x

Д.Нямхүү: Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирсан, бидний эмчилгээний тактик зөв байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Шинэ коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад шинэ стандарт барьж ажиллахыг уриалж байна. Өмнө нь бие биенээсээ метрийн зайтай байхыг зөвлөдөг байсан бол одоо энэ зай хоёр метр боллоо. Мөн цэвэрлэгээ, ариутгалыг хоёр цаг тутамд хийж байхыг ДЭМБ-аас зөвлөж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны гуравдугаар сарын 15 -нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй сайн мэдээ байна. Харин 90 хүн ажиглалтад орсон мэдээ байна. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.

Эмнэлэгт хэвтэж байгаа уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авсан. Энэ нь бидний дотор байна уу гэдгийг тандаж баталгаажуулах судалгаа. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.   

Бид ирж байгаа онгоцыг хянахаас гадна дотор байгаа эмнэлгүүдээ тандаж хянаж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчилгээний тактик зөв байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан нь өдөр ирэх тусам сайжирч байгаа сайн мэдээ дуулгаж байна.

Заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш лабораторийн шинжилгээгээр зарим тохиолдлыг баталгаажуулж илрүүлж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр сайхан мэдээ өгч байгаадаа баяртай байна" гэлээ. 

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: "Шинээр долоон нутаг дэвсгэрт коронавирус бүртгэгдлээ. Халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас бараад байна.

Европын бүсэд бүртгэгдсэн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч эрчимтэй нэмэгдэж байна. 

Коронавирусийн халдвар нь эв нэгдлийн шалгуур болж буйг ДЭМБ-аас онцолсон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 1 цаг 59 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2 цаг 15 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2 цаг 19 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2 цаг 25 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2 цаг 29 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2 цаг 43 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 2 цаг 49 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 4 цаг 33 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 4 цаг 52 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 11 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 5 цаг 13 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 0 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 22 цаг 25 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 22 цаг 39 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 42 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 22 цаг 45 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 23 цаг 3 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top