x

С.Чинзориг: Тэтгэврийн зээл олгож эхэлсэн нь хорио цээрийн дэглэмд саад учруулахгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сайд С.Чинзориг "Нийгмийн даатгалын газрын дарга, удирдлагуудыг хорьж саатуулсныг надтай холбон ярьж, захиалгат гүтгэлгийг тарааж байна. ХНХ-ын сайдын хувьд би албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгож байгаагүй" гэв. 

Өчигдөр нэгэн фейсбүүк хаягаас түүний тухай "С.Чинзориг нарыг яллагдагчаар татах болжээ" гэх мэдээллийг тараасан тул энэ асуудалд цэг тавих үүднээс уг асуудалтай холбоотой эсэхээ шалгуулахаар АТГ-д өргөдөл өгсөн байна.

С.Чинзориг:

-Улсын Ерөнхий прокуророос намайг яллагдагчаар татсан эсэх тухай албан мэдээллийг гаргаж өгөхийг хүсч байгаа. Олон нийтийн сүлжээгээр гүтгэсэн хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан тул холбогдох этгээдийг олж хариуцлагыг нь хүлээлгэх байх. Өчигдрийн мэдээллийг 1,500 гаруй хүн хуваалцсан байсан. Энэ асуудлаар ТЕГ-т мөн хандаж байгаа. Гүтгэлэг тараасан хаяг бодит уу, хуурамч уу гэдгийг тогтоолгоно.

Дээрх мэдээллийн дараа ХНХ-ын сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тэтгэврийн зээлийг өчигдрөөс олгож эхэллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед тэтгэврийн зээл олгож, банканд дараалал үүсгэж байгаа нь шийдвэрийнхээ эсрэг арга хэмжээ юм биш үү. Яагаад Цагаан сарын дараа олгож болоогүй вэ?

-Эсрэг арга хэмжээ авсан гэж бодохгүй байгаа. Уг нь зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийн нэлээд хожуу гаргая гэж бодсон боловч ахмадуудаас надад, манай яам болон Засгийн газарт тэтгэврийг зээлийг олгож эхлэх тухай санал гомдол нэлээд ирүүлсэн. Тиймээс өчигдрөөс олгож эхлээд байна. Ахмадууд амны хаалтаа зүүгээд, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч үйлчлүүлэх ёстой. Маргаашаас амралтын өдрүүд эхлэх тул өнөөдөр тэтгэврийн зээл олгоод дуусах болов уу гэж бодож байна.

Нийт тэтгэвэр авагчдын 95 хувь нь Төрийн банк болон ХААН Банкаар авч байгаа тул ачаалалтай байна байх. Нөхцөл нь хэвээрээ байгаа. 1.4 хувийн хүүтэй. Хүүг бууруулах санал иргэдээс их ирж байсан ч энэ бол арилжааны банкны бүтээгдэхүүн тул байж болох хамгийн доод хэмжээгээр нь байлгах нь зүйтэй гэж харилцан ярилцсан.

Монголбанкны ерөнхийлөгч хүүгүй, гурван сарын урьдчилгаа тэтгэврийн бүтээгдэхүүн гаргаж болно гэж ярьсан. Энэ талаар арилжааны банкуудтай ярилцаж, ойлголтоо нэгтгээгүй байна. Цагаан сарын дараа хүүгүй, тодорхой хэмжээний хураамжтай, гурав хүртэлх сарын тэтгэврийн урьдчилгаа бүтээгдэхүүнийг бий болгох талаар арилжааны банкуудтайгаа ярилцана. 

-Капитал банкнаас Нийгмийн даатгалын сангийн мөнгийг авч чадахгүйд хүрлээ гэх мэдээлэл гараад байгаа?

-Эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн хөрөнгөтэй адилтгаж, өр барагдуулах дараалалд хойгуур байрлуулсан. Энэ асуудалд бид маргаан үүсгэж, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өчигдөр шүүх хурал нь болох байсан ч эрх хүлээн авагчаас тайлбар, лавлагаа авах шаардлагатай гэж үзэн хойшлуулсан.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулдаг тул нь иргэдийн хадгаламжтай адилтган үзэж, өр барагдуулах дарааллыг урагшлуулах хүсэлт тавьсан. Удахгүй шийдэгдэнэ байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.179.31.37)
    энэ нээрээ үнэн хѳлдүү новш шүү
    2020 оны 02 сарын 23 | Хариулах
  • zochin (59.153.85.73)
    tetgeweriin dewteree haan banknaas ochj away geheer zeel teglegdeegui baigaa uguhgui geed bn chinzorig saidaa
    2020 оны 02 сарын 23 | Хариулах
  • zochin (202.21.124.17)
    olon hun tsuglaraad yamar baidaltai baigaag harahgui sdaa yumaa chi.... malaas door yumaaa sdaaa
    2020 оны 02 сарын 23 | Хариулах
  • битгий солиор (66.181.186.144)
    засгийн газрынхаа танхимаас гарсан шийдвэрийг жадлан эсэргүүцэгч юм даа чи. энэ тэтгэврийн зээл чинь битүүнээс 3-хан хоногийн өмнө олгодог чинь цагаан сараа хий гэж ахмадуудал санхүүжилт болж байна. банкууд пиг дүүрэн. хүнсний худалдааны төвүүд нь пиг дүүрлээ. юун хорио цээр. хуцна биз
    2020 оны 02 сарын 23 | Хариулах
  • mon (66.181.161.106)
    ene soliotoi sda zeel ene teree zaaval iim uyed ugdguni yaajaagaan bol.umhii mangasiin popuud
    2020 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.19.188)
    Маш олон хүн нэг дор бөөнөөр байхад яагаад хорио дэглэм зөрчихгүй гэж
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 9 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2 цаг 9 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2 цаг 20 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 4 цаг 57 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 6 цаг 30 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 7 цаг 12 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 7 цаг 18 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 7 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 7 цаг 31 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 7 цаг 35 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 7 цаг 42 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 7 цаг 52 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 8 цаг 1 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 8 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 20 цаг 15 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 23 цаг 33 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 23 цаг 42 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 23 цаг 46 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 23 цаг 51 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top