x

Өөрийгөө “хутганы ир” гэж эндүүрсэн Л.Оюун-Эрдэнэ дүүд хэлэх үг

Саяхан даа, “Хэнтийн аймагт 400 сая жуулчин авна” гэж яриад соошлаар нэг элэг доог болсон Л.Оюун-Эрдэнэ дахиад л амандаа унав. Эхний удаад яахав, залуу хүн зүүд, мөрөөдлөө яриа биз гээд дуугүй өнгөрсөн.

Харин энэ удаад мань хүн хэлж болохгүй үг хэлж, хийж болохгүй үйлдэл хийв.  Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий цэцэн ч хэлэхээс нааш санахгүй гэдэг болохоор хэлэхээс өөр арга алга.

Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ гишүүн /уг нь бас сайд л даа/ хэвлэлийнхний өмнө гэнэт үсэрч гарч ирээд нэгэн цочир мэдэгдлийг хийв. Яг ч цочирдсон гэвэл худлаа болно, түүний үг, үйлдлээс цочирдохоо болиод удаж байна. Харин өөртөө бол тун чиг “лут” мэдэгдэл хийчихлээ гэж бодсон байх. Яагаад ингэж гарч ирсэн шалтгааныг нь бодоод олоогүй ч гэсэн хэлсэн үгийг нь бол сонслоо.

“Сонгууль дөхөж байна. Монгол хүний итгэмтгий гэнэн, өрөвдөмтгий зан дээр дахиад том ажиллагаа явах гэж байна. Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшигч болж байна. Нэр дэвших эрхээ авангуут хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй болно. УИХ-ын гишүүн болчихвол дахиад дөрвөн жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна" гэв, нэгдүгээрт.

Хоёрдугаарт, "60 тэрбумын хэрэг дуусаагүй байтал дахиад 100 саяын асуудал гарч ирлээ. Дахиад төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна. Энэ мөнгө уул уурхайгаас гарна, эсвэл банкнаас гарна. 100 сая төгрөгийг тийм олон хүнд өгөх ААН Монголд өөр байхгүй” гэв.

Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ гишүүн зүүдээ ярих гээд хулгайгаа ярив. Өнөөг хүртэл МАН-ын сонгуулийн компаниа санхүүжүүлж ирсэн түүхийг өнгөтөөр ярьж өглөө. “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон Онц дэглэмийн хугацааг дахин сунгасан ч ийм учиртай байж. Уул уурхай гэдэг нь МАН-ын хувьд “Эрдэнэт”, “Тавантолгой” хоёр л бий шүү дээ. Төрийн өмчтэй өөр компани байхгүй. Генсек нь “МАН нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй” гэж баярхсан нь ийм учиртай байж. Тэгээд одоо “АН-ын 100 сая муухай” гэж ярих нь өөрийнхөө толгой дээрх бухлыг харалгүй, өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэдэг боллоо л доо.

Ядаж л тэр 100 саяыг чинь 100 гаруй хүн 100 өөр хүнээс авсан байж таарна. Тэнд нь 100 өөр хүний эрх ашиг, сонирхол байж таарна гэдэг бодол Харвард төгссөн хүний ой тойнд буудаггүй нь сонин. Уул уурхайн ганц компани, эсвэл банк тоноод сонгууль хийхээс огт өөр зүйл. Мөнгөө өгсөн хүн бүр өөр өөрийн шударга ёсыг шаардаж таарна. Ядаж л “Өмчийг чинь хураахгүй, татвараар дарамтлахгүй” гэж амлаж байж хандив авч таарна.

Хоёрдугаарт Л.Оюун-Эрдэнэ гишүүн дахиад л хийх ёсгүй зүйлээ хийж, хэлэх ёсгүй үгээ хэлэв. Тэр хүн ЗГХЭГ-ын дарга У.Хүрэлсүхийн кабинетийн гишүүний хувьд Засгийн газраас гарч байгаа шийдвэр болгоны өмнө хариуцлага хүлээж, тайлбар тавих ёстой хүн. Зүгээр мөрөөдлөө яриад /400 сая ч гэх шиг/, тархи угаагаад суух биш. Эдийн засаг энэ тэрийг нь чаддаггүй, мэддэггүй юм бол ядаж "корона"-тай тэмцэх мөнгө нь хүрэлцэж байна уу, хүн хүч нь хангалттай юм уу, дахиад хэр олон хүнийг тусгаарлах, хэвтүүлж эмчлэх хүчин чадал бүрдүүлсэн бэ? гэх мэтчилэн.

Гэтэл мань хүн шал өөр зүйл яриад, сонгууль угтсан тархи угаалт хийгээд яваа нь ёс зүйгүйн дээр улс төрийн хариуцлагагүй харагдаж байна. Сонгуультай холбоотой элдэв асуудал байгаа бол, намын генсек гэж хүн байдаг бол тэр нь ярих ёстой. Яавч Л.Оюун-Эрдэнийн ярих ёстой зүйл, хийх ёстой ажил биш. Түүний хувьд попрох ёстой цэг нь У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаж, Л.Оюун-Эрдэнэ сайд болсноор дууссан. Одоо бол ажиллах ёстой цаг. Ялангуяа Засгийн газрынх нь бүрэн эрхийг хугацаа дуусах гэж байгаа энэ үед.

