x

Туркт суугаа Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах шаардлага үүсээд байна!!!

Монгол Улсын Гадаад харилцааны яаманд БНТУ-аас 2020 оны гуравдугаар сарын 17-нд нэгэн ноцтой мэдэгдэл ирүүлсэн талаар мэдээллийн сайтуудад нийтлэгдэж эхэллээ. 

Мэдэгдэлд “БНТУ, Монгол Улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний хүрээнд БНТУ-ын Бакыркөйн Прокурорын газраас Монгол Улсын нэр бүхий хоёр иргэнийг мансууруулах бодис худалдаалах, гэмт хэрэг үйлдэх үйлдэх зорилготой байгуулагдсан байгууллагад гишүүнээр элсэх гэмт хэрэгтэй холбогдуулан байцаалт авах хүсэлт ирсэн байна. 

Энэ бичиг тус яаманд ирээд 16 хонож байна. ГХЯ хуулийн аль байгууллагад хандсан бол? Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд энэ нөхцөлд удирдлага дороос нь удаа дараа гарч буй мансууруулах бодисын худалдаа, тээвэрлэлттэй холбоотой хэргүүдийн талаар ГХЯ, хууль хяналтын болон тагнуулын байгууллагад мэдэгдэж үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадсан уу гэдэг асуудал заавал хөндөгдөнө. 

Эх сурвалжийн мэдээлснээр Герман улсаас Туркийн прокурорын газарт хандаж хүсэлт гаргасан байдаг. Харин Турк улс Монголд хүсэлт ирүүлж байна. Яагаад Герман улс Монгол Улсын иргэнд холбогдох асуудлыг хэлэлцэхдээ Монгол руу биш Туркт асуудлыг тавьсан юм бол? Мансууруулах бодисын худалдаа тээвэрлэлттэй тэмцэхээр томилогдсон цагдаагийн атташе юу хийж байгаа бол. Монгол Улсаас анх удаа Цагдаагийн атташе Б.Пагвааг ГХЯ-наас Германы ЭСЯ-нд томилогдож очоод удаагүй байхад тус улсын TAG24 вэб сайтад “Монголоос ирсэн атташе гэмт хэрэг илрүүлэх гэж явсан тусгай албаны ажилтныхаа асуудлаар Германы эрх баригчидтай холбоо тогтооход туслаач гэлээ” гэсэн ичгүүрт мэдээлэл гарсан. Уг мэдээллийг Чех улсын Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегаар ажилладаг Уве.Г гэгч оффицер мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монголын цагдаагийн атташе, Чехийн цагдаагийн атташед хамаг байдгаа яриад, тусламж гуйсан чинь өнөөх нь туслах биш Германы шүүхэд гэрчлэх гэж байгаагаа хэвлэлд мэдээлчихсэн байгаа юм. Энэ бүхэн хангалттай гутамшиг биш үү?

Өнөөдөр Гадаад харилцааны яам маш их ачаалалтай, дэлхийн цар тахлаас иргэдээ эх оронд нь авчрах түүхэн үүрэг гүйцэтгэж буйг нийтээрээ харж байна. Гэвч Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, хавтаст хэрэгт дурдсанаар бол гэмт хэргийн бүлэглэлд элсэхээр завдсан дипломат ажилтнуудаа анхаарахгүй байх аргагүй шүү, Д.Цогтбаатар сайд аа! Улс төрийн болон эдийн засгийн, бусад харилцааны ямар ч шалтгаанаар нэр хүнд унагах шалтгаан үүсч болно. Энэ их сорилтын өмнө цэвэр, хариуцлагатай, сонор соргог байх үүднээс удаа дараа хариуцлага алдсан, үүргээ цалгардуулсан Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах цаг болсон юм биш үү?

Нэгэн цагт Тагнуулын байгууллагыг удирдаж байсан түүнийг эдүгээ Элчин сайдаар томилогдоод сонор соргог чанараа алдчихсан гэж бодохгүй байна. Өнөөдөр Унгар, Турк, Герман, Орос, Хятад гээд Монгол Улс хар тамхины тээвэрлэгч, дамжин өнгөрөгч бус хэрэглэгч орон болсныг холбогдох байгууллагууд мэдээлж сануулсаар байгаа билээ. 

Дээр дурдсан БНТУ-ын Бакыркөйн Прокурорын газраас ирсэн бичгийг ч,“БНТУ, Монгол Улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г ч Элчин сайд Р.Болд мэдээгүй байх учиргүй. Түүнчлэн одоогоос долоон сарын өмнө миний бие Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болд хар тамхи наймаалцсан хэрэгт хяналт тавих байтугай эл хэргийн дараа гэр бүлийнхнийг нь Туркийн газар нутгаас “хөөсөн” тухай нийтлэл бичсэн. Гол зорилго, тавьсан асуудал маань “Гэмт хэрэгт холбогдсон ч Монгол Улсын иргэд шүү дээ, ГХЯ-ныхаан! Элчин сайдын “санаачилгаар”, ГХЯ-ныханд “хөөгдсөн” тэр гэр бүл хар тамхины бүлэглэлийнхний гарт амиа алдсан бол Р.Болд хариуцах уу. Тагнуулын ерөнхий газрын дарга асан ийм эрсдлийг тооцож мэдэхгүй гэж үү? Харин өнөөдрийг хүртэл энэ талаар хэн ч хариу өгсөнгүй. Эцэст нь Германы тал Тусгаар тогтносон Монгол Улсын иргэнийг шалгахдаа Туркийн талаас зөвшөөрөл авдаг болжээ. Харин Германд суугаа атташе хэний талд ажиллах, Туркт суугаа Элчин сайд ямар үүрэг хариуцлага хүлээж байгааг олон нийтэд мэдээлэх, шаардлагатай бол эргүүлэн татах нь зүйтэй гэдгийг ГХЯ-нд нийтлэлээрээ дахин сануулъя!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 5 цаг 26 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 8 цаг 44 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 8 цаг 52 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 8 цаг 57 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 9 цаг 2 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 12 цаг 14 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 12 цаг 17 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 12 цаг 21 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 12 цаг 31 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 14 цаг 4 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 14 цаг 45 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 14 цаг 46 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 15 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 15 цаг 46 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ...
Top