x

"Нийслэлийн 1050 байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцох боломжтой"

Олон улсад тархаад буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг “Смарт оффис” системийг ашиглаж илгээх, солилцох боломж бүрдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа нутгийн захиргааны байгууллагууд нь 2016 оноос эхлэн Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг нэвтрүүлж, нийт байгууллагууд энэ хугацаанд 800 мянга орчим албан бичиг цахимаар солилцжээ.

Албан бичгийг нэг байгууллагаас нөгөө байгууллага руу цаасаар буюу шуудангаар илгээхэд хүргэх хугацаа 1-3 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан. Цахим хэлбэрээр албан бичгийн илгээх, солилцох болсноор нийслэлийн бичиг хэргийн болон шуудангийн зардлыг 40 хувиар бууруулж төсвийг хэмнэсэн байна. Мөн цахим системийг ашигласнаар бичиг баримтыг архивын байгууллагад хадгалах ажлыг хөнгөвчилж, цахим хэрэглээг нэмэгдүүлж, архивын үйлчилгээг цахим хэлбэрээр авах, цаг хугацааг хэмнэх, замын түгжрэл болон бусад эрсдэл, зардлыг бууруулах ач холбогдолтой болсон.

Аж ахуйн нэгжүүдээс цаасаар хүлээн авдаг албан бичгийг ийнхүү цахимжуулснаар нийслэлийн албан бичгийн харилцаа 100 хувь цахим хэлбэрт шилжиж байгаа бөгөөд Аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо ч мөн цахимаар албан бичигээ солилцох боломжтой боллоо.

“Смарт оффис” системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөд https://smartoffice.mn эсвэл нийслэлийн http://ulaanbaatar.mn/ цахим хуудасруу хандаж “Албан бичиг” гэсэн хэсгийг сонгон бүртгүүлснээр хандах эрхтэй болно.

Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд нь тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгуулагаас олгосон Тоон гарын үсгийн е-Токен төхөөрөмжөө ашиглан, “Смарт Оффис” /https://smartoffice.mn/ системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу болон өөр хоорондоо албан бичиг илгээх, хүлээн авах, хянах боломжтой болж байгаа юм.

Албан бичиг солилцоход хэд хэдэн шаардлага тавигдаж байгаа аж.

Үүнд:

  • ААН нэг л эрх эзэмшинэ;

  • Системд дамжуулах файл зөвхөн pdf өргөтгөлтэй байх;

  • Дамжуулах файл дээрээ зөвхөн нэг л тоон гарын үсэг  зурж баталгаажуулсан байх ёстой;

  • Системээр зар сурталчилгаа явуулахыг хориглоно.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top