x

С.Эрдэнэболд: Шуналын тулам болсон хулгайч сэтгэхүйтэй дайн зарлах ёстой

Ардчиллын 30 жилийн ойн хүрээнд залуу үеийн төлөөлөл болох Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой ирэх сард тохионо. Таныхаар өнгөрсөн 30 хийгээд ирээдүйн 30 жилийг харвал?

-2020 он. Мэдээж энэ бол сонгуулийн жил. Сонгуулийн жил гэдэг Монголын хөгжлийн бодлогын дөрвөн жилийн шинэ циклийг эхлүүлэх он. Нөгөө утгаараа 2020 он ардчилсан хувьсгалын ололт Монголын амьдралд ямар үр өгөөж авчирсныг дүгнэх, мөн алдаанаас суралцах ой санамжийн он. Бас нэгэн зүйл нь ирээдүйн 30 жилд Монгол Улс ямар замаар хөгжих вэ, бидний өмнө ямар сорилт, бэрхшээл тулгарах вэ, үүнд бид бэлэн үү гэсэн асуулт тавигдах жил. Ерөөс 2020 он аль ч утгаараа Монголын хөгжилд асар том үүрэгтэй түүхэн шийдвэр гаргах мөчлөг.

Өнгөрсөн 30 жилийн нээлттэй нийгмийн өсөлт, ололтын хамгийн том давуу тал нь хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхээ олж авсан явдал. Мэдээж олон өсөлтүүд бий. Социализмын үед социалист лагеруудын цөөн хэдэн оронд суралцдаг байсан бол өнөө үед хүн хүсч, тэмүүлж, хичээх л юм бол дэлхийн өнцөг булан бүрт суралцаж, боловсорч чадахаар болсон.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг монгол иргэн дэлхийн хаана ч аж төрж, амжилт гаргах боломж нь нээлттэй. Өмчлөх, гадаадад чөлөөтэй зорчих гээд олон зүйлийг нэрлэж болох ч хамгийн чухал нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ олсон үйл хэрэг юм.

-Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ 100 хувь эдэлж чадаж байна уу?

-Өнөөдөр дурын монгол хүн алдаа гаргаж буй даргыг шүүмжилж, дурын сонин хэвлэл хүнийг гүтгэн доромжлохгүйгээр тухайн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчийн бодлогын болон бусад төрлийн алдааг шүүмжлэх эрхтэй байна шүү дээ. Дараагийн 30 жилийн гол шалгуур мөн л үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх байна гэж харж байгаа. Энэ нь зөвхөн ярих, хөөрөх тухай асуудал биш. Цаана нь нийгмийн нээлттэй, эдийн засгийн олон тулгуурт байдал гээд олон зүйлийг илэрхийлнэ.

Тиймээс 2020 оны сонгуулийн үр дүнгээс бий болсон шинэ Засгийн газар, түүний авч хэрэгжүүлэх бодлого нь Монголын ойрх үеийн түүхийг өөрчлөх, шинэчлэх асар том хөшүүрэг байх болно.

Яагаад үүнийг тоть шиг давтан хэлээд байна вэ гэхээр, чөлөөт нийгмийн хамгийн том дайсан нь популизм байдаг. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн далбаа, сүүдэр дор үүнийг буруугаар ашиглаж, технологийн хөгжлийн нээлттэй байдлыг зэр зэвсэг болгон иргэд, олон нийтийг турхирах, ард түмний санаа бодлыг өөрчлөх, түүнд зохион байгуулалттай, мөнгө төлж, сөргөөр нөлөөлөх үйл явц бий болчих эрсдэл өндөр байна.

-Популизмын хор хөнөөл нь юу вэ. Үүнд хэн хамгийн ихээр өртөх вэ?

-Өнгөрсөн 30 жилийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний дараагийн 30, магадгүй 10 жилд илүү хурцаар тодрох аюул нь популизм юм. Тиймээс чөлөөт нийгмийн хамгийн том хорт хавдар, хогийн ургамал бол популизм. Хүн үг хэлэх эрхтэй хэдий ч бусдыг доромжилж, гүтгэж, онц хүнд гэмт хэрэгт буруутай мэт харагдуулах, нийгэмд нэр хүндийг нь унагах, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ялтан мэтээр бусдад ойлгуулж болохгүй.

