x

Ерөнхий сайд коронавирустэй “хөтлөлцөх” гэж байна!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, коронавирусын уршгаар эдийн засагт бий болоод байгаа нэмэлт хүндрэл (Засгийн газрын популист арга хэмжээнүүдээс болж гадаадын хөрөнгө оруулалт дайжсан, донор байгууллагуудын үйл ажиллагаа саарсан, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулт буурсан гэх зэргээс үүдэлтэй өмнөх хүндрэлүүд дээр коронагийн хүндрэл нэмэгдсэн гэдгийг мартаж болохгүй!)-ийг, төсвийн тодотгол хийхгүйгээр давж гарна гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж зарлалаа. Ингэх учраа “бүтээн байгуулалтуудыг явуулж ажлын байраа хамгаална” хэмээн тайлбарлав.

Тийм дээ, доорх хоёр зүйлийг эс тооцвол аргагүй зөв бодлого!

Нэгдүгээрт: энэ жилийн тендер, концессийн бүтээн байгуулалтын ажлуудын зонхилох хэсгийг хятадын компаниуд гүйцэтгэж, хятад ажилчид ажиллана.

Хоёругаарт: тендер, концессийн ажлын шалгаруулалтын авилгаар “мөнгө босгож”, тэгээд 60 тэрбумаас хол давсан, магадгүй “300 тэрбумын” гэх ч юм уу нэгэн “шинэ хэрэг” үйлдэгдэх магадлалтай.

Энэ хоёр зүйл үгүй байж чадах тийм бүтээн байгуулалт явагдвал Ерөнхий сайд Хүрэлсүх алзахгүй. 

Гэтэл, эсрэгээрээ, МАН-ын дарга Хүрэлсүхийн бодлогын цаана уг хоёр зүйл “тооцоонд нь орчихсон” байвал яана?!

Коронавирусын халдвараас үүссэн нөхцөл байдалд, нэн тэргүүнд эдийн засагчид болоод тэдэнтэй мэргэжил нэгт Р.Амаржаргал, М.Энхсайхан зэрэг ерөнхий сайд асангууд маш их санаа зовж, яаралтай төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж хоёр долоо хоногийн өмнөөс л анхааруулсан. Ардчилсан Намаас төсвийн тодотголыг хийхийг гурвантаа шаардан бичиг явуулсан. Дөрөв хоногийн өмнө Ерөнхийлөгч мөн төсвийн тодотгол хийх шаардлагатай гээд хямралын эсрэг сан байгуулах санал гаргасан.

Коронавирусын тархалт цар тахлын хэмжээнд очлоо хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдэгдэхэд, олон улсын том хөрөнгийн биржүүд дээр “хар хун” хэмээх үзэгдэлтэй нүүр туллаа хэмээн хөрөнгө оруулагчид паникдаж эхэлсэн юм.

Хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ, түүхэндээ байгаагүй, хоёр их наяд долларын нэмэлт хөрөнгө гаргах төсвийн тодотгол хийж байна. Барууны орнууд бүгдээрээ л уралдан ийм арга хэмжээ авч байгаа.

Тэд эрсдэлийн үнэлгээ хийх чадвараараа тэргүүлэгч орнууд шүү дээ. Корнавирусээс ирэх аюулыг сайтар тооцоолон үнэлсэн л байлгүй.

Ийнхүү дотоод, гадаад талаасаа төсвийн тодотгол хийх шаардлагатайг харуулаад байхад Ерөнхий сайд зөрүүдлээд байна. Ингэж зөрүүдлээд байгааг нь сонгуульдаа ямар ч үнээр хамаагүй мөнгө босгон ялж, өөрийнхөө болон эрх баригч “ангийн” бизнесийг аврах явцуу сонирхолдоо улайрчээ хэмээн тайлбарлахаас өөр аргагүй. 

Үнэхээр тийм ахул Ерөнхий сайд маань коронавирустэй “хөтлөлцөөд” авч байгаа нь тэр дээ. Монголчууд бид ч том аюулын өмнө ирлээ гэсэн үг шүү!

Өдийд Итали, Испанид байгаа чийглэг дулаан уур амьсгалтай цаг уур манайд зуны эхэн сартай хамт хүрээд ирнэ. Монгол нутгийн хаврын салхи, хүйтэн жавар зэрэгт дарагдаад тархаж чадахгүй байсан коронавирус хүчээ аван европынх шиг догширч мэднэ. Тэр үед, тодотгол хийгдээгүй төсөвтэй эдийн засаг маань дотоод, гадаад орчиндоо маневарлаж чадахгүй байх болно.

Газрын хөлдүүс гэсэж бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэг авсан тендер, концессын ажлуудаа хийхээр Хятадын компаниуд ажилчдаа дагуулан орж ирнэ. Коронавирусын гайгаар бизнес болон ажлын байраа алдаад, төрөөсөө 200000 төгрөгийн тэтгэлэг аван амиа зогоож байгаа монголчууд үүнийг хараад уурсана. Зарим газар ажлын байраа булаацалдан мөргөлдөөн ч гарч мэднэ.

Мөн коронавирусын халдвараас сэргийлж олон улсын нислэгүүдээ хязгаарлаад зөвхөн гадаадад байгаа монгол иргэдээ тусгай нислэгээр татаж байхтай зэрэгцээд хятад ажилчид бөөн бөөнөөрөө орж ирэхүйд манай иргэд сэжиглэж эгдүүцнэ.

