x

“ЖДҮ-чин” гишүүд 2020 оны сонгуульд нэр дэвшихээр ДАХИН тодорлоо

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу улс төрийн нам, эвслүүд баасан гаригт хуралдаж, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууан СЕХ-нд нэрсийг нь илгээсэн юм.

Сонгууль угтсан энэ өдрүүдэд улс төрийн хоёр том намын нэр дэвшигчид хэн хэн байх нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн “тэтгэвэрт” гарах дөхсөн хөгшин улстөрчдөөс илүүтэй залуу үедээ илүү их итгэл хүлээлгэх урьдчилсан прогноз гараад буй.

АН-ын хувьд нэр дэвшигчдийнх нь 40 гаруй хувийг инженер, эдийн засагч, хуульч мэргэжилтэй шинэ залуу боловсон хүчин эзэлж байгаа бол МАН-ын нэр дэвшигчдийг харахад, “60 тэрбум” болон “ЖДҮ”-ийн хэрэгт нэр холбогдсон нэлээдгүй гишүүн байгаа юм. Уг нь тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “ЖДҮ, 60 тэрбум” гэх мэт увайгүй гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд мандат өгөхгүй хэмээн эрс шийдэмгүй байр сууриа илэрхийлж байв. Гэвч улс төр гэдэг мөнхийн эрх ашиг байдаг хойно тэрбээр хэлсэн амлалтаасаа ухарсныг МАН-аас сонгуульд нэр дэвшиж буй горилогчдоос харж болно.

МАН-ын нэр дэвшигчид дунд 60 тэрбумын схемчид, концессчид болон ЖДҮХС-ийн мөнгийг тэрбум тэрбумаар нь авсан эрхэм түшээд байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшиж буй “ЖДҮ-чин”, “60 тэрбумчин”, концессчин түшээдийг эргэн сануулъя.

Архангай аймагт нэр дэвшиж буй гурван гишүүний хоёр нь ЖДҮ-чин, нэг нь концессчин байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн СПА цогцолбороор 700 тэрбум, Ё.Баатарбилэг нь “Хүй толгой” трейд ХХК, “Мөрөн агро” ХХК, “Тангад бадмаараг” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдсон бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 162 тэрбум төгрөгийн концессийг эрх, мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед авч байсан юм.

Баян-Өлгий аймагт УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан нэр дэвшихээр мандат өвөртөлжээ. Тэрбээр мөн л ЖДҮХС-аас “Мон лойс" ХХК, "Асена" ХХК, "Хаганат" компаниараа дамжуулан зээл авсан гэгддэг бол Баянхонгор аймагт нэр дэвшиж буй УИХ-ын дарга Г.Занданшатар нь “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК-ийн нэр дээр зээл авсан байна. Харин Өвөрхангай аймагт УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг нэр дэвшиж буй бөгөөд тэрбээр “Өвөр баян бүрд” ХХК, “Тунгалаг онги” ХХК зээл авсан нь ил болсон билээ. Энэ мэтчилэн ЖДҮХС-днэр холбогдсон 49 гишүүний дийлэнх нь дахин сонгуульд нэр дэвшихээр болсон байна.

Ийнхүү иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүд дахин нэр дэвшихээр болсон нь нэг талаар ард түмнийг доромжилсон нөгөө талаар, ичих нүүхээ элгэндээ наасан үйлдэл болж байна.

ЖДҮ эрхлэгч эгэл борог өрх, ААН-үүд очих учиртай маш бага хэмжээний хүүтэй энэ мөнгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэрбум тэрбумаар нь хуваагаад авчихсан увайгүй явдал энэ парламентаар дуусахгүй нь бололтой. Л.Энхболд, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Г.Солтан, О.Батнасан, Б.Ундармаа, Я.Содбаатар, Элдэв-Очир, Дамба-Очир тэргүүтэй 50-иад гишүүн уг сангийн мөнгийг хувааж авсан нь тодорхой болсон. Нэр нь тодорсон “баатрууд” мэлзэж, мэдэн будилж гүрийж гүлдийсэн. Тэдэн дунд жилийн гурван хувийн хүүтэй уг мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан иргэдэд 30- 40 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүлсэн нь ч цөөнгүй.

