x

Гадаадад гацсан монголчуудын эх орондоо ирэх сүүлчийн найдвар тасарлаа

  • Гадаадад гацсан иргэд, тэдний ар гэрийнхэн нийлж тэмцээд ч уулзах мөчөө урагшлуулж чадсангүй

  • “Хаягдагсад” халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр барьж, эзгүй хээр цэргийн майханд ч байсан тусгаарлалтын хоногоо дуустал хянуулахаа амлаад буй. Хилээ нээж, гаднын нислэгийг авах хэсэгхэн орон зай гаргаад өгвөл улс дамжин “гүйсээр” эх нутагтаа ирэхийг хүсэж байна 

  • Гадаад хэргийн сайд нь эх орондоо ирэхийг хүссэн иргэдээ “10 мянган олигарх” хэмээн цоллож, засгийн тэргүүн хилээ нээхгүй гэдгээ ил шулуун хэллээ

Япон улсад коронавирусийн 15,569 халдвар илэрч, 825 иргэнээ алдаад байгаа ч хөл хориог цуцаллаа. Нэг сая хүнд ногдох халдварын тохиолдлын тоо 132 болж буурсан нь онц байдлаа бүрмөсөн цуцлах үндэслэл болжээ. Гэхдээ халдварын ид дэгдэлтийн үед ч тэд бусад улсаас иргэдээ авсаар ирсэн. Үлдсэн хүмүүстээ байрны түрээс, хэрэглээний мөнгөн дэмжлэг үзүүлж, нэг иргэний үнэ цэн нийт улсын баялаг гэх бодлогоор явж ирсэн юм. Харин манай улс хаалгаа түгжин, хилийн чанадад хүнд байдалд орж, зовж зүдэрсэн иргэдээ зөнд нь хаяснаар барахгүй арай гэж илгээсэн тусгай үүргийн нислэгтээ дарга нарын үр хүүхэд, хамаатан садныг шургуулж, өвдсөн, хоосорсон, үр хүүхдээ орхиод удсан иргэдээ “өшиглөж” хаясан. Гадаад хэргийн сайд нь эх орондоо ирэхийг хүссэн иргэдээ “10 мянган олигарх” хэмээн цоллож, засгийн тэргүүн хилээ нээхгүй гэдгээ ил шулуун хэллээ. Харьд суугаа монголчуудын цөхрөлийг гаднынхан хүртэл өрөвдөн ойлгож, төр засагтаа үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэх боломж олгож байна.

Хүнд байдалд орсон иргэдэд хүнсний тусламж илгээж, оршин суух зөвшөөрлийг хүндрэлгүй сунгаж өгсөөр. Хүүхдээ хайхардаггүй архичин, тэнүүлчин эцэг эхийн өлсгөлөн үрсэд хааяа нэг буян санасан өр нимгэн сэтгэлтэн халуун хоол, бүлээн үгсээр тусалдагтай адил байгаа биз. Удахгүй Эх үрсийн баяр болно. Энэ өдөр “өгөөмрөө барьж дийлэхгүй” улстөрчдийн гоё үгэнд бялуурч, илгээсэн боодол бэлгийг нь баярлан гардах хүүхдүүдийн дүрс бичлэг, мэдээний хуудас тасралтгүй үргэлжилнэ. 

Харамсалтай нь ээж аавыгаа гадаадаас ирэхийг хүлээж, хагас жилийг “өнчирч” өнгөрүүлсэн хүүхдүүдэд энэ нь баяр баясгалан болохгүй. Эцэг эхээ санан бэтгэрч, шөнө орондоо шээж, өдөр нь хэнтэй ч харьцахыг хүсэхгүй, дотроо шаналсан бяцхан зүрхэнд хайртай хүмүүсийг нь авчрах л хамгийн том бэлэг болно. 