Тэгвэл, манай Ерөнхийлөгчийн хичээл зүтгэлээр олж аваад байсан хоёр орны найрсаг харилцааны нэр хүндэд сэв суугаад зогсохгүй “Хөх”, “хар” тодотголтой “монголчууд” хэмээх янз бүрийн хөдөлгөөнүүд “галзуураадахвал” бүр түвэгтэй байдал бий болно.

Энэ мэтээр; коронавирусын халдвар хүчээ авчихсан, хятадуудад ажлын байраа алдчихсан, эдийн засаг бүр шалчийгаад зах зээл тодотголгүй, тодорхойгүй байдлаас болоод үймэрчихсэн байх үед МАН тендер, концессынхоо авлигаар их хэмжээний хөрөнгө мөнгө босгож, мөнгөний хүчээр сонгуульд орж ялбал “юун 7-р сарын 1” гэдэг шиг юм болж мэднэ.

Мэдээж, сонгуульд оролцож байгаа этгээдүүд болон дэмжигчид сонгуулийн дүн гарах хүртэл тээсэн горьдлогодоо хөтлөгдөөд одоохондоо аядуу байгаа л даа.

Нэр дэвшигч бүр ялна гэдэг хүслээ, ялна гэдэг итгэл болгочихсон буй. Хүний хүсэл нь оюун ухаанаа удирдаад байдгийг сэтгэл судлаачид тогтоосон шүү дээ! 

Гэтэл, сонгуулийн дүн гараад “нам тавиулснаа” мэдэхтэй зэрэг намууд, нэр дэвшигчид, дэмжигчид гэх мэт бүгдээрээ эхэр татуулан орилж, талбай дээр гарна. Жагсана, цуглана, үймнэ, самуурна, бужигнана, тэмцэлдэнэ!

“Шударга ёс”-ыг шаардана, “300 тэрбумын хэрэг”-ийг сөхнө, “МАН төрийн эрхийг хууль бусаар авсан” хэмээн зарлана. Ер нь ямар нэг шалтаг, шалтгаанаар сонгуулийн үр дүнг унасан бүхэн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, сонгуульдаа цуглуулан “бордсон хэдэн шараа” тавиад туучихсан учраас! 

Сонгуульд ялагдсаны гомдол болон коронавирусын цар тахлаас болж бизнес, орлогоо алдаж ядуурсан иргэдийн бухимдалтай нийлэхээр намууд мөргөлдсөн улстөрийн ноцтой хямралд хүргэх өндөр магадлалтай.

Ерөнхий сайд Хүрэлсүх, энэ улстөрийн хямралыг яаж ийгээд даваад гардаг юмаа гэхэд туйлдаа хүрчихсэн пандемийн эдийн засгийн хямрал тосоод байж байх болно.

Энэ хямрал Монголыг юунд хүргэхийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Ерөнхийлөгчийн уриалгын улстөрийн хэсгийг нь харахад дарангуйлал руу л явж мэдэхээр байна. Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох санаатай биш юмаа гэлээ гэхэд, захиргаадалтын үеийн сэтгэлгээнээс улбаатай дарангуйлалын аргаар коронавирусын уршигтай тэмцэх л санал гаргаад байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хямралдаа анхаараад төсвийн тодотгол хийчихийн оронд коронавирустэй хөтлөлцөхийн аюул ийм байна! Энэ аюулын эсрэг Ардчилсан Нам бүх улстөрийн хүчнүүдийг манлайлан тэмцэх хэрэгтэй дээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • albaker (77.81.167.242)
    Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.179.24.212)
    Ene UULen ust boloogui boloh ch ugui yumni talaar yu geed tsetserheed bgaa yum. Harinhni tolgoigoor yvdag tsag tur ch gelee ard hotsorson bhad. Tal talaas ni blansluulaad batlachihaan tusuvt todotgol hii gej samrah geed bdag davarsan erguu ve.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (64.119.18.13)
    Батүүл үнэн юм бичжээ. Төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Энэ цар тахлын үеэр арай хятдуудыг оруул ирэхгүй биз дээ, арай. Бодит байдлыг бодитоор үнэл. Хөрсөн дээрээ буу. Дараа мөрөөд.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Өлзий (202.126.89.217)
    Бат-Үүл одоо өөрийгээ хичээ. Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэдэг шиг. Баатар гээд байгаа.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • ТУНГААЖ БОД (202.131.232.202)
    БАТ-ҮҮЛ БААБАР ХОЁР ОДОО БОЛИО ТА 2 ЫН ЯРИА ДУНД СУРГУУЛЬД ЦЭЭЖЛҮҮЛЖ БАЙСАН ӨВГӨН ПАРТИЗАНЫ ЯРИАГ САНАГДУУЛЧИХЛАА.ККК
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.143.124)
    АН ынхан ажил хийлгэхгүй гэж саад болохоор бүх л сувгаар хичээж байна.Амьдрал зогсоогүй цагт бүтээн байгуулалт явж л таараа, сонгууль болдогоороо болоод л өнгөрнө.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 15 цаг 9 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 15 цаг 25 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 15 цаг 30 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 15 цаг 35 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 15 цаг 39 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 15 цаг 53 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 15 цаг 59 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 17 цаг 43 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 18 цаг 2 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 21 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 18 цаг 23 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Уржигдар 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Уржигдар 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Уржигдар 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Уржигдар 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Уржигдар 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Уржигдар 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top