x

"Салхитын ордын" хэргийн нотлох баримт 1.4 сая долларыг улсын орлого болгов

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцууллаа. 

Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат “Хан-Уул дүүргийн шүүх 2020 оны тавдугаар сарын 14-22-ны хооронд Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэрэг буюу олны дунд Салхитын мөнгөний ордын гэж нэрлэгдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.4.1, 22.5.1 зүйл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269-д заасан хээл хахууль өгөх, авах гэдэг яллах дүгнэлттэй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүхээс Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцсон. Г.Жаргаланг мөн адил зорилгоор хээл, хахууль өгсөн, Г.Алтан-Очирыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. 

Мөн Б.Цолмонбаатарыг хээл хахууль өгсөн, авсан, Э.Халиунбаярыг бусдад хээл хахууль өгсөн, Н.Уранчимэгийг хээл хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцож 2-5 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. 

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгасан. Шүүх хавтаст хэргийн хүрээнд буюу прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд хянан хэлэлцээд эдгээр шүүгч нарын хээл хахууль авсан хэргийг нотлох баримтаар тогтоож чадаагүй байна гэж үзсэн учраас цагаатган шийдвэрлэсэн. 

Энэ хэрэгт Цэндсүрэн, Амгаланбаяр гэдэг хүмүүсийг холбогдуулан шалгасан. Шүүгдэгч Амгаланбаярыг албан тушаалтны нэр барьсан, Цэндсүрэнг хахууль өгөхөд зуучилсан гэж тооцон, гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн. 

Дээрээс нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1,425,200 ам.долларыг улсын орлого болгон шийдвэрлэлээ. Нэмж хэлэхэд уг хэрэгтэй холбоотой мөнгийг хурааж буй бичлэг сошиалд тавигдсан байсан. 2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч Ш.Мөнгөншагайгийн хөлсөлж байсан 220К гэдэг байрны 305 тоотоос 1.2 сая орчим ам.долларыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хурааж авч байгааг харуулсан. Энэ бичлэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй нотлох баримт. Өөрөөр хэлбэл 27-28 хавтас хэрэгт тэр бичлэг ирээгүй. Тэр бичлэг дээр нөхцөл байдлыг хавтаст хэрэгт бичгийн хэлбэрт буулгаад нотлох баримтаар ирүүлсэн байсан" гэдэг мэдээллийг өглөө. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн бие муудсан учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах үүднээс Н.Өнөрцэцэгийн хэргийг Н.Сайханцэцэгийнхтэй хамт хэргээс тусгаарлажээ.  

Түүнчлэн ерөнхий шүүгч И.Ганбат цахим орчинд тарсан шиг шүүгдэгч нар мөнгөө хувааж авч байгаа бичлэгээ үзээд ухаан алдаж унасан гэдэг нь худал мэдээлэл гэдгийг онцолсон юм. 

Ийнхүү Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жил хорих ял оноожээ.

Биечлэн эдлэх ялаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзээд Б.Цолмонбаатараас 60 сая, Г.Алтан-Очироос 50 сая, Н.Уранчимэгээс 35 сая төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.219.230)
    Хохирогч нь хохирсон чигээрээ дуусааск уу
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 18 цаг 13 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 18 цаг 20 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top