x

ҮАБЗ алт цэвэршүүлэх нэрээр мөнгө угаах төслийг мэдсэн үү?

Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгав. Юу гэнэ ээ? Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад 2019 оны аравдугаар сарын 10-12-нд хийсэн айлчлалын үеэрМонгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд ашиглуулахаар болсныг Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурьдаж байсан юм.

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайдын Казахстанд хийсэн айлчлалын үеэр буюу 2019 оны аравдугаар сарын 12-ны орой Риксос Президент Астана буудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан, урвагч Х.Жекей нарын зураг сошиалаар давалгаалж эхэлсэн. 

Тухайн үед Ерөнхий сайд, Хотын дарга нар энэ уулзалтынхаа талаар Төрийн Ёслолын алба, Протоколын албанд мэдэгдсэн үү? Мэдэгдээгүй уулзалт хийсэн бол хувийн шугамаар хийсэн уулзалт болно гэхчлэн нийтлэлч миний бие бичиж байв. 

ҮАБЗ-ийн зөвлөмжид үндэслэн Казахстаны компанитай шууд гэрээ байгуулжээ

Энэ уулзалтын нууц одоо л тайлагдаж байна. Юу гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг Казахстаны “Даниель М” ХХК-иар гүйцэтгүүлэхээр шууд сонгон шалгаруулж гэрээ хийлгэжээ. Гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасны дагуу хийсэн аж. Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Алт, мөнгө /үнэт металл/ боловсруулах үйлдвэрийн төслийг Монгол Улсын Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад хамруулсан. Ингээд дээрх хуулийн ““Хуулиар төрийн нууцад хамааруулсан...” гэдэг үндэслэлээр шууд гэрээ байгуулчихсан хэрнээ Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг” салбарын сайдад танилцуулсан болж “жүжиглэв”. 

Хотын дарга С.Амарсайхан ямар үүрэгтэй байв? 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн А/883 тоот шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт, Мал бордох газрын баруун урд байрлах 1801603225 дугаар бүхий 39935,0 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга байгууламж барих зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхийн Э-2201003959 дугаар бүхий гэрчилгээг олгосон. 

Х.Жекейтэй ямар тохиролцоо хийсэн бол?

Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны гуравдугаар сарын 28-нд гаргасан 33 дугаар зарлигт дурдсанчлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны гуравдугаар сарын 27-нд гаргасан Монгол Улсын харьяатаас гаргах тухай 32 дугаар зарлигаар тэр манай улсын иргэн байхаа больсон. Цэргийн хүний хувьд “гунигт” намтартай, урвагч хочтой, хураалгасан цолтой хүнтэй манай улстөрчдөөс хамгийн их цэргийн тухай ойлголттой, боловсролтой, цэргээр амьсгалсан, өвчилсөн У.Хүрэлсүх гэдэг улстөрч, Монгол Улсын Ерөнхий сайд маань яах гэж уулзав? ҮАБЗ-ийн гишүүний хувиар, эсвэл нэг танхимд “УИХ-ын гишүүн байсан” учраас уу ямартай ч “Даниель М” болон 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд ашиглуулахаар "Сымбат инжиниринг" ХХН-ийн захиралтай уулзуулсан холбогч нь байсан учраас “түүхэн гэрээ”-нүүдээ тэмдэглэж хамтдаа дурсгалын зураг татуулсан нь тэр бололтой. Дашрамд дурдахад Х.Жекейн хүү Ж.Бакей 2012 онд АНУ-ын Ютагийн их сургуулийг төгсөөд Рио Тинтогийн харьяа Кеннекотын алтны уурхайд дадлагажиж байсан нь тухайн үеийн Ерөнхий сайдын албан айлчлалын гэмгүйхэн сурвалжлагад дурдагдсан нь бий. Тэднийг уг гэрээ, нэр бүхий компаниудад тодорхой хамааралтай гэж хардахад буруутахгүй. Тэгвэл Х.Жекейд өөр ямар ашиг сонирхол байв? 

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Цэргийн албаны тухай хуулийн 28.2 болон өөрийн гаргасан зарлигтаа үндэслэн дээд офицерийн Бригадын генерал цолыг нь хурааж авсан. Цэргийн хүн цолоосоо салах шиг шийтгэл, цол нэмэх шиг шагнал үгүй. Харин түүний шалгагдаж буй хэргүүд хэрэгсэхгүй болсон тохиолдолд Х.Жекейгийн цол эргэн ирэхэд асуудалгүй болов уу. Иргэншлийн хувьд түүний сонголт болон тохироо сэлт шийдэх биз. 