Энэ нь эргээд сэтгэл санаа, эд хөрөнгө, хувь хүнд очих дарамтаас гадна, нийгэмд үзэн ядалтыг дэвэргэх аймшигт үйлдэл болдог. Тиймээс өмнөх 30 жилийн өсөлтийг олон тоон утгаар илэрхийлж болох ч гэлээ нийгэм, технологи хөгжиж буй учраас энэ бүхэн энерцээрээ явж байна.

Гэхдээ одоог хүртэл үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө олоогүй, даргыг, эрх баригчдыг шүүмжилж болдоггүй, хувь хүний улс төрийн эрх чөлөө нь хаагдмал улс орнууд байсаар байгаа. Энэ бол бидэнд бэлэн олдсон, байж л байсан зүйл биш, сайн муу хэлүүлээд байгаа ардчилсан хувьсгалын тэмцлээр олдсон үнэт зүйл гэдгийг ямагт санах ёстой.

-Популизмыг хэрхэн таньж, ялгаж салгах вэ?

-Популизмыг танихад тун энгийн. Нэгдүгээрт, ямар ч судалгаагүй зүйлийг сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлэхийг, хоёрдугаарт, ард түмний юу хүсч байгааг чангаар хашхирахыг хэлнэ. Гэхдээ ард түмэн бодит хөгжил дэвшлийг хүсдэг бөгөөд нэг том аргачлал нь ард түмэнд дайсныг нь зааж өгөөд, асуудлыг тогтолцооноос биш хэн нэг хувь хүн, бүлэг хүчин, аль нэг нам эвсэл рүү чихэх явдал юм.

Өнөөдрийн дайсан маргаашийн нөхөр, маргаашийн нөхөр нөгөөдрийн дайсан болох нь цаг хугацааны асуудал. Улс орны эрх ашиг ямагт тэргүүнд байх ёстой. Гэтэл популизмыг залагч, удирдагч нарт гурван том ашиг сонирхол байна. Энэ нь улс төрийн, мөнгөний, албан тушаалынх.

Гурав­дугаарт, популизмд хариуцлага тооцох механизм байдаггүй. Учир нь нийгмийн сэтгэл зүйг худал мэдээллээр дэвэргэж, тэр мэдээллээс болж хүмүүс ихээр хохирдог. Энэ зөвхөн Монголд биш барууны орнуудад ч түгээмэл гарч буй үзэгдэл.

-Популизмтай хэрхэн тэмцэх вэ?

-Ашиг сонирхлын зөрчил бүхий шуналын тулам болсон хулгайч сэтгэхүйтэй дайн зарлах ёстой. Популизмыг хариуцлагатай, мэдлэгтэй, бие даасан бодолтой иргэн харж чаддаг.

Хэн нэгнийг “А” гэхэд адилхан харах биш “Б” хувилбарыг дэвшүүлдэг улс төрийн боловсролтой иргэн үүнийг ялгаж, салгаж чаддаг. Мөн улс төрийн бодлогоор популизмыг ялна. Монгол Улсын хөгжлийг тодорхой хугацаанд буюу тухайлбал, 2020 онд улс төрийн намууд Үндэсний хөгжлийн 2030 он хүртэлх хөтөл­бөрт зориулж мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй. Бодлого гэдэг тэр чигтээ статистик, тооцоо, судалгаа, таамаглал юм.

Өнөөдөр Монголын эдийн засаг ийм нэгж­тэй, импорт, экспорт, ажиллах хүчин, ажлын байр, эрүүл мэнд, боловролын чанарын хүртээмж индексийн тоон үзүүлэлт өмнөх 30 жилд ямар гарсан, цаашдын өсөлтийг нь хэмжээд бодлого гаргах нь популизмыг дарах үйл хэрэг болно. Эцэст нь, улс төрийн хүчнүүдийн улс төрийн манлайлал энэ үзэгдлийн эсрэг хэрхэн тэмцэхээс шалтгаална.

Нэг нэгнээ харлуулахгүй, гүтгэхгүй, явцуу эрх ашгийнхаа төлөө улс орноо хохиролд оруулахгүй, авлигадахгүй, ЖДҮ-дэхгүй, хулгай хийхгүй байх аваас дарж чадна. Ахиад хэлэхэд, 2020 он бол өнгөрсөн 30 жилийн дүг­нэлт ба ирээдүйн 30 жилийн бодлогыг тодорхойлох түүхэн жил юм.

