x

Ёс зүйн ДЕЛО №1: Банк дампууртал казинодсон нь

Банк дампууртал казино тоглосон УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээр удирдуултлаа Монголын Төр доройтжээ. Энэ бүхэнд цэг тавихын төлөө “Ёс зүйн ДЕЛО” нээж цуврал нийтлэл бичихээр шийдсэн юм. 

Дахин сөхөх шаардлагатай гэмт хэргүүдийг УИХ-ын сонгуулийн өмнө сануулах шаардлага үүслээ. Учир нь энэ гэмт хэргийн “эзэд” өнөөдөр төрийн эрх барьж буй хамгийн өндөр албан тушаалыг хашиж, УИХ-ын сонгуульд улс төрийн томоохон намыг удирдаж оролцож байна.

Өнөөдөр МАН болон Монгол Улсын Засгийн газар одоогоос 12 жилийн өмнө буюу 2008 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн шүүхийн тогтоолоор өршөөгдсөн, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-г журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон У.Хүрэлсүхээр удирдуулж байгааг олон нийтэд сануулах нь зүйтэй.

"Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглож онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байна. Харин “Хадгаламж” банкны захирал асан ганцаараа ял авсан. Уг хэрэгт холбогдсон нэр бүхий бизнесмэнүүд ч өнөөдөр хуулийн хариуцлага хүлээсэнгүй, зугтсаар, тэднийг зугтаалгасаар байгаа билээ.

Олныг үл нуршин манай улсын ХЗДХЯ-аас БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт эрүүгийн эрх зүй туслалцаа үзүүлэх хүсэлтийн хариуд ямар баримт ирж байсныг харцгаая. Сөүл хотын төв прокурорын газар, 2007оны тавдугаар сарын 22-ны өдөр. Ц.Чимэдцэрэнгийн тус улсад казино тоглосон болон мөнгө солиулсныг тогтоож өгөхийг хүссэн байдаг. Уг бичигт “Севен рог”-ын байнгын үйлчлүүлэгчийн хэлтсээс Ц.Чимэдцэрэнгийн орсон бүртгэлийг гаргаж өгөх боломжтой боловч мөнгө солиулсан бүртгэлийн талаар байнгын үйлчлүүлэгчийг хамгаалах болон компанийн үйл ажиллагааны нууцлалын хамгаалалт зэрэг шалтгаанаар материалыг гаргаж өгөхөд бэрхшээлтэй байгааг дурдаад холбогдох материалуудыг хавсаргасан байдаг. Үүнд “Севен рог”, “Гренд Кориэ Рэжо”, “Парадайс Йокохил” казиногийн газруудаас албан ёсны мэдээлэл авсан бөгөөд тоглосон бичлэгийг 6-10 хоног хадгалж байгаад устгадаг хэмээн мэдүүлснийг гэрчүүдийн мэдүүлгийн хамт 2007 оны 6 дугаар сарын 8-нд ирүүлжээ. 

Сөүл хотын Төв прокуророос 2007 оны 6 дугаар сарын 12-нд ирүүлсэн бичигт Ц.Чимэдцэрэнгийн хамт казинод орсон гарсан, мөнгө солиулсан байдлыг тогтоох хүсэлтийн үр дүнгийн тайланг ирүүлсэн байна. Үүнд одоо хашиж буй албан тушаалаар нь нэрлэвэл УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, АМГ-ын дарга Х.Хэрлэн нар болон Цогбадрахын Чимэдцэрэн, Гаваагийн Сүхээ, Дамбын Хишигжаргал, Гэлэгжамцын Өсөхбаяр, Цэвээнжавын Мянганбаяр, Түнжингийн Бадамжунай, Хадбаасангийн Батбаасан, Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Галбадрахын Батбаатар, Дашсамбуугийн Лувсанцэрэн, Осоржамцын Баярбилэг нарын 25 хүний материал багтжээ.

Заримаас нь дурдъя. УИХ-ын дарга Г.Занданшатар тэр үед D0000803 тоот дипломат паспорттой, эхлээд 7 824 113 вон, дахин 56 820 660 вон солиулжээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх D0000317 тоот дипломат паспорттой, эхлээд 2005.07.23-нд, дараа нь 2006.08.04-нд ус казинод үйлчлүүлсэн, эхний удаад 66 847 702 ам.доллар, дахин 14 143 614 ам.доллар солиулсаныг Сөүлийн төв прокуророос ирсэн баримт нотолно. Мэдээж хамгийн их хэмжээний мөнгө солиулсан нь Ц.Чимэдцэрэн бөгөөд 2004.2.6-2007.1.23 хүртэл 35 удаа ирсэн тэмдэглэл, эхэлж солиулсан 3 488 023 485, дахин солиулсан 3 683 013 789 /HKD, JPI, USD/ тэмдэгтүүдээр хэмээн тэмдэглэгджээ. 