Гэрээний хор холбогдол юунд байна?

Дүүрсэн. Гэрээ хийчихэж. Ямар учиртай гэрээ хийчихэв. Хэр ашигтай вэ? Уучлаарай, дэндүү алдагдалтай гэрээ гэж хэлж болно. Үүнийг Казахстаны “Даниель М” ХХК-иар гүйцэтгүүлсэн “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ТЭЗҮ-д ажлын хэсгийн гишүүнээр ажилласан, Геологи, уул уурхайн зөвлөх Д.Бат-Эрдэнийн өгсөн санал, дүгнэлтээс харж болно. Гэхдээ түүнийг 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасан нь тохиолдол биш л болов уу.

Түүний санал дүгнэлтээс харахад “Монголын алтны өнөөдрийн олборлолт, Монголбанкинд тушааж байгаа алт бол дан ганц шороон ордуудаас ирж байгаа бөгөөд эдгээр шороон ордууд 5-10 жилийн дараа бараг бүгд дуусна” гэжээ. Мөн “ТЭЗҮ-д алт, мөнгө цэвэршүүлэх жилийн ажлын хүчин чадал нь их өндрөөр тусгажээ. Энэ жилийн алтны олборлолт 15 тоннд хүрэх байх. Цаашид нэг их өсөхгүй байх” гэсэн байдаг. Гэтэл ТЭЗҮ-д “Жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэх” гэж тусгасан. Хэрэв Д.Бат-Эрдэнэ гавьяатын санал болгосноор жилд цэвэршүүлэх алтны хэмжээг 20-25 тонн, мөнгөний хэмжээг 2-3 тонн хүртэл бууруулбал үйлдвэр барих зардлыг 30 сая ам.доллараар бууруулах юм билээ. 

Энэ үйлдвэрийг түргэн барьж үр ашигтай ажиллуулах, зардлыг богино хугацаанд нөхөх, алтны нийлүүлэлтийг удаан хугацаанд тогтвортой байлгах сонирхол У.Хүрэлсүхийн Засгийн газарт, цаашилбал ҮАБЗ-д байна уу? Хэрэв байгаа бол дээрх саналыг заавал анхаарах байсан. 

Нууцалсан төсөлд тусгасан тооцоолол ГАМШИГ дагуулах учраас задалж байна

Казахстаны “Даниель М” ХХК-иар гүйцэтгүүлсэн Алт, мөнгө /үнэт металл/ боловсруулах үйлдвэрийн төслийг товч танилцуулъя. Энэ бол гамшиг!!!

  1. Уг үйлдвэрийн хүчин чадлыг жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлдэг байхаар тооцоолжээ. Энэ нь бодит байдалд нийэхгшй. Ийм нүсэр үйлдвэр байх шаардлагатай юу? Нийлүүлэх алт, мөнгөний хэмжээ нь төлөвлөснөөс 2-3 дахин бага байвал үйлдвэрийн хүчин чадлын тал хувийг л ашиглаж алдагдалд орчих юм биш үү? Үйлдвэрийг металлаар хангахын тулд одоо ашиглалтад байгаа болон ашиглахад бэлэн болж байгаа алт, мөнгөний ордуудаа “шорон”-оос гаргаж ашиглах ёстой баймаар юм.
  2. Нийт хөрөнгө оруулалт 81.4 сая ам.доллар. Төсөвт өртгийг бууруулах талаар ямар ажил хийж байна вэ? Наанадаж импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, материал, бодис болон газар, усны төлбөр, татваруудаас хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх замаар зардлыг багасгах арга хэмжээг Засгийн газар, УИХ авч хэрэгжүүлэх боломжтой.
  3. Ажиллагсдын нийт тоо 78
  4. Бүтээн байгуулалтын хугацаа 1 жил. 
  5. 1 трой унци алт цэвэршүүлэх зардал 13.58 ам.доллар! Монголбанкны алт цэвэршүүлэх үйлдвэртэй байгуулсан гэрээгээр бол 1 трой унци алтны тээвэрлэлт, даатгал, цэвэршүүлэлтийн зардал бүгд нийлээд 1 ам.доллар. Гэтэл яагаад “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ТЭЗҮ-д энэ зардал 13-15 ам.доллар байхаар тусгагдав? Эдийн засгийн үр ашиггүй юм биш үү?

“Найзууд аа!”, жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад нийт 81 сая ам.доллар шаардлагатай. Энэ санхүүжилтийн 30 хувь буюу 24.4 сая ам.долларыг 2019 онд, санхүүжилтийн 70 хувь болох 57 сая ам.долларыг 2020 онд хөрөнгө оруулалт хийнэ гэж төлөвлөсөн байна. Тэгээд хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацаа 8 жил!!! Эдийн засгийн өгөөж нь хаана байна? 