-Нэг улс төрийн нам үнэгүй орон сууц өгнө гэхэд манай иргэд бөөнөөрөө очоод л бүртгүүлж байна шүү дээ. Тэгэхээр иргэдийн ийм мэдээлэлгүй байдлыг хэрхэн соён гэгээрүүлэх ёстой вэ?

-Популизм бол тооцоо судалгаагүй, хурдан хугацаанд ялалт байгуулж, сонгогдохын төлөө улсын ирээдүйн том эрх ашгийг аймшигтай хохиролд оруулж буй үйл явц шүү дээ. Тэнд очиж буй иргэдийг буруутгахын аргагүй. Яагаад гэвэл ард түмнийг мэдээлэлгүй, үнэн юм шиг сурталчлах нь улс төрийн хувьд тухайн намдаа ашигтай байж болох ч Монгол Улсад маш том амиа хорлолт юм.

Тэд хэзээ ч эх орноо боддоггүй, гэхдээ эх орон гэдэг үгийг хамгийн чангаар хашхирч, шударга ёс гэдэг үгийг шүдээ зуугаад орилдог тийм л хүмүүс. Эрх чөлөө, шударга ёсоор түрээ бариад бархираад яваа нөхдийг өөрсдийг нь, явсан замналыг нь эхлээд харах хэрэгтэй.

-Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэдгээ шинэчлэн баталсан?

-Хоёр жилийн өмнө үзэл баримтлалаа шинэчлэн баталж, Дээд шүүхэд бүртгүүлэхэд нь би Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Үзэл баримтлал гэдэг тухайн намын улс төрийн хүчний хэзээ ч хазайхгүй явах ёстой замын зураг. Манай намаас ч гэсэн популистууд төрж, тусгаарлагдсан.

Тэд бол тодорхой үзэл баримтлалгүй, албан тушаал, улс төрийн ашиг сонирхлын төлөө явж байсан учраас ингээд ялгараад явах нь явж, хөөгдөх нь хөөгдсөн байгаа юм. Үнэхээр үзэл баримтлалтай байсан бол анхнаасаа л салах ёстой байсан. Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр бусдыг хүчтэй шүүмжилж, өөрийгөө уйлагнан өмгөөлдөг хүмүүсийг популистууд гэж хэлнэ.

Хэрэв шүүмжлэх гэж байгаа бол анхнаасаа тодорхой тоо баримттай, зарчмын байр сууриа дагаад явах ёстой. Ардчилсан үзэл санаа гэдэг хогийн сав биш. Аль нэг намаас үл шалтгаалан ард түмний хүсэл эрмэлзлэлээр олж, Үндсэн хуулиар бэхжүүлсэн бидний хамгийн эрхэм тогтолцоо шүү дээ. Ардчилсан намыг муухай харагдуулах гээд ардчилсан тогтолцоо руу нулимж, хараан зүхэж, ард иргэдээ үзэн ядтал нь популизм хийвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил үйл болж, эрх чөлөөг нь боомилох цалмыг бэлдэнэ гэсэн үг.

-Ардчилсан нам нэр дэвшигч­дээсээ 100 саяын дэнчин авлаа гэж шүүмжилж байна. Таны бодлоор энэ зөв үү?

-Эрх баригчдын хийж байгаа нэг аймшигтай зүйл нь бүхнийг мөнгөөр үнэлэх. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг 60 тэрбумаар нь 2017 оны зургадугаар сард мэтгэлцээнд дуудаж байлаа. Гэтэл Ардчилсан намыг нэр дэвшигчдэд 100 саяын дэнчин тавилаа гээд бөөн юм боллоо. Улс төрийн нам компаниудаас авлига авах юм уу? Хэн хэн нэр дэвших гэж байна, бүгд эрх тэгш байдлаар дундын хуримтлалаар мөнгөө босгоод нээлттэй улс төрийн ажлаа хийгээд явах ил тод зарчим баримталсан.

Хэрэв санаж байгаа бол 2016 онд МАН сонгуульд ялсны дараа бөөн тэрбумтнууд 4-5-аараа сайд болохоор орж ирээд унаж байсан шүү дээ. Тэд хэдэн тэрбумаар нь төлсөн учраас илүү мөнгө өгсөн нь илүү өндөр албан тушаал хашна гэдэг зарчмаар эрх баригчид явж байна.

