x

БНЭУ-аас ирсэн иргэд "Эх орондоо ирсэндээ туйлын баяртай" байгаагаа уламжиллаа

Шадар сайд, Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 19-ний өдөр БНЭУ-руу захиалгат нислэг үйлдсэн. Тус нислэгээр Энэтхэг улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад хоёр сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан.

Өнөөдөр БНЭУ-аас захиалгат нислэгээр ирж, тусгаарлах байранд ажиглалтад байгаа 158 иргэний зүгээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож Улсын онцгой комисст 120 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хандивласныг ар гэрийн төлөөлөл нь Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.


Уулзалтын үеэр ар гэрийн төлөөлөл ”50 хэмийн халуунд, өвчтэй, хагалгаанд орсон, сургууль байраасаа гарч хүнд нөхцөлд байсан иргэдээ татан авсан нь үнэхээр цаг үеэ олсон чухал шийдвэр байсан. Монголчууд тэр бүр хэлэхгүй байгаа ч Монгол Улсын засгийн газар, Улсын Онцгой комисст иргэнийхээ төлөө хийж байгаа үйлсэд маш их баярлаж байгаа. Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд, давхар эрсдэл дагуулан Монгол Улсын иргэдээ эх орондоо авчирсанд гүн талархал илэрхийлье” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Бидний ажлыг чин сэтгэлээсээ ойлгон, өндрөөр үнэлж сэтгэл санааны урам дэмжлэг өгч байгаа та бүхэнд талархлаа. Хэдийгээр эхний нислэгээр ламхай нар багтаасан ч цөөн тоогоор ирсэн. Одоо бид хоёр дахь нислэгээр тэр багачуудыг авчрахын төлөө бэлтгэлээ хангаж байна” гэлээ.

Ар гэрийн төлөөлөл болон ирсэн Б.Мөнх-Учрал Шадар сайдад дахин дахин талархал илэрхийлж байв. Түүний ээж 62 настай, ховор тохиолдлын хорт хавдрын улмаас Монгол, БНСУ-д хагалгаанд орж байсан. Дахин Энэтхэг улсад хагалгаанд орж эх орондоо ирэх боломжгүйд хүрээд байжээ. Хэдийгээр хагалгааны үр дүн гарах болоогүй ч эх орондоо ирсэндээ туйлын их баяртай буйгаа уламжилсан юм.

БНЭУ-аас ирсэн иргэд гурав хоногийн хугацаанд хандивын аяныг дотоод цахим группээр дамжуулан зохион байгуулж, аяны хүрээнд цугларсан 4.0 сая гаруй төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” ХХК-ийн Европын орнууд руу захиалгаар нийлүүлж буй exMed сайн чанарын нэг удаагийн хамгаалах хувцаснаас 240 ширхгийг худалдан авч, тэнцүү хуваан Улсын Онцгой комисс болон Энэтхэгийн Элчин сайдын яаманд тус бүр 120 ширхэгийг хүлээлгэн өгч байгаа ажээ.

Мөн “Exclusive” ХХК-ийн зүгээс энэхүү сайн үйлсийн аяныг дэмжиж, 34 ширхэг хамгаалах хувцсыг үнэгүй нийлүүлж, хандив өгсөн байна.

Улсын Онцгой комиссын дарга БНЭУ руу үйлдэх хоёр дахь удаагийн нислэгийг Гоман, Сэра дацан хийдэд шавилан суралцаж байгаа бага насны лам хүүхдүүдийг оршин суугаа газартай нь хамгийн ойр газраас шууд нислэгээр татан авах ажиллагааг ойрын хугацаанд зохион байгуулахаар холбогдох байгууллагуудын зүгээс зохих бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Лам-оюутнуудын суралцдаг муж нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос 2500 орчим километрийн зайтай оршдог тул хүүхдүүдийг удаан хугацаагаар холын замд олноор тээвэрлэхгүй байх, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ойролцоох газраас нь шууд нислэгээр татан авахаар ийнхүү төлөвлөөд байгаа юм. 

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар өдөрт дунджаар 7,000 орчмоор нэмэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 160 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, халдварын тоогоор дэлхийд 9 дүгээрт бичигдэж эхлээд байгаа юм

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 14 цаг 23 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 14 цаг 30 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 14 цаг 39 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 15 цаг 21 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 17 цаг 51 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 18 цаг 13 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 18 цаг 34 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 18 цаг 40 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 18 цаг 50 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 18 цаг 59 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 19 цаг 4 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цаг 6 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top