x

Ө.Энхтүвшин: Нислэгийн хэлэлцээртэй орнууд руу л нислэг хийх боломжтой

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин оролцсон бөгөөд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Шинэ коронавирусийн тархалтын байдал улам хүнд болж байна. АНУ-д халдвар авсан хүний тоо 244877 болсон. Нэг өдрийн дотор 29 мянга гаруй хүн өвдөж байна. Ийм тохиолдол өмнө нь Хятад, Солонгосд ч болоогүй. 

Эх орондоо ирье гэсэн хүний тоо 20-иодхон хоногийн өмнө 3000 орчим байсан бол өнөөдөр 6000 гаруй болоод байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай болчихсон байна. Нийт 47 орноос сонгол улсын иргэд хандсан. Эдгээр орнуудад байдал хүнд байгаа учраас манай иргэдийн байдал амаргүй байна. Ажилгүй, орлогогүй болохоос өмнө арьс өнгөөр ялгаварлах үзэгдэл нэлээд их ажиглагдах болсон. Гадагшаа гарч, дэлгүүр орж, хүүхдээ салхилуулах боломжгүй болсон учраас эх орондоо ирье гэж байгаа юм. 

Гэвч бид нислэгийн хэлэлцээртэй орнууд руу л нислэг хийнэ. АНУ, Канад зэрэг улс руу нислэг үйлдэх боломжгүй. 

Дараагийн тусгай нислэг дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-руу хийгдэнэ. Тусгай нислэгийг ойрхон хийх боломжгүй. Нисэх баг иргэдтэй адил тусгаарлалтад орно. Олон баг байхгүй учраас ойр ойрхон нислэг хийх боломжгүй. 

УОК-оос гадаад орноос ирэх иргэдэд коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлага БНСУ-д байгаа иргэдийн хувьд хангагдаж байна. Өчигдөр тус улсаас ирсэн 270 орчим хүний 18 нь л шинжилгээ өгч чадаагүй байсан. Бусад орны тухайд шинжилгээ хийлгэх шаардлага хангагдахгүй байна.

Тухайлбал, Япон улсын тал өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүст л шинжилгээ хийнэ гэж байгаа. Ийм тохиолдолд бид оношлогоо явуулж, иргэдээ шинжилгээнд хамруулъя гэдэг хүсэлт тавьсан ч тус улсын зөвшөөрөлгүй оношлогооны хэрэгсэл нэвтрүүлэхгүй гэсэн хариу өгсөн. Өнөөдөр Токиогоос ирж байгаа 266 зорчигч оношлогоо хийлгэж чадаагүй. Тиймээс энэ бол маш өндөр эрсдэлтэй нислэг ирж байна. Түүн дотроо 56 орчим иргэн нь АНУ болон Европын орнуудаас дамжин ирж байна.

Байрлуулах байрнуудыг зохицуулсан. Гэр бүлээрээ болон зайлшгүй асаргаа шаардлагатайгаас бусад бүх зорчигч нэг нэгээрээ байрлана. Бүх зүйл хяналтад байгаа" гэв. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн өөрийн хүүг тусгай үүргийн онгоцоор ирсэн талаар тайлбар өглөө. 

Тэрээр "Миний хүүхэд түрүүчийн ирсэн 1,000 хүний дотор ирсэн. Герман, Москвагийн онгоцоор ирсэн. АНУ-д сурдаг хүүхэд. Тэр онгоцоор 231 зорчигч ирсэн. 20 орчим зорчигч дутуу ирсэн. Тийм учраас ямар нэгэн хүний урдуур дайрсан асуудал байхгүй. Өөрөө билетээ бичүүлээд тойрсоор ирсэн. 

Хэн ч гэсэн хүрээд ирлээ гэхэд миний хүүхэд учраас, даргын хүүхэд учраас цаашаа бай гэж би л лав хэлж чадахгүй. Хамгийн гол нь төлбөрөө төлсөн, хүний очер дайрахгүй, ар өврийн хаалгаар онгоцонд суух ёсгүй" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 5 цаг 21 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 28 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top