x

Хот хоорондын замыг ирэх сарын 2 хүртэл хааж, Японы нислэгийг 14 хоногоор цуцална

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Ерөнхий сайдын зүгээс хот хооронд буюу орон нутгийн авто зам, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг сунгах, Япон улс руу хийх нислэгийг 14 хоногийн хугацаатай цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсныг хэлэлцэн дэмжсэн байна. Уг асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдэх юм байна. 

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг:

-"Ерөнхий сайдын зүгээс гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах санал Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явчихсан иргэд буцаж яаж  ирэх вэ гэдэг асуудал үүсч байгаа. Тэдгээр хүмүүсийн гэрийн хаягыг хараад хот руу оруулна гэдэг ч юм уу иймэрхүү асуудлыг нарийвчлан Улсын онцгой комиссоор хэлэлцэн шийднэ. 

Мөн Ерөнхий сайд Япон улсын нислэгийг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Эдгээр хоёр асуудлыг УОК-ын хурлаар эцэслэн шийдээд, олон нийтэд мэдээлнэ. 
Маргааш ажлын өдөр. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байгаа" гэлээ. 

Мөн тэрбээр "Олон нийтэд хандаж төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хөдөө гадаа явах эрсдэлтэй алхам хийхгүй байхыг уриалж байна. 

Засгийн газраас тогтоол гаргаж хамгаалах хувцас хэрэглэлд шаардаглах төсвийг баталлаа. Өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн төсөв баталсан байсан бол сая дахин 6.5 тэрбум төгрөгийн төсвийг нэмж батлаад байна. 

Эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас захиалсан. Эдгээр хэрэгсэл Сөүлд ирчихсэн байгаа. Энэ ачааг татаж авах асуудал яригдаж байна. 

Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Инчоны нисэх буудал дээр дамжих өнгөрөх нислэгийн нэг ч зорчигч байхгүй. Одоогоор Турк, Орос, Казахстаны нислэг нээлттэй байгаа. Бангкок, Наритагийн нислэгүүд өнөөдөр хамгийн сүүлчийн нислэгээ үйлдээд маргаашаас  зогсоож байгаа. 

БНСУ-д нас барсан манай улсын иргэний үхлийн шалтгааныг тус улсын талаас албан ёсоор ирүүлнэ. Вирусээс эсвэл өөр өвчний улмаас нас барсан уу гэдгийг албан ёсоор мэдээллэх болно. Тухайн иргэн өмнө нь Солонгос улсад дөрвөн жил ажилласан. Ингээд хоёрдугаар сарын 12-нд тус улс руу явсан. Очоод эмнэлэгт шинжилгээ өгсөн. Солонгост халдвар авсан 2-3 тохиолдол тухайн иргэний шинжилгээ өгсөн эмнэлгээр үйлчлүүлж байсан юм билээ. Тэгэхээр Солонгост очоод халдвар авсан байх магадлал өндөр байгаа. Ойр байсан зургаан хүнээс нь шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Хамт ниссэн хүмүүсийг нь тусгаарлаад ажиглаж байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 3 цаг 15 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 3 цаг 22 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top