Энэ тогтолцоог Ардчилсан нам тас цохиж, хүн бүр тэгш эрхтэй, ингэхдээ бүх зүйл нээлттэй байх зарчмыг барьж байна. Хэн хэдэн төгрөгийг, ямар эх сурвалжаар, хэрхэн босгосон нь ил тод байх ёстой гээд нээлттэй кампанит ажил өрнүүлэхээр бодлогоо гаргаж. Аливаа юм ил тод байх нь шударга өрсөлдөөний зарчмыг хангадаг.

-2020 он ирээдүйн 30 жилийг тодорхойлно гэлээ. Залуу хүний хувьд хөгжлийн шийдлийг ямар өнцгөөс харж байна вэ?

-Монгол Улс цаашдын 30 жилд хөгжих, эсэх нь цэвэр биднээс шалтгаална. Хүн бодлого гаргаж, хэрэгжүүлж, үр шимийг нь түгээж, нийгэмд баялаг бүтээдэг. 2020 оныг онцолж буйн шалтгаан нь шинэ үеийн залуучууд орж ирж байгаатай холбоотой. Өнөөдөр Ардчилсан намаас нэр дэвшиж буй дөрвөн хүний гурав нь шинэ хүн байгаа. Өөрөөр хэлбэл, 76 хүний 60 гаруй нь шинэ үеийнхэн байна.

Тэгэхээр шинэ үеийн залуучууд шинэ үеийн бодлогоор л ажиллана шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн алдаа, онооны сургамжийг зөв аваад, урагш харж явах ёстой. Монголчууд эхлээд хүнээ хөгжүүлсэн бодлого барих хэрэгтэй. Үүний тулд эрүүл мэнд, боловролын салбарт анхаараад, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, технологийн салбарт боловсон хүчнээ дэмжиж, эдийн засгаа тэлэх шаардлагатай байна.

Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн илүү оюун санааны үр шим хүртсэн, инновацлаг, технологийн мэдлэг шингэсэн салбар луу тэлэх хэрэгтэй. Хийсвэр сонсогдож болох ч дэлхийд энэ талбар маш хурдацтай хөгжиж байна. Өнөөдөр манай улсад шинжлэх ухааны хөгжил байна уу? Байхгүйтэй ялгаагүй. Шинжлэх ухаан хөгжихгүй газар инновац хөгжихгүй, инновацгүй бол эдийн засгийн бүтээмжгүй, ийм байвал эдийн засгийн тэлэлт явагдахгүй.

-Засаглалын системийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Парламентын засаглалтай байх ёстой. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл бие биедээ харилцан хяналттай, төр ариун, төрийн албан хаагч шударга байх ёстой. Иргэд шүүхдээ итгэдэг, хууль нь иргэдэд алагчилгүй хүрдэг байх засаглалын тогтолцоотой байх ёстой. Нэг агентлагийн нэрийг 20 жилийн хугацаанд 14 удаа сольдог байх ёсгүй л гэсэн санаа.

Энэ бүхэн зөв голдиролдоо орвол аяндаа хөгжөөд явна. Одоогийн байгаа потенциалаараа ирээдүйг сайхан болгоно гэж ярьж болохгүй. Хамгийн чухал нь боловсролын салбарыг дэмжвэл ирээдүйд олон залуус шинэ бизнесийн санаагаар эх орноо хөгжүүлж, дэлхийд өрсөлдөнө, эрүүл мэндийг нь дэмжвэл дундаж наслалт нэмэгдэж, өвчлөл багасаад хүмүүсийн ажил амьдралын бүтээмж нэмэгдэх болно гэхчилэн хамтын хүчээр зүтгэх ёстой гэсэн санаа.

Газрын доорх баялгаар дэлхийд нэгдүгээрт ордог атлаа яагаад бид ядуу зүдүү байна вэ? Энэ асуултад бид хариулах ёстой. Ардчилсан нам 2020 онд ялалт байгуулах түүхэн шаардлагатай. Ардчилсан үзэл санаа ялж, 2020 онд монголчууд хөгжлийн шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 22 цаг 34 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 22 цаг 35 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 22 цаг 37 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 22 цаг 46 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 22 цаг 46 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 22 цаг 50 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 22 цаг 51 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 22 цаг 52 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Өчигдөр 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Өчигдөр 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Өчигдөр 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Өчигдөр 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Өчигдөр 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Өчигдөр 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Өчигдөр 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Өчигдөр 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Өчигдөр 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Өчигдөр 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top