Чухам хэн хэн, хэрхэн амтшиж дэндүү ойр ойрхон очиж болсон, ямар хэмжээний мөнгө солиулсныг баримтаас харна биз ээ. Хамгийн харамсалтай нь тэд төрд алба хашдаг байсан цаг үе. Яагаад тэд бүгд дипломат болон албан паспорттой байна вэ?

 Жишээ нь Дамбын Хишигжаргал, Ц.Мянганбаяр, Г.Өсөхбаяр, ах дүү Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Батбаасан нар, одоо л Гадаад харилцааны дэд сайд болохоос тэр үед бол "тодроогүй улстөрч" Б.Батцэцэг нар яаж албан паспорттой болов? Тэр үеийн Б.Бат-Эрдэнэ аварга, Ц.Бат-Энх, Я.Содбаатар, Т.Бадамжунай нар яагаад дипломат паспорттой байв? Яг ийм аргаар дипломат болон албан паспортыг замбараагүй олгож байсны үр дагавар нь өнөөгийн хар тамхи зөөдөг "дипломатчид" мөн. 

Тэр үед Гадаад хэргийн сайдаар хэн ажиллаж байсныг сайтар ажаарай. Н.Туяа, Л.Эрдэнэчулуун...Эдний ихэнх нь Гадаад хэргийн дэд сайдаар Сү.Батболд, улмаар Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил ажилласан он жилүүдэд дипломат болон албан паспорт авсан байдаг.  Хэнд, хэзээ, ямар ангиллын паспорт өгснийх нь үр дагавар казиногоос хар тамхины тээвэрлэгч болтлоо өргөжихөд хүргэв. Энэ бүхэн өнөөдөр Д.Даваасүрэн гэдэг залууг Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлснөөр шийдэгдэх хэрэг биш. Хорь гаруй жил үргэлжилж буй хориотой үйлдэл бүхнийг нэвтрэх боломж нь дипломат ба албан паспорт олгох эрх мэдэл, эмх замбараагүй хавтгайруулж олгосон салбарын дампууралтай холбоотойг зөвхөн энэ жишээ харуулна. 

Гэтэл энэ хугацаанд тэдний тоглох мөнгийг даадаг байсныхаа төлөө Ц.Чимэдцэрэн ганцаараа ял эдэлсэн. Бусад нь төрийн алба хашиж, “ЖДҮХС-ийн зээл”, “60 тэрбум” зэрэг Монголын нийгмийг сүйрүүлэх “тоглоомоор” эрээ цээргүй тоглосоор өнөөдрийн сонгуультай золгож байна. 

Энд нэр дурдагдсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэстэй. Заавал хариуцлага тооцох шаардлагатай. Тэдний өршөөж уучилж, ял хэлтрүүлснээр цэвэр ариун ёс суртахуун, шударга төрийн тухай ярих ч боломжгүй. Тиймээс энэ талаар үргэлжлүүлэн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн сонгогчдод хүргэх болно. Дашрамд Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудад анхаарлаа хандуулна уу! 

1.8 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.

