x

Корона ба жендерийн мэдрэмжгүйг батлах ШИЙДВЭР

“Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор жирэмсэн болон 0-12 настай хүүхэдтэй ээжүүд, эмэгтэйчүүдэд гуравдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 30-ныг хүртэл гэрээсээ ажлаа хийх, хүүхдээ асрах цалинтай чөлөө олгох боломж бүрдүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагад Улсын онцгой комиссоос даалгалаа” гэсэн шийдвэр гарсныг олон хүн талархан хүлээн авсан байх.

Олон хүн цагаа олсон шийдвэр гэж хүлээн авсан байх. Энэ шийдвэрийн тухай дээрх мэдээллийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын цор ганц эмэгтэй сайд буюу Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нүүр хуудаснаас харж болно. Үнэхээр улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн, эрүүл мэнд, эмнэлгийнхнээс эхлээд олон салбарынхан дээр дооргүй хичээнгүйлэн ажиллаж байгаа үед олныг нуршмааргүй байвч яг ийм цаг үед гарч байгаа шийдвэрүүд манай улсад жендерийн хэвшмэл байдал ямар байдгийг илхэн харуулж байна.

Үнэхээр хүүхдүүд гэртээ хорио цээрийн байдалтай, covid-19 халдвар бүртгэгдсэн орон болчихоод байгаа энэ цаг үед хэрхэн яаралтай арга хэмжээ авч байгаа, сайн, муу ажиллаж байгаа талаар ярих гэсэнгүй. Харин энэ цаг үед гарч байгаа өөрөөр хэлбэл тулсан үеийн шийдвэрүүд нь бид хүйсийн эрх тэгш асуудлууд дээр ямар хуучинсаг, хэт хэвшмэл болсныг нэг талаасаабатлан харуулж байгаа юм. 

Ерөөсөө ээжүүд хүүхдээ хардаг, ээжүүд хүүхдээ асрах ёстой, хөдөлмөрийн хуваарилт ийм байдаг гэсэн ойлголт бидэнд хэр бат нот суусныг сорилтын үеийн энэ шийдвэрүүд дэлгэн харуулж байна. Гэхдээ дэлхийн улс орнууд энэ тал дээр өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байна. Хүүхдээ ээж, аавын хэн асрахыг цаанаас нь ёсчлон хэлж өгөх биш тухайн өрх бүлийн хүмүүс өөрсдөө шийддэг болсон. Хэн өндөр орлоготой нь ажлаа хийж, нөгөө нь хүүхдээ асарч байна. Заавал ээж биш, аав ч хүүхдээ асрах боломжтой. Төр засгаас нь хүүхэд асарсны тэтгэмжийг ээжид өгөхөөс гадна аавд ч өгдөг болсон. Зарим улс оронд хүүхэдтэйгээ өнгөрүүлж байгаа аавуудын цаг ээжүүдийнхээс ч давж байгаа үзүүлэлтүүд гарч эхэллээ. 

Нөгөө талаас ээжүүдээр хүүхэд асруулах, асруулахгүй тухай яриа бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж байгаа хэрэг биш хүүхдийн эрхийг хамгаалах асуудал юм шүү гэдгийг ч онцлох болов. Хүүхэд ээжтэйгээ ч, аавтайгаа ч эн тэнцүү цагаар хамт байж, тэднээсээ суралцах өсөх нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг гэдгийг онцолдог болжээ. Угаасаа үргэлж ээжийнхээ дэргэд өнө мөнх байж, аав нь гэрийн бараа харахгүй тийм нийгэм эргээд тэнцвэргүй байдалд орж байгаа талаар сүүлийн хорь, гучин жилийн судалгаанууд харуулах болсонсаар ирлээ. Японд эрчүүд нь яагаад эрэгтэйлэг биш, хэт эмэгтэй зан чанар руу хэлбийх болсныг гэрийн бараа хардаггүй эрчүүдийн нь ажил, амьдралын хэмнэлтэй холбож ярих болсон. Хүүхэд харах, хүүхдээ хуурайлах, живхийг нь солих ажил зөвхөн эмэгтэй хүний ажил биш.