Эцэст нь нэг нэгээрээ хэргээс сугарсаар одоо ДӨРВӨН гишүүний хувь заяа тун хүндхэн нөхцөл байдалд хүрээд байгаа бөгөөд бусад нь ичихгүй сонгуульд горилж сууна. Тиймээс дор нэр дурдсан хүснэгтэд буй гишүүдээс хэн нь нэр дэвшиж буйг, ямар увайгүй үйлдэл хийснийг дахин нэг сануулах нь зүйн хэрэг боллоо.

ЖДҮХС-аас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгагдсан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлаж байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • DEAR (202.55.188.35)
    Нутгаас маань нэр дэвшиж байсан хүний хувьд Содбаатар бол хэлсэндээ хүрдэг шудрага хариуцлагатай хүн шиг санагддаг. Хийсэн ажил нь ч нүдэнд харагдаж чихэнд сонсогддог. Одоо бол сайд болох байх гэсэн яриа яваад байхын. Сайд болчихвол ард түмэн бидэндээ их ажил хийх байхдаа. Дэмжиж байна шүү
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • САРАН (202.55.188.90)
    Монголчуудын тамын тогооны үлгэр хэзээ төгсөх вэ? Өөдөлье дээшилье өнгөтэй төртэй явъя гэхээр л нэгнийгээ харлуулж байх юм хийсэн ажлаар дүгнэдэг хүлээх хариуцлагат нь итгэдэг баймаар байна ард иргэд минь
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
    • Баяраааа
      Үнэн шүү. Ерөөсөө амнаас нь гарч байгаа үг нь ЖДҮ. Хэн нь холбогдсон, хэн нь хариуцлагаа хүлээсэн зэргийг нь огт мэддэггүй тэгсэн хэрнээсээ яриад л байдаг. Энэ сэтгүүлчид ч гэсэндээ харлуулахдаа үнэн худэл хольж худлаа үнэн бичиж чаддаг мөртлөөсөө холбогдолгүй, хамааралгүй зэрэг асуудлыг болохоор зөнд нь хаядаг. Ийм зүйл байж болох уу!!!
      2020 оны 07 сарын 04
  • yu ve (192.82.65.55)
    Содбаатар гишүүн 2020 сонгуульд нэр дэвшээгүй ш дээ. Ингэж худлаа мэдээлэл тараахаа болъёо СЭТГҮҮЛЧДЭЭ!!!!!
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • zochin1 (66.181.161.62)
    SODBAATAR GISHVVN BURUUGVI GEJ SHIIDWERLEH SHATNAAS NI MEDEE GARSAN BAINA LEE SHVV DEE. ODOO ENE MEDEELLEE BOLIJ VZ. AJLIIG NI ZVGEER HIILGEED OG
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • 123zochin (192.82.65.55)
    negent JDU-giin asuudal shiidegdsen bol odoo tohirson alband n tomilj ajliig n hiilgedee humuusee
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • zuv hun (192.82.65.55)
    Sodbaatar gishuun chn JDU tei hamaaralgui gdg n tsagdaagiin yrunhii gazraas togtoogdchihsojn shde. Harin ch unuugiin ulstirchdiin baidliig hargalzan uzeed uuruu saidiin suudlaas buuj yos zuin hariutslaga huleej ULGER JISHEE bolson hun
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • gangaa (192.82.65.55)
    sodbaatar in buruuguin notlogdson gsn shuu medeelle sain sudalj bgad niitlne uu
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Г.Ганбат (66.181.178.178)
    Бүү март!!!! ЖДГийн луйварчдийг!!!
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 35 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 41 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 49 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 54 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 58 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 1 цаг 6 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 1 цаг 15 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 1 цаг 24 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 1 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 13 цаг 38 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 16 цаг 56 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 17 цаг 5 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 17 цаг 9 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 17 цаг 14 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 20 цаг 26 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 20 цаг 30 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 20 цаг 33 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 20 цаг 44 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 22 цаг 16 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 22 цаг 57 мин
iИх уншсан
Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top