3.Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

SOS: Тэд казино тоглосоор. Монголд ч, дэлхийн хаана ч...Бүр эх орондоо нууц казино байгуулан зугаацсаар байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ЗОЧИН (103.26.195.108)
    МАН,ХҮРЭЛСҮХ,ТӨР ЗАСАГТ БҮГСЭН МАН-ЫН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧ НАРТ: "МУУ МУУХАЙ,АДГИЙН ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХ НЬ ТОЛГОЙ ДЭЭР ГАРААД, ӨТГӨН ШИНГЭНЭЭ ХҮРТЭЛ АСГАЖ БАЙХАД ТООХГҮЙ СУУДАГ АРД ТҮМЭНД ЯРИХ ЮМ НАДАД БАЙХГҮЙ" Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.ТҮДЭВ, "ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АДГИЙН ЗҮЙЛ БОЛ ЭХ ОРОН,АРД ТҮМНЭЭ ТОНОН ДЭЭРЭМДЭХ ЯВДАЛ" Гүн ухаантан Г.В.ГЕГЕЛЬ,”МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ХЯМРАЛЫН ҮНДЭС НЬ МОНГОЛ УЛС ЯДУУС,АРД ИРГЭДЭЭ ТЭЖЭЭЖ ДИЙЛЭХГҮЙД БАЙГАА ЮМ БИШ,ТӨР ЗАСГИЙГ ЭЗЭГНЭСЭН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД ИДЭЖ ЦАДАЖ ХАНАХГҮЙД БАЙГАА ЮМ” МУ-н ерөнхий сайд асан БЯМБАСҮРЭН, “ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫГ ШОРОНД ХИЙ,ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА” ОХУ-ын ерөнхийлөгч В.ПУТИН, “ИХ ШУНАСАН ХҮНД ТӨРИЙН ЖОЛОО БҮҮ АТГУУЛ,УДАМ МУУТАЙ ХҮНИЙГ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ” гэж ухаант мэргэд, өвөг дээдэс захьжээ, НЭЭРЭЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭН,СОНГОГЧИД БИД МУ-ЫН ЭДҮГЭЭГИЙН ХҮРЭЛСҮХ ГЭХ МУ-ЫН ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН АДГИЙН, ХАМГИЙН МУУ ЕС АСАН, МУ-ын №1 ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИН,АВИЛГАЧИН,КОНЦЕССЧИН,КАЗИНОЧИН,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН,ОЛИГАРХ,ХУДАЛЧ,ХУЛИГААН,ПОПРОГЧ, ШОУЧИН ТЭРГҮҮТЭЙ,МАН-ЫН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХУЛГАЙЧ,АДГИЙН ШААРУУДЫГ ТҮҮЖ ТӨР ЗАСАГТАА СОНГОЖ,ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛСАН БАЙХ ЮМ. ЕР-ИЙН ЭНЭ СОНГУУЛИАР ,ҮХ, ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, УИХ,ҮХЦ,УДШ,СЕХ,УБЕГ-т ХҮЧ ТҮРЭН ХУУЛЬ,ЛАВЛАГАА ГАРГУУЛЖ,ӨРСӨЛДӨГЧ НАРАА ЗАМААСАА ЗАЙЛУУЛСАН,ЭНЭ БҮХ ХУЛГАЙ,ЛУЙВАР,АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ,ХҮНИЙ АДАГ,ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ТАНТАН ХҮРЭЛСҮХ ГЭХ ХУЛГАЙЧ, МАН-ЫН ДАРАНГУЙЛЛААС ЭГНЭГТ САЛЖ,ЭРХ ЗҮЙТ ТӨР, ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ТОГТООЖ,МОНГОЛЫН АРД ТҮМЭН СҮҮМХИЙ Ч БОЛОВ ХОНГИЛЫН ГЭРЭЛ ХАРАХ АЛТАН БОЛОМЖ ИРЛЭЭ,АРД ТҮМЭН МЭДТҮГЭЙ, ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭНТЭЙ УЛС ГҮРЭН МӨХДӨГИЙГ САНАГТУН !!!!!!
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (73.203.115.233)
    iim l adgiin shaar odoo yeek bolno geel yavaad baina da
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.126.89.217)
    Бид иймэрхүү хүмүүсийг сонгочихоод ямар сайн сайхан зүйл хийнэ гээд хүлээн сууна вэ?
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • DR. ADITYA (105.112.99.55)
    Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн дутагдал, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
    • H
      2020 оны 05 сарын 14
iШинэ мэдээ
“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  22 цаг 15 мин МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... Өчигдөр 15 цаг 30 мин Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна Өчигдөр 14 цаг 33 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ Өчигдөр 14 цаг 28 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана Өчигдөр 14 цаг 23 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа Өчигдөр 14 цаг 18 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Өчигдөр 13 цаг 44 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр 13 цаг 37 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Өчигдөр 13 цаг 32 мин COP17 өндөрлөж байна Өчигдөр 13 цаг 28 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа Өчигдөр 13 цаг 23 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Өчигдөр 12 цаг 53 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 37 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ Өчигдөр 12 цаг 00 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна Өчигдөр 10 цаг 21 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Уржигдар 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Уржигдар 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Уржигдар 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Уржигдар 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Уржигдар 10 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ...
Top