Эмэгтэйчүүдийн ахуйн ажил хөдөлмөр эрчүүдийнхээс гурав дахин их байгаа нь тэр тусмаа мөнгөөр хэмжигддэггүй, эдийн засгийн орлого нь гарт баригдаж ирдэггүй ажил хөдөлмөр эрхэлжд хамаг цагаа зарцуулдаг байгаа гээд олон асуудлыг ярих болсон. Гэхдээ төр засгийн бодлого нь өөрөө анхдагч түвшиндээ хүйсээр ялгаварлахгүй гарч гэмээнэ цаашид хөрсөндөө бат нот суурьших болохоос төрийн бодлого нь хүйсийн ялгааг заагаад ирэхэд мянга шүүмжилж яриад юунд хүрэх билээ. Харин төрийн шийдвэр, бодлого ингэж гарах нь эмэгтэй хүйсний оролцоо шийдвэр гаргах түвшиндээ сул байгаатай холбоотой. Манай Засгийн газарт ердөө ганц эмэгтэй сайд л байна. “Жендерийн тэгш байдлын тайлан”-гийн өнгөрсөн оны сүүлийн үзүүлэлтээр жендерийн ялгаатай байдлын үзүүлэлтээрээ манай улс 153 орноос 79 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оныхоосоо 21 байраар хойшилсон үзүүлэлт юм. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн эрх мэдэл, оролцоо гэсэн дөрвөн гол хэмжүүрээр хэмжигддэг 2006 оноос хойш тасралтгүй хийгдэж байгаа тайлан л даа. Улс төрийн эрх мэдэл, оролцоо нь 120 дугаарт байгаа бичигдсэн нь манайхыг ихээхэн хойш татдаг хэсэг нь юм.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоо бага байна гэдэг нь эмэгтэйчүүдтэй холбоотой, цаашлаад хүйсийн тэнцвэрийг хангахуйц бүхий л бодлогод оролцож чадахгүй байгааг харуулж байгаа хэрэг. УИХ-д нэр дэвшигч хийгээд гишүүнээр сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо бага сага өссөн байдаг ч УИХ-ын даргаар ажиллаж байсан, хот, аймгийн даргаар ажиллаж байсан эмэгтэй хүн байхгүй. Сайдын түвшинд 12.5 хувь, төрийн нарийн бичгийн дарга нарын хувьд 7.7 хувь, агентлагын дарга нарын түвшинд 3.3 хувь гэсэн үзүүлэлттэй байна. Аймаг орон нутагт ч тэр Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь эмэгтэй гишүүдийнхээ хувиар хамгийн өндөр аймаг гэхэд Баянхонгорт ердөө 24.4 хувь байгаа бол Өмнөговьд энэ үзүүлэлт 3 хувьтай. Тэгэхээр удирдлагын түвшин гарч байгаа шийдвэр эмэгтэйчүүдэд ээлтэй, хүйсийн тэнцвэрт байдлыг хангаж гарах ямар ч боломжгүй болж байгаа юм. 

Ерөөсөө корона вирустэй холбоотой гарсан энэ шийдвэр манайд жендерийн хэвшмэл ойлголт ямар байгааг харуулж байна. Цаг хэцүү үед ийм аштай шийдвэр гаргаж байхад юун шүүмжлэл вэ гэж бодох хүмүүс ч байж магадгүй. Гэхдээ сайн зүйлийг илүү сайн болгохын тулд хэлэхээс аргагүй үе байдаг. Хүүхэд асрах бол гагц эмэгтэй хүний үүрэх ёстой хөдөлмөр биш. Ээж ч, аав ч оролцох ёстой. Боломжийг нь хүйс зааж биш дунд нь өгч, харин тэд өөрсдөө сонголтоороо шийдэх ёстой. Хүйс заасан шийдвэр гарч байгаа нь шийдвэр гаргадаг түвшиндээ хүйсийн оролцоо тэнцүү биш байгаагийнх шүү гэдгийг нуршин нуршин сануулъя. 

Э.Энэрэл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • инээдтэй юм (192.82.64.251)
    Юун жендер цагаа олоогуй хуцалт байна
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 1 цаг 31 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 1 цаг 42 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 4 цаг 19 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 5 цаг 52 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 6 цаг 34 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 6 цаг 40 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 6 цаг 48 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 6 цаг 53 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 6 цаг 57 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 7 цаг 5 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 7 цаг 14 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 7 цаг 23 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 7 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 19 цаг 37 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 22 цаг 55 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 23 цаг 4 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 23 цаг 8 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 23 цаг 13 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top