x

Вьетнамын амжилтын нууц: Цэргийн уриатайгаар, ганц ч хохирогчгүйгээр...

“Алтан тэрбумын” орон цар тахалд дарагдаад байхад хүн ам шигүү төдийлөн баян биш Вьетнам ганц ч хохирогчгүйгээр халдварт хатгааг хоёр удаа таслан зогсоож чадлаа. Гэхдээ албан ёсны мэдээгээр шүү. Үр дүн нь гайхмаар. Хөрш нь халдварын голомт Хятад бас дээр нь бүгд төрлөх хот сууринаа зорьсон дорнын шинэ оны үеэр коронавирусийн дэгдэлт гарсан юм. Вьетнамын амжилтын нууц юу вэ?

Шууд л Уханиас

Энэ жил Ханой Зүүн өмнөд Азийн эвслийг даргалж, НҮБ-ын АЗ-д байнгын бус гишүүнээр хуралдах ёстой байв. Гэтэл айлчлалууд, хуралдааныг болиулсан. COVID-19 нь дипломат төлөвлөгөөг нь нураасан ч Вьетнам халдвартай тэмцэх фронтод хэрхэн ялахыг үзүүлээд өглөө.

Хятадын хажууд, хил нь мянгаад км. Улс төрийн харьцаа нь энгийн биш ч гэсэн хоёр социалист орны хүмүүнлэгийн харилцаа хангалттайгаар нягт.

Өвчнийг эхлүүлсэн тэгийн өвчтөн нь шууд л Уханиас ирсэнд гайхах зүйлгүй. Нэгдүгээр сарын 16-нд 66 настай Уханийн уугуул Ли Дин Нянчаг хотод байгаа хүүгээ иргэхээр иржээ. Дөрөв хоногийн дараа том Ли халуурч түүнийг дагаад бага Ли халдвар авсан байв. Хоюулаа Хошимин хотын эмнэлэгт нэгдүгээр сарын 22-нд хүргэдлээ. Сарын төгсгөл рүү өөр гурван халдвар тээгч нисэн ирсэн байв. Хоёрдугаар сарын 1-нд 0 өвчтөн байсан буудлын ажилтан эмэгтэй өвдлөө.

Ерөнхий сайд Нгуен Суан Фук хөл хориог зарлахад зургаан өвчтөн хангалттай шалтаг боллоо. Яаралтайгаар урьдчилан сэргийлэх төвийг нээв. Хятадтай агаар, хуурай замын хилээ мөн сургуулиудыг хаалаа. Бүх хятад ажилчид, гадаадын бүх хүмүүсийг бүртгэн хоёр долоо хоногийн тусгаарлалтад оруулав. Вьетнам даяар 10 өвчтөн бүртгэгдэхэд Ханой хотын ойролцоох 10 мянган хүнтэй сууринд гурван долоо хоногийн хатуу хорио тогтоов. Хятадаас өөр ийм арга хэмжээг хаана ч аваагүй байлаа.

Бүгдийн утсан тусгай программ суулган эрүүл мэндийн байдал болон халдварын эрсдлийг бүрэн хяналтдаа авав. Хүн бүр, дүүрэг бүр, үйлдвэр бүр халдварын эсрэг цайз болон зогсохыг Ерөнхий сайд шаардсан юм.

Хоёр дахь давалгаан Европоос

Хоёрдугаар сарын сүүлчээр бүх 16 өвчтөн эмчлэгдэн эдгэрэв. Америкийн өвчнөөс урьдчилан сэргийлж хянах төв Вьетнамыг аюултай бүсийн жагсаалтаас хасан тийш нь төлөөлөгчдөө илгээн туршлагыг нь судалжээ.

Засгийн газар нь хорио цээрийг цуцлаагүй. Ийм байдал хоёр долоо хоног үргэжлээд коронавирус гуравдугаар сарын 6-нд дахин Вьетнамд Европоос орж иржээ.

Хоёрдугаар сард 29 настай вьетнам эмэгтэй эхлээд Лондонд очоод дараа нь Италийн Ломбардиар дайраад Парист очихдоо вирусийн халдвар авчээ. Буцан ирэхдээ ханиалгаж байсан ч эмчид хандалгүй гэртээ харив. Тэнд тав хоног байсны дараа нь эмнэлэгт COVID-19-тэй гэж хэвтжээ. 

Тэрээр 200 орчим хүнд халдвар тараасан магадлалтай гэж тооцон гаргаад цар тахлын хоёр дахь давалгаатай тэмцэж эхлэв. Хоёр том хотынхоо хооронд тээвэрлэлтийг зогсоолоо. Ханойд сандралдаан үүсэн гуравдугаар сарын 6-ны орой хүмүүс дэлгүүр хоршоог хоослов. Түргэн бэлтгэдэг гоймонг Оросууд хар будаагаа хоосолсон шиг л уралдан авч дуусгасан байлаа. Экспортоо хүртэл зогсоов.

Гуравдугаар сарын 22-нд өвчлөгдийн тоо зуугаас давлаа. Гадаадын хүмүүст виз өгөхөөс бүрэн татгалзаж, зоогийн газрууд, үзвэр үйлчилгээг бүрэн хаажээ. Өвчний голомтын дүүргийг цэргээр бүслүүлэн бүрэн хаав. Өмнөд Солонгосоос 200 мянган тест худалдан авчээ.

Дөрөвдүгээр сарын 1-нээс хүмүүст зөвхөн дэлгүүрт орохыг зөвшөөрч гэрийн тусгаарлалтыг сахиулжээ.

Хатуу арга хэмжээ бас л үр дүнгээ өгч 268 өвчтөний 225 нь эдгэрэв. Дөрөвдүгээр сарын сүүлчээр халдвартай хүн алга  байлаа. Вьетнам бусдад туслаж эхэлсэн юм. ОХУ, АНУ, Японд 100-150 мянган амны хаалт илгээв. Вьетнамын албан ёсны статистикт эргэлзэх хүн байгаа гэхдээ тэд хүн амыг дайчилж сурсан сүрхий орон. Халдвартай тэмцэхдээ “Цар тахалтай дайсан шиг тулалдах” уриатай байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 22 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 29 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 38 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 1 цаг 20 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 цаг 50 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 4 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 4 цаг 33 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 4 цаг 39 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 4 цаг 49 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 4 цаг 58 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 5 цаг 3 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 5 цаг 5 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top