Гадаадаас эх орондоо ирэхийг хүссэн 11,275 иргэний 98 орчим хувийнх нь ар гэрт 1-3 хүүхэд эмээ өвөөтэйгөө, садангийндаа, зарим нь хөлсний асрагчтай үлдсэн. Тэдний дунд гэртээ цоожлуулж, айл айлаар нүүдэллэж, асран хамгаалагчаасаа үүрд хагацсан нь ч байна. Эрүүл мэндийн шалтгаантай, асаргаа шаардлагатай хүүхдүүд, ахуйн ослоор гэмтэж бэртсэн балчрууд, архины хамааралтай садангаасаа айж түгшин өдөр хоногийг өнгөрөөгсөд ч цөөнгүй. Гуниггүй цагаахан насанд нь амьдын хагацлыг ханатал үзүүлэх хатуурхлын гол шалтгаан тусгаарлах байрны нөөц хангалтгүй гэдэг улигт үг. Хэдийгээр “дотооддоо вирус алдаагүй дэлхий дээр үлдсэн цорын ганц улс” гэх тодотголоор бахархан сурталчилж байгаа ч гэртээ харихыг хүссэн хүмүүст энэ нь “иргэнийхээ эрхийг зөрчиж, хувиа хичээхийн сонгодог жишээг үзүүлэгч ганцхан улс” гэж уншигдана. “Хаягдагсад” халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр барьж, эзгүй хээр цэргийн майханд ч байсан тусгаарлалтын хоногоо дуустал хянуулахаа амлаад буй. Хилээ нээж, гаднын нислэгийг авах хэсэгхэн орон зай гаргаад өгвөл улс дамжин “гүйсээр” эх нутагтаа ирэхийг хүсэж байна. 

Өчигдрийн УОК-ын хуралдаанаас гарах шийдвэр сүүлчийн найдвар нь болсон олон хүн манай редакцид хандсаар байна. Гадаадад байгаа иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэлд ороод байгааг харгалзан үзэж, тусгай үүргийн нислэгийн тоогоо нэмэх болов уу гэсэн горьдлого тэдэнд бий. 

Мөн тодорхой хэсэг нь гэртээ үлдсэн 0-12 насны хүүхдүүдээ орхиж ирсэн ээжүүдийг УОК-оос тавьсан таван шаардлагад багтаах хүсэлт тавиад буй. Харамсалтай нь өнгөрсөн хурлаар эдгээр асуудлыг авч хэлэлцсэнгүй. Иргэдээ хамгаалах зорилгоор 213.7 тэрбумыг зарцуулсан тайланг сонсоод, сонгуулиар ажиллах түр журмыг боловсруулахаар чаддагаараа хаалгаа түгжиж авсан юм. Уг нь Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхний нөхцөл байдлыг сонсож, бүхий л өргөдөл, гомдлыг УОК-ын хуралдаанд холбогдох хүмүүст уламжлахаа амласан ч талаар боллоо. Гадаадад гацсан иргэд, тэдний ар гэрийнхэн нийлж тэмцээд ч уулзах мөчөө урагшлуулж чадсангүй. Буурай эдийн засагтай, дэд бүтэц хөгжөөгүй, ядуу улсын иргэн байж болно. Гэвч нэг ч гэсэн иргэнийхээ үнэ цэнийг ухамсарладаг, хүний эрхийг дээдэлдэг Үндсэн хуульдаа заасанчлан хүмүүнлэг ардчилсан нийгмийн үнэт зүйлийг ойлгодог эрх баригчидтай сан бол гомдол цөхрөл харьцангуй нимгэрэхсэн. 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.49)
    Энд бичигдсэн тооноос ч их хүн байгаа.Зарим нь хил нээгдэхийг чимээгүйхэн хүлээгээд л сууж байна.
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Сэрээч (103.57.94.126)
    Наадам хийхээ болиод тэр хэмнэсэн мөнгөөрөө гадаад улс орноос Монголчуудаа авчрах ёстой. Ингэж чадахгүй юм бол УИХ-ын сонгууль ч хийгээд яадаг юм ???
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Наадам хийхээ болиод тэр их мөнгөөрөө гадаадаас элэг нэгтнээ авчрах хэрэгтэй. АНУ, Турк, Европоос гээд гадаадад байгаа Монголчуудаа удаа авчрах нь (103.57.94.126)
    Сэрцгээ
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 19 цаг 21 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 19 цаг 28 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top