x

МАН-ын нэр дэвшигчид Хан-Уулаас дайжиж, АН хүч хаяж байна

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн хоёр гол намын хурал өнөөдөр болж байна. Тодруулбал, АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж, нэр дэвшихээр горилсон 100 гаруй хүнээс 76 хүнийг сонгох бол МАН-ынхан ч Бага хурлаа хийж, 150 орчим хүнээс 76-г сонгох ажээ. Өнөө жилийн сонгуулиар хамгийн “гал гарсан” тойрог хэмээн яригдаж буй Хан-Уулын тойргийн мандат эхнээсээ тодорхой болж эхэлсэн байна.

МАН-аас энэ тойрогт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дахин явуулах нь тодорхой болжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн тухайд тойрогтоо хийж гийгүүлсэн ажил ч байхгүй. Тийм ч учраас өнөө жил Говь-Алтайд өрсөлдөхөөр горилж яваа гэх яриа чих дэлсэв. Тэгвэл, Хуульзүйн сайд Ц.Нямдорж ч тойргоо жийж,  өөр тойрог  тойглож, Эрдэнэтэд санаархлаа илэрхийлжээ. Угтаа өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар энэ тойргоос сонгогдсон гэдгээ ч мартчихсан, одоо бүүр тойрог солих нь баараггүй  болжээ. Тиймээс  Хан-Уулчуудын өнөө жилийн сонголт цэнхэр талдаа буюу АН-аас нэр дэвшигчдийг дэмжих магадлал өндөр байна.   АН  энэ тойрогт итгэл даахуйц, ажлын туршлагатай, хүчтэй өрсөлдөгч тодруулахыг зорьж байгаа юм байна.

Хан-Уулд АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, эдийн засагч Б.Лакшми, Кекүшюзан Д.Батбаяр, “Талх Чихэр”-ийн Х.Баттуул, Г.Батхүү агсаны дүү НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг  нар яригдаж байсан  ч  3 хүн тунаж үлдээд байгаа аж.

АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга Б. Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар нэр дэвших квотоо өвөртлөх магадлалтай байна, өнөөдөр.

Тэдгээрээс нам доторх сунгаанд цойлж буй нэр дэвшигч бол Бямбын Ариунболд. “Хан-Уулын” Б.Ариунболд гэж нэрших хүртлээ энэ дүүрэгтэй ажил амьдралаа холбож яваа нэгэн юм. Түүний аав Эрчим хүчний салбарт насаараа ажилласан гавьяат инженер Бямба гуайг Хан-уулынхан андахгүй мэднэ. Тэрээр, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсчээ. Мөн Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын Бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын Бизнесийн удирдлагын магистрын зэргийн зайн сургалтыг төгссөн бөгөөд одоо Удирдлагын академид докторантаар суралцаж байгаа аж.

Түүнийг хүмүүс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал гэдгээрээ нь сайн мэддэг. Хан-Уул дүүргээс ИТХ-д сонгогдон ажиллаж байхдаа НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар ч бусад горилогчдоосоо дээгүүр санал авчээ.

Б.Түвшин 2012 – 2016 он, 2016 оноос одоог хүртэл хоёр дахь удаагаа Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны иргэдийнхээ төлөөлөл болон ажиллаж байгаа аж.

П.Батчимэг нь талийгаач Г.Батхүүгийн дүү, АПУ компанийн хувь нийлүүлэгч гэдгээр нь хүмүүс танина.

 Х.Тэмүүлэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.58.141.51)
    Amartubshin naidalaa nar deer
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.182.173)
    Жинхэнэ бааснууд баахан архи тараах бх даа
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 1 цаг 6 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 1 цаг 27 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 48 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 1 цаг 55 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2 цаг 5 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2 цаг 14 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2 цаг 19 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 20 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top