Адаглаад аравхан хоногийн дараа Үндсэн хуулийн бус болох гэж байгаа Засгийн газраа яаж авч үлдэх вэ? гэдэг арга замаа ярих ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “давхар дээлийг нь тайлуулна” гээд нөмгөн дээлтэй жагсч байснаа бодсон ч, “Үндсэн хуулиар хориогүй учраас болсонгүй ээ” гээд өөрөө давхар дээл өмссөнөө санасан ч тэр. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийн хувьд хийх ёстой ажил нь энэ. Түүнээс биш сөрөг намынхаа сонгуулийн компанид санаа тавих цаг лав Л.Оюун-Эрдэнэд байхгүй. Эрх барьж байгаа нам ийм зүйл ярьдаггүй.

"Яллагдагчаар татагдсан баахан хүн нэр дэвшиж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хамгаалалтад орох гэж байна" гэнэ. Үндсэн хуульд зааснаар “Шүүхээс гэм бурууг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” зарчимтай. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн нөхөд гишүүний бүрэн эрхээр хамгаалуулах гээд байна гэж байгаа бол сая УИХ-ын тухай хуулийг өөрчлөхдөө гэм хийсэн гишүүдийн хамгаалалт, хана хэрэм болчихоод байгаа Халдашгүй байдлыг дэд хороогоо татан буулгачихгүй яасан байх вэ? 

Хараад байхнээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө МАН-ын “хутганы ир” гэж эндүүрдэг бололтой. Гэхдээ "Юу ч хийж чадахгүй хүнээс биш, юу ч хийж мэдэх хүнээс болгоомжил" гэж үгтэй. Л.Оюун-Эрдэнэ бол тийм л хүн юм байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • z (66.181.182.91)
    M.Enkhboldiin daraagiin Mdur boloh magadlal ih bgaa shu.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.111.50)
    Яг уншаад тоймтой авчих юм юу ч алга. Ямар завтай юм бэ. Юу ч биш юм бичиж цагаа барж байх..
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • МАН ахмад гишүүн (139.5.218.69)
    Хэнтийчүүд хүүгээ таньсаан. Санаа өүү зов. Хүүк сайдыг чирж унагах л болов уу. Нутгаар иймэрхүү яриа яваад л бн
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.242.242.42)
    Oyunerdene mundag shuu holsnii bicheechid ugjih lalargui Bolood shees aldaj bndoo
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • Oyunerdene shig uls turch olon baigaasai yum hiih geed yvaa mundag zaluu demjdeg
      2020 оны 05 сарын 18
    • Зочин
      Тэнэг
      2020 оны 05 сарын 18
  • Зочин (202.9.46.248)
    Поползгоны талаар маш үнэн бичиж
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.108.154)
    юм хийгээд л байгаа юм даа
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.78.191)
    энэ баньд бүтэхгүй ээ. утсан хүүхэлдэй ш дээ
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Баярт (202.9.40.44)
    Даргаа гээд далчиганаж ѳѳдѳѳс нь хараад сууж байгаа энэ долигонуур худалч тийм ѳѳдтѳй нѳхѳр бишээ нэг л ѳдѳр 461 гэдэг айлын цайг ууж л таарах байхдаа зайлуул муу санаатай хорчин нѳхдийн тавилан тийм л байдаг
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.46.221)
    Ер нь Оюун-Эрдэнэ бол тийм ч мундаг мэдлэг чадвар, боловсрол, ухамсартай хүн биш ш дээ. Манайхан нь янз бүрээр поопорч байхыг хараад өнгөцхөн дүгнээд байгаа юм л даа. Манай иргэдийн сонгогчдын боловсрол маш доогуур байгаатай холбоотой.Ёр нь манай иргэдийн 20 орчим хувь нь боловсрол сайтай 80% нь тааруу шүү дээ.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • Боловсролтой гэдэг ёс суртахуунтай гэсэн үг биш ээ. Хоёрын хооронд боловсролтой байснаас үнэнийг эрэх эр зоригтой, бурууд нүд, чих, хэл хурц явж, өөрчлөлт шинэчлэлтийн салхийг сэвж явах нь хэдэн хувь илүү шүү!
      2020 оны 05 сарын 15
  • АН (150.129.141.125)
    Л.Оюун-Эрдэнэ бол ХОЁР НҮҮРТЭЙ, ТУЙЛБАРГҮЙ ХОГИЙН НОВШ шүү дээ. Түүнээс болгоомжтой байцгаа.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
    • Irgen
      Tm
      2020 оны 05 сарын 14
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 10 цаг 17 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 10 цаг 45 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 14 цаг 48 мин Пакс Глобалика (Pax Globalica) 14 цаг 59 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 15 цаг 22 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 15 цаг 58 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 16 цаг 2 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 16 цаг 16 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 16 цаг 25 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 17 цаг 6 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 17 цаг 10 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 17 цаг 15 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 17 цаг 20 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 17 цаг 26 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 17 цаг 31 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 17 цаг 42 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 18 цаг 47 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 18 цаг 55 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 19 цаг 20 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 20 цаг 1 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top