Яагаад Монголын ард түмэн энэ төслийг мэдэхгүй өнгөрөх ёстой вэ? Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж өгч, Засгийн газар 196 тоот тогтоол баталж энэ төслийг Төрийн болон албаны нууцын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулав? Илтэд алдагдалтай учраас мэдэж болохгүй юу? 

ҮАБЗ-ийн Тэргүүн энэ төслийн гэрээг мэдэх үү?

ҮАБЗ-ийн “зөвлөмжийн дагуу” Ерөнхий сайд, Хотын дарга нар Казахстанд зургаан одтой зочид буудалд урвасан генералтай сэм уулзаж зурагаа татуулсны нууц нь энэхүү алдагдалтай төслийн гэрээнүүдийг баталгаажуулахад байсан юм уу? Энэ бүхнээ нууцлан Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгав уу? 2018 оны гуравдугаар сарын 29,30-ны өдрүүдэд Казахстан улсын Астана хотноо Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын долдугаар хуралдаан болсон. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Казахстаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн сайд Ж.М.Касымбеков болон Самрук казына сан, “Таукен Алтын” алт цэвэршүүлэх үйлдвэрийн удирдлагатай танилцаж үйл ажиллагаатай танилцсан байдаг. Дахиад танилцах уу? Бусад орны ижил төстэй үйлдвэрүүдтэй танилцаад судлаад Засгийн газарт танилцууллаа гэхэд бараг эхэлчихсэн энэ үйлдвэрийн төслөө яах болж байна? 

Яг одоо харагдаж байгаа дүр зурагаар бол хоёр хөрш ч, манай улс ч Швейцарьт 1 ам.доллараар алтаа цэвэршүүлдэг байхад 81.4 сая ам.доллараар үйлдвэр барьж 13-15 ам.доллараар алтаа цэвэршүүлэх гээд байгаа нь мөнгө угаахын дайтай хохиролтой төсөл гэж харагдаж байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнээс “нууцаар” хийгээгүй л бол Ерөнхийлөгч Х.Баттулга Та энэ талаар сайн мэдэж байгаа. Та иргэддээ тодорхой хариулт өгнө үү! 

                                                                                   Үргэлжлэл бий... 

У.Оргилмаа /2020.02.20/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хулан (66.181.181.21)
    сайн байна уу? таны бичсэн нийтлэлийг уншлаа.Би өөрөө энэ төсөл дээр жил гаран ажилласан ажилтан байна.Яагаад ийм үндэслэлгүй худал мэдээлэл бичиж байгааг чин үнэхээр ойлгохгүй юм. 1. энэ төслийн ТЭЗҮ-г бид өөрсдөө боловсруулж олон орноос санал авч байгаа одоогоор 4 орноос 81.4 сая доллараас бага хөрөнгө оруулалтын санал авч судалж байна. 2.Монгол банкны 1 трой унц алт цэвэршүүлэх зардал 1$ биш дунджаар 11$ орчим болж болдог.Хэрэв бид өөрсдөө үйлдвэртэй болвол 8.9$ дээр н дагуул метал болох цагаан алтны бүлгийн металуудаа ч давхар боловсруулна.(Монголбанк Швеицари улсад цэвэршүүлээд алтнаас бусдийг хаягдалд оруулдаг) Хамгийн харамсалтай нь яагаад ингэж худал мэдээлэл тарааж энэхүү төсөл дээр ажиллаж байгаа нарийн мэргэжлийн хүмүүсийн ажлыг ингэж худлаа үнэгүйдүүлж байна вэ? тийм сайхан байна гэж үү?
    2020 оны 12 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? 3 цаг 59 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 4 цаг 15 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо 4 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй 4 цаг 30 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 4 цаг 35 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна 4 цаг 43 мин Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар ирсэн 4 цаг 56 мин Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр 18 цаг 00 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог Өчигдөр 17 цаг 25 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав Өчигдөр 17 цаг 00 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Өчигдөр 16 цаг 58 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ Өчигдөр 16 цаг 44 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Өчигдөр 16 цаг 35 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ Өчигдөр 16 цаг 31 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав Өчигдөр 16 цаг 25 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ Өчигдөр 16 цаг 19 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр 16 цаг 14 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ Өчигдөр 16 цаг 07 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Өчигдөр 15 цаг 41 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна Өчигдөр 15 цаг 32 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top