x

Улс төрийг шүүмжлээд байвал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрөө оролц!

Яагаад ч юм энэ жилийн дэлхийн залуу манлайлагчдын чуулган ихэд улстөржив. Магадгүй Трамп, Брекситийн санаанд оромгүй сонгуулийн үр дүн, Итали, Франц зэрэг улсуудын улс төрийн үйл явц ингэхэд хүргэсэн байх. Нөгөө талаасаа 30 нилээд гарсан, 50 нилээд дөхөж байгаа залуусын хувьд улс төрийн оролцоотой байдаг идэвхтэй нас нь болов уу. Хурлын дэд сэдвүүдийн цөөнгүйд нь улс төртэй холбоотой агуулгууд зоогджээ. Илтгэл тавигч, модераторууд нь улс улсынхаа конгресс, парламентийн гишүүд, засгийн газрын сайд нар. Баг болж ажилласан хүмүүсийн дотор Чили, Никаргуа, Перу улсуудын ерөнхийлөгчийн сонгуульд яг одоо өрсөлдөж байгаа, удахгүй өрсөлдөх эрхэмүүд байв. 

Эдгээрээс Аргентин улсын Конгрессийн гишүүн Факундо болон Боловсрол ба спортын сайд Эстэбан нартай арай түлхүү цаг өнгөрөөж туршлага болон зорилгыг нь яриулав. Конгрессийн ордонтой нь бүтэн танилцаж, шийдвэр гардаг процес нь хэрхэн явдаг тухай сонирхож, конгрессийн даргынх нь суудал дээр нь суугаад зургаа татуулж амжив. Тэд хэд хэдэн сонирхолтой өнцгүүдийг онцолж байв. 

НЭГ. Улс төрд хувь хүний хариуцлагаас гадна хамтын (багийн, бүлгийн, танхимын) хариуцлага байх ёстой. Тэр нь хүчтэй байж гэмээнэ шийдвэр гаргах түвшинд амжилттай оролцдог тухай ярив. Анзаарч байхад бизнест байж байгаад улс төр рүү орсон хүмүүс зөндөө байна. Яагаад гэвэл тэд л өөрсдөө улс төр рүү орж бодлого, бүтцээ өөрчилж шинэчлэхгүй бол бизнес хийж үзээгүй, ялангуяа үйл ажиллагаа, үнэ цэнэ, нэмүү өртөг хэрхэн бүтдэг тухай ойлголт муутай улстөрчид барууны чиглэлийн, баруун төвийн чиглэлийн бодлого ярих байтугай ойлгох ч үгүй гэж байв. Хамгийн их ярьдаг хүмүүс хамгийн бага ажил хийдэг нь байдаг шүү. Чи сайн анзаараарай гэж байна. Нэг сайн анзааръя аа байз! 

ХОЁР. Сонгуулийн ирц, сонгогчдын боловсрол ба залуусын идэвхийн асуудал. 

Идэр залуус сошиал дээр "солиордог" ч сонгуульд санал өгдөггүй учраас одоогийн улиг болсон улстөрчид дахин дахин сонгогдоод байгааг хэлж байв. 

Улс төрийн догма, идеологи, суурь ойлголтод зарчмын өөрчлөлт орж буйг хүлээн зөвшөөрч байв. Мэргэжлийн хүмүүс нь ингэж “панигтаж” байхад ард иргэд толгой нь эргэхээс яах билээ. Иймээс олон нийтийг соён гэгээрүүлэх ажил, боловсролын системийн реформ, шинэчлэл асар чухлыг онцолж байв. Аргентин улс жил бүр дунд сургуулийн 500 багшийг дэлхийн топ сургуулиуд руу бодлогоор илгээж байна. Хэдэн жилийн дараа тэд дэлхийн соёлын үрийг нутагтаа тарина.

Сонгогчид мэдлэгтэй, боловсролтой, хэлтэй болох тусмаа улстөрчид гэж өөрсдийгөө нэрийдсэн луйварчид, дээрэмчид худлаа ярьж чадахаа болино гэнэ шүү. 

