x

Эдийн засгийн эрсдлийг даван туулах бодлогын санал хүргүүлэв

УИХ-ын гишүүн З.Нарантуяа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хандан санал хүргүүлжээ.

Саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР,  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ НАР ТАНАА

Санал хүргүүлэх тухай

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан төсвийн зарлага, санхүүжилтийг хэрэгжүүлэхэд бодит хүндрэл бэрхшээл учирч болзошгүй байгаатай холбогдуулж, Та бүхэнд энэхүү саналыг хүргүүлж байна.

2020 оны эхний 2 сарын төсвийн гүйцэтгэлээс үзэхэд төсвийн нийт зарлага, санхүүжилт 994.3 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардал 537.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 437.1 тэрбум төгрөгөөр тасарч /3 сарын гүйцэтгэлээр энэ дүн нэмэгдэх магадлалтай/, өнөөг хүртэл олгогдоогүй байна. Уул уурхайн эрдэс, түүхий эдийн экспортын хэмжээ төлөвлөснөөс бага байсан хэдий ч төсвийн нийт орлого эхний 2 сарын байдлаар тасраагүй (АМНАТ 45.0 тэрбумаар л тасарсан) атал дээрх зарлага, санхүүжилтийг бүрэн хийж чадаагүй байгаа нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зээл, үнэт цаас гаргах асуудлаа Засгийн газар бүрэн шийдэж чадаагүйтэй холбоотой байна. 

Өөрөөр хэлбэл, төрөөс иргэд, аж ахуйн нэгжид олгох цалин хөлс, тэтгэвэр, урамшуулал, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмж, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болон төрийн үйлчилгээнүүдийн төлбөр зэрэг нэг их наяд орчим төгрөгийн зарлагын санхүүжилт хийгдэхгүй  байгаагаас иргэд, аж ахуйн нэгжид очих мөнгөний хэмжээ буурч,  энэ хэмжээгээр хэрэглээгээр дамжин эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.

2020 оны төсвийн зарлагын хуваарилалтыг харахад Сангийн яам төсвийн орлогыг оны эхэнд багаар төлөвлөж, Засгийн газрын зээл, үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжих дүнг түлхүү тавьж тооцсон байна. Хэрвээ Ковид-19-ийн тархалт буурахгүй, хилийн болон дотоодын хорио цээр удаан үргэлжилж, хямралын шинж байдал цаашид гүнзгийрч зэс, нүүрсний экспорт багасвал АМНАТ болон бусад татвар төлөлт саатах эрсдэлтэй байна. Тиймээс төсвийн зардлыг оны эхэнд танахгүйгээр дотоодын зээлээр  санхүүжүүлэх нь оны эцэст ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгохоор байгааг анхаарах хэрэгтэй.

Дэлхий нийтэд тархсан Ковид-19 вирусын улмаас Монгол Улсын эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлж эхэлснийг Олон улсын мэргэжлийн байгууллагууд, дотоодын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид анхааруулж, иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн оновчтой арга хэмжээг зөв цагт нь үр дүнтэй авч, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэхийг санал болгож байгааг та бүхэн мэдэж байгаа.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө төсвийн дутуу санхүүжилтээ бүрэн шийдвэрлэхээс гадна иргэдийн бодит орлого, хэрэглээг хамгаалж, дарамт болох зардлыг шийдвэрлэх шаардлага бас тулгарч байна. Доор дурдсан нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хөрөнгө, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэхийг санал болгож байна.

Үүнд: 

  1. Төрийн албанд ажиллагсдын орон тоо, цалингийн хэмжээг 2019 оны 12 дугаар сарын түвшинөөс бууруулахгүй байлгах;
  2. Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын ажлын байрыг хэвээр хадгалах, ажиллагсдын орон тоо, цалингийн хэмжээг 2019 оны 12 дугаар сарын түвшинөөс бууруулахгүй байх; /Энэхүү арга хэмжээг Монголбанк, Сангийн яам хамтран нэн яаралтай шийдвэрлэж, хэрэгжүүлэхгүй бол компаниуд ажиллагсдаа ажлаас нь халах, цалингүйгээр чөлөөлөх, жижиг компаниуд үйл ажиллагаагаа зогсоох зэрэг явдлууд гарч эхлээд байна/
  3. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд цалин орлогын дийлэнх хэсгээрээ төлдөг ипотекийн болон хэрэглээний цахилгаан бараа, техник хэрэгслийн лизингийн зээлийн хүүг бууруулахыг арилжааны банкуудад зөвхөн уриалах бус Монголбанкнаас бодлогын хүүг бууруулах механизмыг ашиглах, банкуудад нэмэлт эх үүсвэр олгох үр дүнтэй арга хэмжээг авах; /Хэт оройтвол хожим үүнээс илүү зардал гарч төсөвт асар их дарамт, эрсдэл учирч болзошгүй байна/
  4. Малчдын орлогыг өмнөх оноос бууруулахгүй, ноос ноолуур, арьс шир, махны үнийг үнийн уналтаас хамгаалах;   
  5. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан халамжийн үйлчилгээнүүдийн төрөл, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн хэмжээг бууруулахгүй, шуурхай шийдвэрлэж байх.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд:

  1. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зардлаас 2020 онд шинээр эхлүүлэх бүх төсөл, арга хэмжээг бүгдийг 2021 он руу шилжүүлэн хямралын үеийн арга хэмжээний зардалд зарцуулах;
  2. Иргэд, аж ахуйн нэгжид шууд олгохоос бусад төсөл, хөтөлбөрүүдэд болон Засгийн газрын онц шаардлагагүй сангуудад олгох санхүүжилтийг хасах;
  3. Ковид-19 вирусын хамааралтайгаар үүссэн эдийн засгийн хямралыг хүндрэл багатай давах, энэ үед иргэд, аж ахуйн нэгжийн бодит орлогыг хамгаалахтай холбоотойгоор төсвийн зарлага, санхүүжилтийг дээр дурьдсан арга хэмжээнүүдийн хүрээнд нэмэгдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй.  

Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн З.НАРАНТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 12 цаг 58 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 13 цаг 5 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top