангид хоригдож, харин тэр зээлийг нь авч, үр шимийн хүртсэн УИХ-ын гишүүд энэ танхимд сууж байна. Энэ шударга ёс мөн үү? Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой биш үү?” гэж УИХ-ын гишүүдээс асууж байсан.

2012 онд Хууль зүйн сайд болсны дараахан над дээр НҮБ-ын шинжээчид, Монголд ажилласан судлаачид над дээр орж ирсэн. Тэд “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн улс. Конвенцид нэгдэхийн тулд олон улсын өмнө амлалт авсан. Тэр амлалтаа ч гайгүй хэрэгжүүлж байна. Гэхдээ нэг асуудал байна аа. Маш их мөнгө эргэлддэг авлигын гэмт хэргээ Эрүүгийн хуулиндаа бичээгүй байна аа” гэж. Хуульчлаагүй учраас энэ хэрэг өдөр тутам үйлдэгдэж байна, хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэх боломжгүй байна гэдгийг хэлж сануулж байсан.

Энэ гэмт хэргийн тухай Монголын хуульд байгаа заалт нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, сайд нарт үйлчилдэггүй. Учир нь энэ хүмүүс хэзээ ч мөнгөний баримт дээр гарын үсэг зурдаггүй. Өөрсдөө шийдвэр гаргадаггүй боловч шийдвэр гаргадаг хүмүүст үүрэг даалгавар өгөөд, өөрсдийн нөлөөгөө ашиглаад авлига авдаг, үндэслэлгүйгээр хөрөнгөждөг. Энэ байдлыг хуулиар л засахгүй бол өөрчлөх боломжгүй. Хамгийн дээр байгаа өндөр албан тушаалтнууд хэзээ ч хуулийн өмнө очдоггүй юмаа гэсэн.

Үнэхээр Эрүүгийн хуулинд албаны эрх, нөлөөгөө ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг гэмт хэрэг гэж үзсэн тийм заалт байгаагүй. Тэдний идэж ууж байгаа их мөнгөн дээр тэд өөрсдөө биш, төрийн жижиг, дунд шатны албан тушаалтнууд л гарын үсэг зурдаг, тэд л хариуцлагаа хүлээдэг байсан.

Би 2015 онд батлуулсан Эрүүгийн хуулинд “Албаны эрх, нөлөөгөө хууль бусаар ашиглах” гэмт хэргийг бичсэн. УИХ-ын чуулганы танхим тэр аяараа үймж, жиг жүг гэлцэж байсан ч хуулиа батлуулсан. Гэтэл 2016 онын сонгуулийн дараа МАН 65-уулаа болонгуутаа Эрүүгийн хуулиас хамгийн түрүүнд тэр заалтыг авч хаясан. Тийм учраас өнөөдөр ЖДҮХС-гаас тэрбумаар нь хулгайлсан хүмүүс, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд “Би ямар гарын үсэг зурах эрхтэй биш. Өгсөн зээлийг нь л авсан” гээд хуулийн хариуцлага хүлээхгүй сууж байна. Тэр хүмүүс өнөөдөр ч сонгуульд нэр дэвшээд явж байна.

Монгол Улсад хууль тогтоогч нь хулгайч байж болохгүй. Иргэдээ төлөөлж тэдний өмнөөс дуу хоолой нь болох ёстой УИХ-ын гишүүд иргэдийнхээ өмнүүр орж, тэдний боломжийг хулгайлдаг байж болохгүй. Энэ шударга бус байдлыг таслан зогсоох ёстой. Шударга ёс гэдэг бол эрх мэдэлтнүүд нь иргэдтэйгээ адил хуулийн дор амьдрахыг хэлдэг юм” хэмээн ярилаа.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Билгүүнъ (202.126.88.72)
    Амжилт дэмжиж байна
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 9 цаг 39 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 9 цаг 43 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 9 цаг 44 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 9 цаг 54 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 10 цаг 11 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 10 цаг 18 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 10 цаг 26 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 33 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 23 цаг 13 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 23 цаг 45 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top