x

Урт цагаан (1961-2020?)

Монголын барилгууд яахаараа монгол хүний дунджаас бага насалдаг юм бэ? Урт цагаан 60 нас ч хүрч чадахгүй нь. Гэвч эрх мэдэлтнүүд зогсохгүй байна. Юм л бол буулгаад барьдаг болжээ.

Нийслэлийн өмчид байдаг Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг урдуур нь өнгөрөх Жуулчны гудамжтай хамт дахин төлөвлөх концепци, зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн 28 бүтээлийг зарлаж, олон нийтийн саналыг авч дуусчээ. Удахгүй тусгай комисс хуралдаж шийдвэрлэнэ.

Үзлээ. Бараг бүгдээрээ Урт цагааныг төрөл арилжуулсан байх юм. Тэр зайнд тааруулан элдэв янзаар фантаазлан зурсан барилга байгууламжууд ерөнхийдөө уртаашаа сунасныг эс тооцвол Урт цагааныг санагдуулах бүтээл ганц хоёрхон байна. Зарим нь бүр тэнгэр баганадсан цамхаг босгоод үүдэнд нь богино цагаан пин шиг юм үлдээн гийгүүлжээ.

Урт цагаан ямар утга учир, үнэ цэнэтэй, түүний дүр төрхийг яагаад яг хуучнаар хадгалах ёстойг сүүлийн хэдэн өдөр олон хүн, тэдний дотор судлаач, уран барилгачид нотлон бичиж байгаа дээр юу нэмэхэв. Ямар энгийн, авсаархан хэрнээ сүр сүлдтэй барилга вэ! Хэрвээ Урт цагааныг устгах бүү хэл хамаагүй гар хүрвэл XX зууны Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот ийм байсан гэж харуулах, дурсах, бас бахархах түүхэн барилга төдийгүй бүхэл бүтэн гудамж алга болно.

Уралдаанд оролцсон мэргэжлийн архитекторууд үүнийг ойлгоогүй гэж баймааргүйсэн. Тэгвэл яагаад? Үүний учрыг ажлын даалгаварт "Одоо байгаа барилга байгууламжийн хуучин дүр төрхийг тусгаж болно" гэж зааснаас сая ойлгов. Болно гэхлээр тусгахгүй байж бас болно гэсэн үг. Бас газар дээгүүр доогуур зогсоолтой байхыг шаарджээ. Ингэж буруу тийш залжээ.

Миний анх "овоо доо" гэж бодсоноос тэс өөр, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар Урт цагааны түүхэн дүр төрхийг сэргээхээс илүүтэйгээр тэр зайнд Урт цагааны нэрээр халхавчилсан дахин нэг том үйлчилгээний төв барих зорилго тавьжээ. Барих, эзэмших компани нь бэлэн анаад сууж байгаа бол би лав гайхахгүй. Уг нь түүх, уран барилгын дурсгалт барилга гэдэг нь тов тодорхой учраас учраас тусгай хамгаалалтанд авч түүхэн дүр төрхийг нь хэвээр үлдээх уралдаан зарлах ёстой байсан.

Хэрвээ та анзаарсан бол Урт цагаантай холбоотой цорын ганц нэр дуулдаж байгаа нь зураг төслийг нь хийсэн архитектор Б.Дамбийням. 1958 оноос эхлэн барьж 1961 онд барьж ашиглалтанд оруулжээ. Тэгвэл Урт цагааныг балгас болтол явуулсан этгээдүүд хэн бэ?

