x

Н.Номтойбаярыг цагдан хорьлоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнийг шүүх хуралдаанаас ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан байна. 

Н.Номтойбаяр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!" хэмээн бичжээ. 

Н.Номтойбаяр нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд СЕХ-ноос түүнийг бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэсэн. Тэрээр одоо ч нэр дэвшигч хэвээрээ байгаа юм.

Харин түүний өмгөөлөгч Н.Мандах: Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэдэг. Шүүх хуралдааны явцад прокуроруудаас мэдээлэл гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярт цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаагүй хэр нь шүүх хуралдааны төгсгөлд мэдээлэл гаргаж өгсөн. Энэ ямар мэдээлэл байсан бэ гэхээр "мөрдөгчтэй утсаар ярьсан гэсэн агуулгатай", бидэнд танилцуулаагүй. Ингээд шүүх зөвлөлдөөд шийдвэрээ гаргасан. Ингэхдээ Н.Номтойбаярын нарын хэргийг шүүхэд шилжүүлж байгааг хэлээд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт авсан тайлбарыг хэлсэн. 

Өмгөөлөгч нарын хувьд шүүхийн энэхүү шийдвэр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. 

Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигчийг баривчлах эсэх асуудлыг шийдэх юм бол СЕХ-ноос зөвшөөрөл авах зохицуулалттай. Яагаад гэвэл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр СЕХ-ноос Н.Номтойбаярт бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гарсан. 

Үүнийг шүүх мэдсээр байж цагдан хорих шийдвэр гаргасан нь цэвэр улс төрийн зорилготой гэж харж байна" гэлээ. 

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • sarnai (202.131.238.74)
    УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Ц.Нямдоржийн дэвших тойрогт нэрээ дэвшүүлэхээ зарласан бөгөөд өдгөө сонгогчдоосоо хэдийнэ гарын үсгээ цуглуулаад авчихсан. Дүүргийнхэн нь түүнийг дэмжихээ илэрхийлсээр байгаа нь бусад нэр дэвшигчдэд нэгийг бодогдуулж буй биз ээ. УИХ-д хоёр удаа сонгогдож, сайд, дэд сайдын алба хашиж, 20 гаруй хууль санаачилж батлуулсан гээд түүнд ажлын туршлага чамгүй их бий. Өнгөрсөн 8 жилд тэр Монголын улстөрд тод өнгөөр гэрэлтэж байв. МАН-ын идэвхтэй гишүүн, сайд хүртэл болж явсан тэрбээр өдгөө нам бус, бие даагч болчихсон яваа. Тэрбээр Монголын төрд хаана юу нь болохгүй, бүтэхгүй байгааг өөрийн биеэр мэдэрсэн хүн. Н.Номтойбаярын эрх баригчдын эсрэг зоригтой дуугарч чаддаг зан чанар нь хүмүүст тун таалагддаг гээд бусдаасаа давуу тал ихтэй. Түүнтэй өрсөлдөх нь бусад нэр дэвшигчдэд хатуу санагдах нь лавтай
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
  • sergelen (82.223.11.221)
    Нэр дэвших эрхээ авцан хүнийг хорьж болохгүй бздээ Сонгуульд дэвшүүлэхгүй гээд янзн бүрийн юм хийж байх шивдэээ. Манай хууль цагдаагын байгууллага арайчдээ сонгууль болох гэхээр л хорьж цагдаад янзн бүр болох юмаа. Хууль дүрэм аль хүчтэйд нь үйлчидэг болчихсон. Энэ нийгэм бүр жигшмээр бн шүү. Ингэх тусам нь Номтойбаярыг дэмжих болно.
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Batbayar (202.131.238.74)
    Нэр дэвшигчийн бүрэн эрх гэж байгаа ш дээ. Хуулиа мэдлэггүй шүүгч юм уу? Яг адилхан шийдвэр гаргасан Чинзориг сайдыг толгойг нь илээд Номтойбаярыг болохоор хорьдог. Шудрага үнэний талд зогсох ёстой шүүх нь ингэхээр бусад нь яах ёстой вэ? Урьдчилсан хэлэлцүүлгээр хорих шийдвэр гаргадаг аймшигтай шүүх юмаа!!!
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Баяр (202.126.89.128)
    Загдаа номтойбаяр хоерт үйлчилдэг хууль ашгүй нэг гарчээ арай л биш байсымаа
    2020 оны 05 сарын 30 | Хариулах
  • Za bitgii shaa (66.181.161.97)
    20 garui гэмт хэрэг үйлдэээд хахууль өгөж мцлтаря байсан юм байж
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2 цаг 28 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 4 цаг 28 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 4 цаг 39 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 7 цаг 16 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 8 цаг 49 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 9 цаг 31 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 9 цаг 37 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 9 цаг 45 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 9 цаг 49 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 9 цаг 54 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 10 цаг 1 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 10 цаг 11 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 10 цаг 20 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 10 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 22 цаг 34 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Өчигдөр 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Өчигдөр 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top