x

Испани, Франц, Итали, Иранд шинэ халдварын тоо хоногт 5000 давлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс хийдэг ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа  дэлхий нийтэд COVID-19 халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллээ.

ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор 24,247 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчилсөн хүний тоо нийт 234,073 болжээ. Мөн нас баралт хоногт анх удаа 1,000-аас давж нийт 9,840 хүн нас барсан байна. 

Халдварын тохиолдол шинээр зургаан улсад бүртгэгдэж, дэлхийн улс орны 90 орчим хувийг хамраад байна. АНУ, Испани, Франц, Итали, Иран улсад дэгдэлт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд эдгээр улсад нэг өдөрт бүртгэгдэж буй шинэ халдварын тоо 5,000-г давж байна.

Хамгийн их тохиолдол Итали улсад бүртгэгдэж байгаа юм. Тус улсад хоногт л 5,322 тохиолдол бүртгэгдэж, 624 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо нь БНХАУ-ын нас баралтын тооноос давж 4,032-т хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нас баралтын хувь нь Италид 8.3 хувь, Иранд 7 хувь, Германд 0.1 хувь байна.

СOVID-19 халдварын дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-д хоёр дахь хоногтоо дотоодын шинэ тохиолдол бүртгэгдээгүй амжилттай байна. Энэ нь ямар ч хүнд нөхцөл байдлыг эргүүлж болдгийг харуулж бусад улс, орнуудад итгэл өгч байгаа юм.

COVID-19 халдвар өндөр настай хүмүүст хүндээр тусаж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн ихэнх хувийг 50 хүртэлх насны хүмүүс эзэлж байна.

Шинэ коронавирусийн генетикийн дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа буюу хоёр хоногийн өмнө анхны хүн вакцины туршилтад орсон. Энэ нь шинжлэх ухаанд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болж байна.

ДЭМБ-аас гэртээ хамтдаа цуврал контент хийж эхлүүлсэн. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн талаар сэрэмжлүүлгийг иргэд "What's up"-ийн 41-798-931-892 дугаарт "HI" гэсэн зурвас бичин авч болно.

Одоогоор Англи хэл дээр гаргасан мэдээллийг дараа 7 хоногоос бусад хэлд хөрвүүлэхээр төлөвлөж байна.

СOVID-19 халдварын 4 үе шатанд тохирох арга хэмжээг ДЭМБ-аас тодорхойлж, улс орнуудад өгсөн. Манай улс уг бичиг баримт гарсан даруйд Шуурхай штаб салбар хоорондын стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан батлуулжээ.

Герман, Испани, Франц, Швейцарь улсад халдварын тохиолдол хоногт 1,000-5,000-аар нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

-"Еврип тивд халдварын тохиолдол буурахгүй байгаа. Итали улсын дараагаар Герман, Испани, Франц, Швейцарь улсад халдварын тохиолдол хоногт 1,000-5,000-аар нэмэгдэж байна.

Итали улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 627 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 4,032 болсон. Тус улс үндэсний хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаа ч хангалттай хэмжээнд чанга биш байна гэж үзээд улам чангатгах зорилгоор цэргийн алба хаагчдыг иргэдийн хөдөлгөөнд хяналт тавиулахаар дайчилсан байна.

БНСУ-ийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр шинэ халдварын тоо дахин өсч, өнгөрсөн хоногт 147 тохиолдол бүртгэгдсэн. Нийт нас баралт тус улсад 100-гаас даваад байна. 

БНХАУ-ын Ухань хотод сүүлийн гурав хоногийн турш шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Харин улсын хэмжээнд шинээр 41 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх олонх нь гадаад улсаас ирсэн зорчигчидтой холбоотой байсан байна.

Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дэлхийн 124 улс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зогсоогоод байна. Түүнээс гадна хэсэгчлэн сургуулийн үйл ажиллагааг зогсоосон 10 гаруй улс байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 4 цаг 22 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 4 цаг 28 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 4 цаг 33 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 5 цаг 17 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 5 цаг 30 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 11 цаг 47 мин Мэдээж “Ар нь түүз!” 11 цаг 59 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 12 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 12 цаг 24 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 12 цаг 27 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 12 цаг 32 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 12 цаг 37 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 12 цаг 43 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ...
Top