ГУРАВ. Хөгжиж буй улсуудын засаг төрд ерөнхийдөө хоёр л төрлийн асуудал байдаг. Эхнийх нь гэмт хэрэгтэн, авилгачдын удирдаж буй төр, удаах нь засаг төрийнх нь байгаа чадвар ба төрийн түшээдийнх нь мэдлэг боловсрол. Төр нь өөрөө гэмт хэрэгтнүүдээрээ удирдуулаад байвал ямар ч улс хөгжих нь лөөлөө. Харин гайгүй буюу сэтгэлтэй мэт хүмүүс засагт цугларсан ч ямар ч чадваргүй, мэдлэггүй бол бас хөгжих гэж хөгөө чирнэ шүү гэж зөвлөж байна. 

Иймээс улс төр бол муухай, балиар, улстөрчид бол авилгачид гэдэг сөрөг ойлголтыг эвдэж, кодыг нь тайлж концепцийг нь өөрсдөө гар бие оролцож өөрчлөхөөс өөр аргагүйг хэлж байв.

Үүний тулд улстөрчид нь тунгалаг нээлттэй, хоорондоо шударга өрсөлддөг, намууд нь тодорхой үзэл бодол, үнэ цэнэтэй байх ёстой ажээ уг нь. Хүн мэдлэггүй, мэдээлэлгүй, боловсролгүйгээсээ болж айдаст хүлэгдэж, тодорхойгүй байдалд орохоороо бодлого ярьж буй хүнийг сонсох чадваргүй болдог. Иймээс популист улстөрчид аль болох бүрхэг тодорхойгүй зүйлс ярих, нийгэмд айдас үүсгэх замаар сонгогчдийг хүссэнээрээ барьж бас чөлөөтэй удирдаж чаддаг байна. Үүн дээр олон жишээ хэлж болох ч бичлэг хэт урт болох гээд буй учир энд зогсоё. 

ДӨРӨВ. Лидер буюу манлайлагч хүний шинж чанарыг хүмүүс улам өргөн бас гүнзгий утгаар ойлгож бас хүлээн авдаг болсоор байна. Бусдын түрүүнд явахаас илүүтэйгээр бусдыг өмнөө явуулдаг хүнийг жинхэнэ манлайлагч гэх ба ингэж чадаж байж залуу үе төрж, ингэж байж л улс хөгжиж, ингэж байж л цус сэлбэгдэн манлайлагч ч өөрөө зэврэхгүй ба зөнөхгүй “өтлөдөг” аж. Ийм шинж чанартай хүмүүсийг олох, сонгож улс төрд оруулах нь бухал өвснөөс зүү олохтой адил хэцүү ч өөр сонголтгүй болсоор байна. Political Inclusion гэдэг нэр томъёо гарсан байна. Хүртээмжтэй улс төр гэх юм уу. Хүн бүр улстөрч болох боломж нээлттэй бас тоглоомын дүрэм тодорхой байх ёстой гэдэг санаа. 

Хэдэн агаа, эгээ нар дээр суучихаад л тэтгэвэртээ гаран гартлаа шинэ залуу үеийг дээшээ гаргаж ирэхгүй бодлогоор хуйвалдан барьдаг цаг үе цаашаа болж байгаа шүү гэж байна. 

Ялангуяа сошиал медиа ба технологийн өнөөгийн эрин үед ардчилсан систем, дэд бүтэц бий болгох, түүнийгээ маллахын тулд заримдаа лидер нь өөрөө ардчилсан бус шийдвэр гаргах хэрэгтэй болдог зовлонгоо бас хөндөж байв. Дэлхий ертөнц итгэлцэлийн хямралд, төлөөллийн ардчилалын хямралд, бие биенээ сонсож чадахаа байсны хямралд орсон гэж үгчлэн хэлэв. Шалтгаан нь “хулхи” лидерүүд, цүнх баригчид, авилгачид, эрх мэдлээ буруугаар ашиглагч шийдвэр гаргагчид. Том зургаарааа боловсрол, мэдээлэлгүй сонгогчидын алдаа юм. 