Урт цагаан бол нийслэлийн өмчийн III байр гэж явдаг. Зах зээлд оронгуут 1991 онд нийслэлийн өмчийн газар, одоогийн нэрээр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар байгуулагдан хариуцаж эхэлсэн. Ингээд урт цагааныг энд тэндээс нь түрээслүүлсэн нэрээр гучин жилийн турш зоргонд нь хаяжээ. Хэрвээ нийслэл өмчиндөө жинхэнэ эзэн байсан бол ашигтай түрээслээд, үнэ цэнийг нь нэмээд, орлогоор нь засвар үйчилгээг цаг тухайд нь хийлгээд,  тэгэхдээ түүхэн дүр төрхийг өөрчлөхийг хатуу хориглоод явах байсан ч тэгээгүй. Үүний оронд 30-аадхан (зарим мэдээллээр бол 4-5-хан) хүнд хямдхан түрээслүүлээд (бүр 2000-аад оны эхээр хотын ерөнхий менежер Т.Бадамжунайн үед сэтгүүлчид Урт цагааны түрээслэгчдийг мэдэх гэж хөөцөлдөөд чадаагүй, тэгэсхийгээд больсон), цаадуул нь хэдэн зуун хүнд давхар түрээслүүлэхийг мэдсээр байж юу ч хийгээгүй. Энд тэндээс нь цөмлөж, илүү дутуу юм нэмж барихыг зогсоогоогүй. (Хэрвээ тэр олон дарга нарын хувийн өмч байсан бол яасан сайхан авч яваа бол?) Бодвол халдаж болохгүй хэдэн эрхэм цаана нь байсан биз. Сүүлдээ нүдний өмнө энд тэндээсээ ховхорч унахыг далимдуулан шууд акталж буулгах аргад шилжиж лав гурван удаа мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулсан ч нөгөө олон зуун давхар түрээслэгчид эсэргүүцэн тэмцсэн учраас өнөөдрийг хүрч байж сая нэг хөөн гаргажээ. Энэ хооронд Урт цагааны арын хөл бөмбөгийн талбай шиг том зайг нөгөө нууц түрээслэгчид болон нийслэлийн албан тушаалтнууд өөрсдөө авч, эсвэл бусдад олгож хэргээ бүтээгээд гээд арилж одсон байна. Одоо тэнд нь хэдэн том орон сууц, баахан офис баригдсан. Уг нь Урт цагаантайгаа цуг, цул орон зай.

Тэд хэн бэ? Хууль журамтай улсад бол тэдэнтэй хариуцлага тооцдог. Урт цагааныг хэвээр үлдээж чадахгүй ч Урт цагааныг устгасан хүмүүсийг түүхэнд үлдээх юмсан. Харамсалтай нь том түрээслэгчид нууц, тэдэнд үйлчилсэн нийслэлийн өмчийн газар, бас нийслэлийн соёлын газрын үе үеийн дарга, албан тушаалтнууд солигдоод алга болсон. Томоор ярих юм бол өнгөрсөн хугацаанд хотын даргаар, багаа бүрдүүлж ажилласан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Амарсайхан нар буруу шийдвэр гаргасан, зөв шийдвэр гаргаагүйгээрээ буруутай. Юутай ч өнөөдөр Урт цагааныг төдийгүй өнгөрсөн гучин жилийн алдааг та бидний ой санамжаас арчин хаях гэж байна.

Одоо Урт цагааны урдах гудамжийг баруун талаас нь хааж тусдаа орон зай үүсгэдэг Шар дэлгүүрийн ээлж дөхөж байгаа бололтой. Бүр урт түүхтэй барилга юмсан.

Төгсгөлд нь:

XX зуунд бүтээн байгуулсан хотын төвийг дахин бүтээн байгуулах гэж оролдохоо болимоор юм. Тэртээ тэргүй олон зууны түүхэн барилгагүй байж дөнгөж 50-60 наслаж ядаж байгаа хэдхэн барилгаа хадгалж үлдээхсэн. Монголын барилгууд яахаараа монгол хүний дунджаас бага насалдаг юм бэ? Урт цагаан 60 нас ч хүрч чадахгүй нь. Гэвч эрх мэдэлтнүүд зогсохгүй байна. Юм л бол буулгаад барьдаг болжээ. Саяхан баригдаад дууссан буюу дуусч байгаа Хууль зүй, дотоод хэргийн яам ба Монгол банкны зэрэгцсэн хоёр барилгыг харсан уу? Нөгөө хот төлөвлөлт, барилгын хууль тогтоомж, барилга хоорондын зай, хажуугийн орон сууцны нар харах эрх, зогсоол, 10-аас доошгүй хувь эзлэх ёстой ногоон байгууламж хаачсан бэ? Ерөөсөө Улаанбаатарт хот төлөвлөлтийн онц байдал тогтоох хэрэгтэй болсон байна.

Бүр төгсгөлд нь:

Нийслэлд найдвар алга. Тэгвэл Монгол Улсын соёлын өвийн газар гэж ямар газар байдаг вэ? Байгалийн түүхийн музейгээс эхлээд буулгаж байхад юугаа хийж суусан бол? Дорнод аймгийн нутаг дахь Хэрлэн барсын туурийг аймшгийн болгож "сайжруулсан" тэр нөхдүүд биш биз? Тэгвэл найдваргүй юм байна.

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 10 цаг 15 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 10 цаг 28 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 10 цаг 35 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 10 цаг 41 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 11 цаг 27 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 11 цаг 33 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 11 цаг 48 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 12 цаг 3 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 13 цаг 16 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top