x

Ё.Баатарбилэг: Сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа цаашид жигд, хэвийн явагдана

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрөгч баасан гаригт Монгол-Япон улсын хамтарсан Сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Тус эмнэлгийг Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны харьяа болгон шилжүүлсэн билээ.

Сургалтын эмнэлэг бүрэн үйл ажиллагаа явуулахад нийт 14.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд гуравдугаар сард хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг нэмж тооцоход 800 гаруй сая төгрөгийн өр үүсээд буй юм.

Энэ талаар сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Эмнэлгийн үйл ажиллагаа жигд хэвийн явагдана. ЭМЯ, Сангийн яам, БСШУСЯ хамтран тулгарч буй асуудлыг шийднэ. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчны асуудал байгаа учир Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулна.

Хоёрдугаарт, эмнэлгийг АШУҮИС-ийн дэргэдэх Сургалтын эмнэлэг гэдэг чиг үүргээр шинэчлэн байгуулна. Энэ эмнэлгээс Монголын томоохон эмнэлгүүдэд ажиллах сайн боловсон хүчин гарах учиртай. Дэлхийн банкны санхүүжилтээр 10 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авахаар болсон. Сангийн яам хэлэлцээр хийж байгаа.

Дөрөв, тавдугаар сард худалдан авах ажиллагаа зохион байгуулна. Тендер зарлаж удаахгүй. Та бүхний өгсөн жагсаалтад буй тоног төхөөрөмжүүдийг авна. 1.2 тэрбум төгрөгийн өр бий гэсэн. Эхний ээлжийн өрийг дарах 800 сая төгрөгийг Сангийн яам ирэх долоо хоногт хуваарьт өөрчлөлт оруулж шийднэ. Эмнэлэг 2.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төсөвт суусан.

Худалдан авах эрх нь эмнэлэгт шилжсэн тул Дэлхийн банкны тоног төхөөрөмжтэй давхардуулахгүйгээр тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй. Нэн тэргүүнд шаардлагатай байгаа үйл ажиллагааны нэг тэрбум орчим төгрөгийг шийдвэрлэнэ. Цаашид шаардагдах үйл ажиллагааны зардлыг Сангийн яам, ЭМЯ-тай хамтран шийднэ” гэсэн юм. 

Эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 150 мянга орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, гадаадын эрүүл мэндийн салбар хөгжсөн улсад хийдэг нарийн мэс заслуудыг хийх боломжтой юм. Анх 2019 онд 514 ажилтантай байсан уг сургалтын эмнэлэгт энэ жил дахин 14 эмч, 52 сувилагч нэмж ажиллуулах хэрэгтэй аж. 

Энэ өдөр мөн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки хамт Сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Тэрээр “Өнөөдөр анх удаа энэ эмнэлэгтэй танилцлаа. Би эмч, эмнэлэг түүний ач холбогдлыг сайн мэддэг учраас Монголын ард түмэнд энэ сайхан эмнэлгийн өндөр түвшний эмчилгээ хүрээсэй гэж хүсэж байна. Би олон эмнэлэгт очиж байсан ч энэ эмнэлгийн ариун цэвэр, тоног төхөөрөмж, байшингийн бүтэц зэрэг нь их сайн юм. Тиймээс цаашид эмнэлгийг хэвийн ажиллана гэж найдаж байна” гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 3 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 7 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 11 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 18 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 21 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 25 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 29 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 32 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 49 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 3 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 7 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 11 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 24 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 29 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 32 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 36 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 39 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 44 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 52 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top