ТАВ. Ёс суртахууны сорилт! Улс төр бол эрх мэдэл. 

Эрх мэдлийг хүн нэг бол өөртөө ашигтайгаар хэрэглэдэг, эсвэл бусад хүнд ашигтайгаар хэрэгжүүлдэг. 

Харамсалтай дийлэнх хүмүүс өөртөө ашигтайгаар хэрэглэж яваандаа эрх мэдэлдээ донтож эхэлдэг байна. Эрх мэдлээсээ салахгүйн тулд юу ч хийхээс буцахаа больж эхэлдэг. 

Улстөрд орж буй залууст хууралтанд бэлэн бай. Хамгийн ойрын найзууд чинь л нуруунаас чинь хутгална сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг сануулж байна. 

Өөрийн дотоод эготой байлдаж ялж сурах нь улстөрч хүний хариуцлага аж. Хөгшин, настай улстөрчид улстөрд шинэ салхи оруулахыг, өрсөлдөөн бий болгохыг огт хүсдэггүй. Учир нь тэгвэл тэд өөрсдөө ажилүй болж, улстөрийн тавцангаас хамгийн түрүүнд арчигдах учраас тэр шүү дээ гэнэ ээ.

ЗУРГАА. Хувийн ба мэргэжлийн амьдрал, карьерийн золиос. 

Улстөрчид бол авилгад идэгдсэн хүмүүс. Чи өөрөө орж ирж энэ систем ба соёлыг өөрчлөхгүй бол тэд авилга авсан хэвээр л байна. Улстөрчид хамгийн адгийн хүмүүс. Чи өөрөө л орж ирж цус сэлбэхгүй бол адгийн хүмүүс хэвээрээ байхаас гадна адгийн хүмүүсээ татаж гаргасан хэвээр л байх болно. 

Чи тэгээд яамаар байна гээд Аргентинийн боловсрол ба спортын сайд намайг жаал ёжлов. Улс төрд хямдхан байж болохгүй шүү, амархан мэдээжийн хавханд л битгий ороорой. Мөнгөөр цутгах, албан тушаалд умбуулах түмэн санал ирнэ. Өөрийн үнэ цэнэдээ л үнэнч байж чадвал амжилтанд хүрнэ шүү гээд амжилттай яваа хэдий ч цаанаа л жаахан гунигтай ба стресстэй нүдээрээ инээж мань эр надад зөвлөв. 

Мань эр 10 гаруй жилийн өмнө улс төрийн шинэ нам байгуулан орон нутгаас эхлэн хүчээ үзэж өдгөө засгийн газарт ажиллаж байна. Хамгийн хэцүү зүйл нь хувийн ба мэргэжлийн бүх амьдралаа золиосолж, бизнесээ хаяж, тогтмол орлогогүй болж гэр бүлээрээ бооцоо тавьснаа хүүрнэв. Эхнэртээ яг надад 4 жилийн л хугацаа өгчих. Энэ хооронд би амжилт гаргахгүй бол дахиж хэзээ ч улс төр гэж явахгүй гэж амлалт өгөөд эхний хэдхэн жилийн дотор амжилт олжээ. Буруу санаагүй бол Обама улстөрд орохдоо бас яг 4 жилийн хугацааг Мишээлээс асууж гуйж байсан санагдаж байна. 

Товчхондоо улстөрийг шүүмжлээд байвал хэзээ ч дуусахгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Иймээс өөрөө оролц. Үүний тулд зорилгоо тодорхойл, багаа бүрдүүл, нөөцөө зангид л гэнэ шүү. 

В.Ганзориг /baabar.mn/ 2017 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 6 цаг 38 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 9 цаг 56 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 10 цаг 5 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 9 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 10 цаг 14 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 13 цаг 26 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 13 цаг 30 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 13 цаг 33 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 13 цаг 44 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 15 цаг 16 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 15 цаг 57 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 15 цаг 58 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 16 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 16 цаг 58 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар...
Top