x

Д.Нарангэрэл: Сэрэмжтэй байж, бага насны хүүхдээ гадаа тоглуулахгүй байхыг хүсье

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Монгол улсад долоо дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар тархах эрсдэл дахин МАШ ӨНДӨР гэж гарчээ. 

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 213 оронд коронавирусийн улмаас 2.330.967 өвчилж, 160765 хүн нас барж, 596537 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Дэлхий даяар 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Өвчлөлийн хувьд АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Их Британи, Турк улсуудад голомтлон тархаж байна. 

ОХУ-д сүүлийн 24 цагт 1785 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 36793, нас барсан 113 тохиолдол байна. Өвчлөлийн гол цөм нь Москва хот болоод байна. Москва хотод 2649 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэл насны хүмүүс байна. Үүний улмаас тус хотд хөл хорионы дэглэмийг чангатгаж дөрөвдүгээр сарын 22-ноос эхлээд зөвшөөрөлгүй бол метронд суулгахгүй байхаар болжээ. Харин автомашины хөдөлгөөнийг камераар хянахаар болсон байна. 

Эрхүү мужид шинээр 57 тохиолдол бүртгэгдсэн. Эрхүү мужийн эмнэлэгт 15 хүртэл насны 10 хүүхэд байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байна. Энэ нь бага насны хүүхэд өвчилсөн дөрөв дэх тохиолдол гэж үзсэн байна.

Эрхүү, Буриадад яагаад бага насны хүүхэд өвчлөөд байгааг цаг агаар дулаарч байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явж, балархай хэлбэрийн нян тээгч буюу шинж тэмдэггүй нян тээгчээс өвчлөл авч байна гэж үзэж байгаа. ОХУ-д илэрч байгаа тохиолдын 50 хувь нь балархай тээгч байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин нөхцөл байдлын улмаас зарлиг гаргаж визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийн зургаадугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. 

Манай улсын хувьд ажиглалтад 1227 байна. Өчигдрийн хувьд 226 гарсан ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байруудад дөрвөн их эмч, 27 дадлагжигч эмч ажиллаж байна.

Хөрш орнуудад өвчлөл их байгаа, манай олон аймагтай хилэлдэг тул иргэдийг сайтар сонор сэрэмжтэй байж, ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг биелүүлэн, гараа сайтар угаах, маскаа зүүх, бага насны хүүхдээ дагуулж явахгүй, гадаа тоглуулахгүй байхыг хүсье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 4 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 9 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 13 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 20 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 23 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 9 цаг 27 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 цаг 31 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 34 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 51 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 5 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 9 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 12 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 15 цаг 26 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 31 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 34 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 38 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 40 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 46 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 53 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top