x

10000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.

Төслийн нээлтэд хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

"Технологи, ухаалаг шийдэлгүйгээр Улаанбаатар хот цаашид хөгжих боломжгүй"

Хотын Захирагч С.Амарсайхан төслийг нээж хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, Мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхахгүйгээр бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй эрин зуунд амьдарч байна. Тийм учраас бид бүхэн өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залуучууддаа сурах боломжийг бүрдүүлэхээр 10,000 программист төслийг эхлүүлж байна.  Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд болон дүүргүүдэд залууст зориулсан инновацын төвүүдийг байгуулж эхэлсэн. Технологид хил хязгаар гэж байхгүй.

Технологи, ухаалаг шийдэлгүйгээр Улаанбаатар хот цаашид хөгжих боломжгүй. Замын хөдөлгөөнийхөө төлөвлөлт, зохицуулалт, хяналтаас эхлээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг бууруулах гээд олон салбарт технологийн ухаалаг шийдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа учраас энэхүү төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр КОВИД-19 цар тахлын улмаас улс орон бүр өөр өөрийн гэсэн дэглэм, хорио цээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь магадгүй олон залууст илүү хөгжих боломжийг олгож байгаа. Гэртээ утсаа бариад, сошиалаар аялах биш сургалтад хамрагдан код бичиж, шинэ программ зохион олны хүртээл болгон өөрийгөө хөгжүүлэх боломжийг хөл хорионы нөхцөл байдал бий болгож байна. Ингээд сургалтад хамрагдаж эхэлж байгаа залуустаа амжилт хүсье” хэмээлээ.

Төслийн нээлтийн үеэр “10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдэд анхан шатны, 100 хүүхдэд ахисан шатны сургалтыг зохион байгуулах “Эмпасофт” академитай хамтран ажиллах гэрээ байгуулж, сургалтыг эхлүүллээ. Уг сургалтаар хүүхэд, залуучууд суурь мэдлэг олж авахаас гадна бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар инновацын төв”-ийн компьютерын лабораторийг ашиглан чиглүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой сургалтыг эхлүүлж байна.

Мөн төслийн хүрээнд дэмжин хамтран ажиллахаар Голомт банктай санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк “Улаанбаатар инновацын төв”-д Дата сикюрити, Дата анализын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иж бүрэн сервер, компьютерын лаборатори байгуулж байгаа бөгөөд уг лабораторит цаг үеийн сургалтууд, дэлхийн шинэ технологийн нээлтүүдийн талаар сургалт, дадлагыг хийхээр тохиролцож байгаа аж.

Энэхүү төслийг санаачилсан нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Монгол Улс бол залуусын орон. Нийт хүн амын талаас илүү хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг. Тийм атлаа олон залуус ажилгүй, орлогогүй байна. Тиймээс технологийн дэвшилтэй хотын иргэд та бид бүгд технологийн дэвшлээс суралцан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын зэрэгцээгээр мэдлэг чадвар эзэмшин, ажил амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, цалин орлогыг бүрдүүлэх боломжийг дэлхий өөрөө та бидэнд ижил тэнцүүгээр олгож байна. 10,000 программист төсөл үе шаттай хэрэгжээд явна. Цаашдаа ЕБС-уудад энэ хөтөлбөрийн сонгон анги хичээллүүлэх, дугуйлан ажиллуулах боломжийг нээх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Ингэснээр төслийг хэрэгжүүлэх анхан шатны суурь алхам хийгдэнэ. Мөн нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн хүүхдүүдэд анхан болон ахисан шатны сургалтыг эхлүүлж байна” гэдгийг онцолсон юм.

Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт “10000 программист” төслийн сургалтын анги танхимтай танилцаж, багш, суралцагчидтай уулзан санал солилцлоо.

Энэ үеэр “Эмпасофт” академи, МУИС-ийн ХШУИС-ийн Математик компьютерын ухааны тэнхимийн ахлах багш Б.Батням “Улаанбаатар хотын утааг бууруулж чадсан шиг мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлснээр бид ядуурлыг арилгах боломжтой гэж харж байна. Залуучуудад зориулсан энэхүү төслийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээв.

Түүнчлэн энэ үеэр Хотын Захирагч Үндэсний “Язгуур” төслийн залуустай уулзан, санал солилцож, хүүхэд багачуудад зориулсан үндэсний хэв шинжийг агуулсан контент бүтээж байгаад нь талархал илэрхийлээд шаардлагатай зүйлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

10,000 программист төсөл хэрэгжсэнээр: 

  • Мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.

  • Мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр зөвхөн Монголд төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, Олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ.

  • Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 59 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 8 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 13 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 16 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 9 цаг 50 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 25 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top