x

Их, дээд сургуулийн багш, ажилчдыг НДШ, ХХОАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.04.08/ “Коронавируст халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, дэлхий нийтийг хамарсан “COVID 19” цар тахал дэлхийн 212 оронд бүртгэгдэж, 1.4 сая хүн халдвар  авч, 82.7 мянган хүн амиа алдаад буйг тодотгоод, ДЭМБ-аас Монгол Улсыг эрсдэл өндөртэй улс гэж зарласан онцгой цаг үед Засгийн газраас шат дараалсан арга хэмжээнүүдийг шуурхай авч чадсаныг онцолсон. Байнгын хорооны дарга, Монгол Улс дотроосоо халдвар гараагүй цөөхөн улс орны тоонд багтаж байгаа нь эрүүл мэнд, онцгой байдлын чиглэлээр ажиллаж буй төрийн бүхий л байгууллагын албан хаагчдын зүтгэлийн үр дүн хэмээгээд Засгийн газар болоод цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдад Байнгын хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Гишүүд цар тахлын онцгой нөхцөл байдалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын болоод төрийн бусад тусгай албан хаагчдад илүү цагийн мөнгө, урамшуулал олгогдож буй эсэхийг ХНХ-ын сайдаас асуулаа. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авахаар хэчнээн хүн хандаад байгаа, 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хэдэн хүнд олгох, тэрхүү 200 мянган төгрөгийн дэмжлэгийг ажилтанд өгөх үү, ажлын байр хамгаалж байгаа ажил олгогчид өгөх үү гэдгийг лавласан. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хэчнээн аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм.

200,000 төгрөгийг ажилтанд уу, ажил олгогчоор дамжуулах уу гэдгийг Ажлын хэсгийн түвшинд ярилцан шийдвэрлэх боломжтой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Онцгой байдлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбар, онцгой байдал болон бусад төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг хэвийн олгон ажиллаж байгаа. Энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нар төрд ажилласны удаан жилийн нэмэгдэл авах болсон бөгөөд дунджаар 5-25 хувийн нэмэгдэл авч эхэлсэн. Энэ нэмэгдлийг олгоход 140 гаруй тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусгасан. Түүнчлэн дээрх ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгохоор Засгийн газрын шийдвэр гаран ажиллаж байгаа гэлээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гурван сарын хугацаатай сар тутам 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгөхөөр тогтоолын төсөлд тусгасныг сайд С.Чинзориг онцлоод, ингэснээр үйл ажиллагаа нь доголдож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байраа цомхотгохгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байгаа хэмээлээ. Энэхүү мөнгийг ажилтанд олгох уу, ажил олгогчоор дамжуулж олгох уу гэдгийг Ажлын хэсгийн түвшинд ярилцан шийдвэрлэх боломж бий" гэв.

Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон гэсэн мэдээллийг өглөө.

Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч буй иргэдийн тоо бага зэрэг өссөн. Гэхдээ өмнөх оны эхний гурван сартай харьцуулахад огцом өссөн зүйл байхгүй гэж сайд мэдээллээ.

НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон

Тэрбээр, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан УИХ-ын тогтоол, холбогдох хуулиудын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч хамаарна. Хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана. Нийтдээ 800 гаруй мянган иргэн байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 800 мянгыг энэ хөнгөлөлтөд хамруулснаар нийт ажиллагсдын 75 орчим хувь нь  хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар байгаа юм гэсэн хариултыг өгсөн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төсөлд сайн дурын даатгуулагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тогтоолын төслийн 1 дэх заалтын 3/б-д заасан 200,000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “… сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.” гэж заасны дагуу аж ахуйн нэгжээс олгох 60 хувийн дүнд тооцох, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа энэ цар тахал (COVID-19)-ын өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд хариуцлагатай, алдаагүй, бүрэн хэрэгжүүлэхэд анхаарах зэрэг санал гаргасан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 15 цаг 44 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 15 цаг 51 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top