x

“Еbarimt” программд бүртгүүлсэн дансаар ноогдол ашгийг тараана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр /2020.04.07/-ийн хуралдаанаараа “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашгийг ямар замаар тараах тухай Сангийн сайдаас асуулт асууж, хариулт авлаа. 

-Өнөөдөр дийлэнх аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ гээд бололцоотой бүх татварын зохицуулалтаар дэмжих арга хэмжээг төрөөс авч байна. Татварын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд эргээд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд орон байр, талбайгаа түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байна уу гэдгийг хянаж байгаа юу.

Ер нь татварын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрүүд бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ. Энэ асуудалд нэгмөр тодорхой хариулт өгнө үү?

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжиж, түрээсийн төлбөрөө буулгасан хэмжээгээр нь дүйцүүлэн татварын хөнгөлөлт үзүүлж, хохиролгүй болгох арга хэмжээ авч байгаа.

Аж ахуйн нэгжүүд түрээсээ тэглэсэн, бууруулсан гэдэг мэдээллээ Сангийн яаманд ирүүлж байна. “Нарантуул” худалдааны төв түрээсийн төлбөрөө 30 хувь, “Хүчит шонхор” зах 50, 80, 100 хувь гэсэн шатлалаар чөлөөлснөө мэдэгдсэн. Мөн “Кэй бридж” компани 50 хувь чөлөөлсөн гэдэг мэдээллээ ирүүлсэн.

Короновирусын Монгол Улсад учруулж байгаа хохирлын эрсдэлийн дийлэнхийг төр өөр дээрээ үүрч байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлын тухайд шимтгэл төлөгч аж ахуйн нэгжийн 10 хувийг хамрах юм байна гэдэг худлаа тооцоо мэдээлэл яригдаж байсан. 

Өнөөдрийн байдлаар нийтдээ 910 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Үүнээс 187 мянга нь төрийн албан хаагч. Дахиад 80 мянга  нь төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажилладаг. Төрийн болон төрийн өмчит орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийг хасчихаар цаана нь үлдэж байгаа 640 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх хөтөлбөрт хамрагдана. 

Өчигдөр хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн өдөр Монгол ардын намын бүлгээр хэлэлцээд тендерийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байсныг төлүүлэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Ямар агуулгаар тийм шийдвэрт хүрсэн бэ гэвэл, хэрэгжүүлэхэд төвөгтэй, дунд нь улстөржилт явагдах магадлалтай гэдэг янз бүрийн шалтаг шалтгааныг бодолцоод адилхан шимтгэлээс чөлөөлье гэдэг шийдвэр гаргасан гэж ойлгож байна.

-“Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг ирэх тавдугаар сард  олгох хэвээрээ байж чадах уу. Брокерийн пүүсүүд данс нээхдээ янз бүрийн хэмжээгээр төлбөр, хураамж авч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, энэ талаар Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлж байна. Ногдол ашгийг ямар зохион байгуулалтаар, яаж олгох вэ?

-Нэлээд хэсэг иргэд брокерийн пүүсүүдэд ногдол ашиг авах данс нээлгэсэн байна.  Данс нээлгэсэн нь тэрүүгээрээ дамжуулаад мөнгөө авна. Одоогоор  300 гаруй мянган хүн данс нээлгэсэн гэж ойлгосон.

Үлдэж байгаа бүх хүмүүс НӨАТ-ын программ буюу “e-barimt”  бүртгүүлдэг программд бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авахаар бүх зохицуулалтыг хийсэн. Программаа ч гэсэн тэгж хөгжүүлсэн. Тиймээс  ногдол ашиг Сангийн яаманд төвлөрмөгц НӨАТ-ын системээр дамжуулаад бүх иргэн, аж ахуйн нэгжийн данс руу ирэх сард мөнгийг нь хийгээд өгчихнө. НӨАТ-ын буцаан олголт өгдөг системээр иргэн бүрд ногдол ашгийг нь олгох тул тусгайлан брокерийн пүүсүүдэд данс нээлгэх шаардлагагүй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 3 цаг 57 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 4 цаг 10 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 4 цаг 45 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 5 цаг 9 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 6 цаг 3 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 12 цаг 32 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 12 цаг 37 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 12 цаг 46 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 12 цаг 53 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 14 цаг 32 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 14 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 14 цаг 39 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 14 цаг 43 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 14 цаг 51 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 14 цаг 56 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 15 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 15 цаг 24 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top