x

Намын шалгуур үргэлж зөв байдаггүйг илтгэх цөөн баримт

Улс төрийн намуудын нэр дэвшүүлэлт дуусч, түүний араас залгасан гомдогсдын нулимс ч гэсэн хатаж эхэлж байна. Гэхдээ энэ “нулимс” дан ганц нэр дэвшиж чадаагүйдээ гомдсон гориглогчдын асуудал биш. Дэвшүүлээгүйнхээ төлөө хожим хохирол амсч мэдэх намуудын ч гэсэн асуудал гэдгийг санахад илүүдэхгүй.

АН-аас Хан-Уулд нэр дэвшихээр мөнгөө төлж, тойргоо тордож ажилласан НИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан Б.Ариунболд энэ талаар анх түрүүлж дуугарсан байна лээ. “Ардчиллаа Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ны олон зуун гишүүн холбогдож байна. Асуудал дуусаагүй ээ. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй” гэжээ.

Нэг үгээр тухайн нэр дэвшигчийн ард /энэ удаад горилогч/ түүнийг дэмжиж, баг болж ажилласан бүхэл бүтэн намын үүр, хороод, намын жирийн гишүүд, дэмжигчид байдаг. Тэдний ч гэсэн итгэл зүтгэл талаар болсон гэсэн үг. АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж, тойрогтоо 4 жил ажилласан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Хан-Уулын Б.Ариунболд, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болоод байсан Л.Гантөмөр нарын хувьд энэ ялгарал илүү тод харагдана.

Тухайлбал, Хан-Уулд Б.Ариунболд, эдийн засагч Б.Лагшми, хотын ерөнхий менежер асан Б.Бадрал нар нэр дэвшихээр хоорондоо өрсөлдөж байтал хажуугаас Ч.Өнөрбаяр /Ц.Элбэгдоржийн зөвлөх асан/ мөргөөд ороод ирэх жишээтэй. М.Тулгатын тойргийг З.Энхболдод, Л.Гантөмөрийн тойргийг “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгионд ганцхан шөнийн дотор найр тавиад өгчихсөн. 

Э.Долгион гэж мөнгө нь багтаж ядсан нөхөр хотын төвийн автобусны буудлуудыг бүгдийг нь өөрийнхөө зургаар хулдаад “шинэ ном худалдаанд гарлаа” энэ тэр гээд байсан чинь ганцхан өглөө Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч болоод гараад ирсэн. Хууль зөрчсөн ч бай, үгүй ч бай Эрдэнэтийн 49 хувийнхныг иргэд сонгох болов уу. 2016 онд АН энэ л наймаанаас болж ялагдсан юм шүү дээ, уул шугамандаа.

Түүнээс илүү чухал нь энэ хоёр хүний улс төрийн зам мөрийн ялгаа. Э.Долгионы хувьд хаанаас нь ч харсан ХХБ-ны хүн, “Блүүмберг” телевизийн захирал гэдэг нь л үнэн. Харин Л.Гантөмөрийн хувьд 1992 оноос, оюутан цагаасаа АН-д гишүүнээр элсэж, МҮДН фракцид багтаж явсан. 2004 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008 онд хоёр дахиа сонгогдсоны дараа АН-ын залуучуудыг нэгтгэсэн “Нэг Ардчилал” клубыг үүсгэн байгуулж байлаа. Яалт ч үгүй нам дотор залуусын дуу хоолой хүчгүйдэж, дуугарсан нэг нь ах нартаа “зодуулж” явсан үе. УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, одоо л “газар, тэнгэрээ” мэдэхээ больчихоод байгаа болохоос биш Ж.Батзандан ч гэсэн “Нэг Ардчилал”-аар дамжиж парламентад анх орж ирсэн.

2012 онд АН хамгийн олон суудал авч, Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад салбартаа шинэчлэл хийх гэж зүтгэсэн хоёрхон сайдын нэг нь Л.Гантөмөр. Эцэст нь Л.Гантөмөрийг “Мүүн”-ээр, Х.Тэмүүжинг “Сайн ах”-аар зодож унагасан л даа.

Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа нэр дэвшиж, гурван удаа УИХ-д сонгогдсон. 2016 оны сонгуульд АН ялагдал хүлээсний дараа намын даргын төлөө өрсөлдөж, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын дараа гурваар гарч ирж байсан улстөрч. Энэ удаад ч бас дүүргийн нам, гишүүд, дэмжигчид Л.Гантөмөрийг энэ удаагийн сонгуульд сойсон. Гэтэл сэлгээнээс "шинэ довтлогч" гарч ирээд мань хүнийг суулгачихдаг юм байна.

Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 70 хувь нь залуучууд гэсэн. Залуу нь ч үнэн байна. Гэхдээ залуу болгон шинэ үеийг төлөөлдөггүй, үзэл санааг нь тээгч байдаггүй.

Сонсоод байх нь ээ, нэр дэвшүүлэлт болсон шөнө АН дээр нэлээн том худалдан авалт явагдсан сурагтай. ХХБ-ныхан өмнө нэр дэвшээд нэг ч удаа гарч үзээгүй Б.Мэдрээгийнхээ оронд Э.Долгионыг явуулсан юм байна. Э.Долгион гэдэг хүн УИХ-д орж ирлээ гэхэд хэний эрх ашгийн төлөө дуугарахыг урьдчилж хэлэх боломжгүй. Харин орж ирэхгүй бол АН дахиад нэг тойргоо өрсөлдөгчдөө сул тавьж өгсөн л хэрэг болно.

“Намын шалгуур дандаа шударга байдаггүйг хичээж зүтгэсэн олон залуусын гомдол тээсэн үгнээс харагдана” гэж бас нэг бие даагч бичсэн байна лээ. Харамсалтай нь энэ “шударга бус"-ын хохирол нь нэг нэр дэвшигч, эсвэл горилогчийн бус нийт намын, эцсийн дүндээ улс орны хөгжлийн боломж бололцоог авч оддогт гол аюул нь байна.

Б.ЗАЯА 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. PRADHAN (105.112.96.189)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Бат-Эрдэнэ- МУИС-ийн хуучин захирал (66.181.183.87)
    Teneg gedgiig chin khelekhee martsan baina
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Бат-Эрдэнэ- МУИС-ийн хуучин захирал (66.181.183.87)
    Chi khereggui ee. Bi chamaig mash sain medne
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 13 цаг 44 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 13 цаг 53 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 13 цаг 57 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 14 цаг 1 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 14 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 16 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top