x

Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

Хүссэн юм хүзүүгээр татлаа гэдэг болов. Европын холбооны улсуудад суугаа монгол иргэдээс Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, Монгол Улсаас ХБНГУ-д болон бусад улсад суугаад ЭСЯ-дад шаардлага ирүүлжээ. Тэд Монгол Улсын Засгийн газраас яаралтай тусгай үүргийн онгоц нисгэж, Европын холбооны улсуудад суугаа иргэдээ татан авахыг шаардсан байна. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Монгол Улсын иргэд эх орондоо хүссэн цагтаа очих эрхтэй” гэдэг үгийг дөрөөлжээ.

Түүгээр ч зогсохгүй “Засгийн газар, Улсын онцгой комисс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хангалттай нөөц бололцоог дайчлахгүй, шаардлагатай төсөв хөрөнгийг гаргахгүй, хувийн байгуулллагууды дайчлахгүй байна” хэмээн шүүмжлэв. Тусгаарлах байрууд хүрэлцэхгүй байгаа энэ үед зочид буудлуудыг дайчлах хэрэгтэй гэв.

Мөн түүнчлэн УОК-оос хийсэн “ХБНГУ онгоц хүлээж авахаас татгалзсан” гэдэг мэдэгдэл ч гэсэн хуудуутай, тухайн улс иргэдээ татаж авахаар захиалгат нислэг буулгах бүрэн боломжтойг ХБНГУ-ын Тээврийн яамнаас олж мэдлээ хэмээн “зэмлэсэн” ч байна.

Нэг үгээр гадаадад суугаа монголчууд шийдвэр гаргагчдыг шахаж эхэллээ. Хүссэн юм хүзүүгээр татлаа гэдэг болов. Эхний үйлдсэн тусгай үүргийн нислэгүүд нь хангалттай хэмжээний аюул авчраагүй гэж үзэж байгаа бололтой. Берлинээр дамжин буцах боломжтой нийт 466 монгол иргэд нэн яаралтай буцах хүсэлтээ "Монголчууд Германд" мэдээллийн порталд ирүүлсэн гэнэ. Сүүлийн хоёр өдрийн дотор ирүүлсэн гэснээс үзвэл тэндэх байгууллагаас санаачлаад, бүртгэл явуулаад эхэлсэн бололтой. Шаардлага нь шахалт болж эхэллээ гэсэн үг. Хэрвээ энэ маягаар үргэлжилбэл гадаадад оршин суугаа 200 мянган иргэнээ бүгдийг нь татаж авах шаардлага үүснэ гэсэн үг.

Тиймээс энэ асуудал дээр ядаж төр засаг нэг амтай, нэг үгтэй байж халдварын эрсдлийг давж гарах болов уу? Ядаж эх орондоо байгаа гурван сая иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг эрсдүүлэхгүй гэсэн хүсэл зориг байвал шүү дээ.

Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар коронавирусийг ялна гэдэгт итгэл төгс байна” гэж мэдэгдсэн. Гэвч энэ бол дан ганц итгэлээр, эсвэл зөвхөн эрүүл мэндийн салбарынхаа хүчээр шийдчих асуудал биш. Нийтээрээ нэг чигтэй, нэг үгтэй байж, хамгийн гол нь хорио цээрийн үед баримтлах дэглэмээ яг тас мөрдөж байж аюулын ард гарч чадна. Үүнд нь хамгийн түрүүнд шийдвэр гаргаж байгаа нөхөд туслах ёстой. Ядаж л алба, амины аливаа шалтаг зааж, халдварын голомтоос хүн тээвэрлэж ирээд баймааргүй байна.

Халдвар тархсан орнуудын хувьд тэртэй тэргүй тухайн улсын эрүүл мэндийн байгууллага нь, дээр нь ДЭМБ-аас арга хэмжээ аваад, заавар зөвлөгөөгөө өгөөд, аль улсын иргэн байхаас үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тийм атал тэндэх улсынхаа ч дүрэм журмыг ч үл ойшоогоод, энд тогтоосон хорио цээрийн дэглэмээ ч зөрчөөд, цар тахлыг эх орондоо сайн дураараа импортлоод баймааргүй. Гадаадад суугаа монгол иргэд ч гэсэн энд байгаа эцэг, эх, үр хүүхдээ бодоод ч болтугай хувийнхаа байдлыг жаахан хойш нь тавих хэрэгтэй болов уу.  

Хорио цээрийн дэглэм, хөл хорионы үйлчлэх хүрээ тэлж, үргэлжлэх хугацаа уртсах тусмаа эх орондоо байгаа монголчуудын амьдралын боломж нөхцөл уруудаж, сургууль, боловсрол хүртэл дампуурч байна. Эрүүл байхад бүх зүйл болж бүтнэ гэдэг ч эрүүл байгахын тулд маш их хүчин зүтгэл хэрэгтэй гэдгийг хаа хаанаа л ойлгох ёстой байх.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (59.153.87.203)
    Попрох ийм үртэй...
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • МБ (89.135.198.32)
    3 сарын 19-нд Москвагаар нисэж, Улан-Үүд ороод Монгол орох гэж байсан хүн би байна. Харамслтай нь 18-нд Орос хилээ хаагаад, одоо хаашаа ч хөдөлж чадахгүй сууж байна. Битгий юу ч мэдэхгүй байж өрөөсгөл юм бичиж байгаач. Орос гэнэт хилээ хааснаас бол ийм байдалд орсон хүмүүс их байгаа. Тэгээд ч энэ өвчнийг бид тараасан юм уу? Яасан гэж нэг нэгнийгээ ингэж байдаг юм бэ?
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • МБ (89.135.198.32)
    3 сарын 19-нд Москвагаар нисэж, Улан-Үүд ороод Монгол орох гэж байсан хүн би байна. Харамслтай нь 18-нд Орос хилээ хаагаад, одоо хаашаа ч хөдөлж чадахгүй сууж байна. Битгий юу ч мэдэхгүй байж өрөөсгөл юм бичиж байгаач. Орос гэнэт хилээ хааснаас бол ийм байдалд орсон хүмүүс их байгаа. Тэгээд ч энэ өвчнийг бид тараасан юм уу? Яасан гэж нэг нэгнийгээ ингэж байдаг юм бэ?
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • МБ (89.135.198.32)
    3 сарын 19-нд Москвагаар нисэж, Улан-Үүд ороод Монгол орох гэж байсан хүн би байна. Харамслтай нь 18-нд Орос хилээ хаагаад, одоо хаашаа ч хөдөлж чадахгүй сууж байна. Битгий юу ч мэдэхгүй байж өрөөсгөл юм бичиж байгаач. Орос гэнэт хилээ хааснаас бол ийм байдалд орсон хүмүүс их байгаа. Тэгээд ч энэ өвчнийг бид тараасан юм уу? Яасан гэж нэг нэгнийгээ ингэж байдаг юм бэ?
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Irgen (103.212.116.88)
    Hunii umnuus yvchihsiim shig,bolimoor yumaa.Haana ch adil bgaa gazartaa bie ee hicheegeed tahal namdahiig huleetsgee.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (135.180.6.241)
    Хэн гадаад яв гэсэн юм монголдоо байхгүй. Одоо уйлагнаад
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.21.109.34)
    Eronhii said gadaad yawdliin yamniihan eruul mendiin said oorsdoo tusgai nislegeer n hamt nisch ochood irgedee huleej awmaar bna tegwel l oilgogdono doo
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 22 цаг 57 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top