x

Монгол улсад коронавирусийн халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэж үнэлжээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдсэн" талаар мэдээлэв. 

Мөн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхийн нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэсэн юм. Коронавирусийн халдварын тархаль нэмэгдэж шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт дэлхийн 200 оронд халдвар тархаад байна. 

Мөн манай улс өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэсэн үнэлгээ гарчээ. 

Тэгвэл дэлхийн улс орнуудад коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Ингэснээр халдварын тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтоох бололцоо хурдан бүрдэж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Харин тус байгууллагын захирал Тедрос Адханом Гебрейесус: "Дан ганц хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоож хүчрэхгүй. Халдварын тархалтыг зогсоож, хүмүүсийн амь насыг аврахын тулд хөл хорио тогтоосон хугацаандаа вирус руу довтлохыг бид уриалж байна” гэжээ. 

Тэрээр мөн улс орнуудын авч хэрэгжүүлэх хэрэгтэй зургаан алхмыг нэрлэжээ. 

Үүнд:

  • Эмнэлгийн байгууллагын ажиллах хүчийг өргөжүүлж, сургаж, байршуулах,

  • Халдвар авсан байх магадлалтай бүх сэжигтэй тохиолдлыг илрүүлэх системийг хэрэгжүүлэх,

  • Шинжилгээний оношлуурын үйлдвэрлэл, хүчин чадал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх,

  • Өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлахад ашиглах байгууламжуудыг тодорхойлж, тоноглох,

  • Ойрын хавьтлуудыг тусгаарлах тодорхой төлөвлөгөө боловсруулах,

  • Эрүүл мэндийн салбар дангаараа хийх боломжгүй ажил тул салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах болон Засгийн газар тархалтыг хумьж, хяналтад авахад дахин анхаарал хандуулахыг зөвлөжээ.

Энэхүү цар тахлын эсрэг хариу арга хэмжээг цаг алдалгүй авч чадвал тархалтыг хязгаарлах боломжтойг зарим улс орны жишээ харуулж байгаа билээ.

Халдвар авсан нэг хүн дараагийн хүнд халдвар тараах хугацааг дунджаар 4.8 хоног гэж тогтоосон бөгөөд өвчний нууц үе дунджаар зургаан хоног аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (139.5.216.160)
    Gadnaas abchirahaar arga baijuu
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 10 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 19 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 24 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 54 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 3 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 6 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 48 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top