x

Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

Хорио цээрийн ямар ч дэглэм, хилийн хорио, бүр коронавирус хүртэл зогсоож чадахгүй зүйл бол хүний тархи буюу оюун ухаан юм. Хүн унтаж байхад, бүр үхэж байхад хүртэл тархи ажилласаар л байдаг гэсэн. Үүнтэй адил хорио цээрийн дэглэмийг дахиад нэг сараар сунгасан хэдий ч манай улстөрчдийн тархинд ирэх сонгууль “ид дундаа” явж байна. Зарим нь бүр шантраад, ялагдаад эхэлчихсэн ч байх шиг...

Шинэ вирусийн халдвараас болж хөл хорио тогтоосны дараа УИХ-ын гишүүд тойрог руугаа очих эрхгүй хашигдсан, сар шинийн баярын золголтыг хориглосон зэргээс болж хөл тушигдсан нөхдийн хийж чадах ганц зүйл нь тархиа ажиллуулах. Тиймээс улс төрийн өрөг дээрх нүүдэл ид дундаа явж байна. Эрх баригч намын дарга гишүүддээ өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нэг ч үг дуугарахыг хориглосон зэргээс үзвэл түүнд гэсэн нэг бодол бий байх. Мөнгө байхад бүгдийг шийднэ... Бараг л.

Ирэх сонгуулийн хамгийн том өрсөлдөгчид яалт ч үгүй АН, МАН хоёр. Гэвч хөрөнгө бэлийн хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй харагдана. АН-ын дарга дэнчингийн 100 саяа цуглуулж чадахгүй байхад Ардын намын генсек “Манай нам нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг татахгүй” гэж хэлсэн явдал тархинд “шар ус” хуруулж байгаа. МАН хэдийн сонгуулийнхаа санхүүжилтийн босгочихжээ гэсэн үг. Ийм хүч тэнцвэргүй сонгуульд оролцох хэрэг байна уу?

Гэвч ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм. Анхнаасаа хариу нь тодорхой байдаг бол бодлого бодохын хэрэг юун. Эцсийн хариуг намууд биш, сонгогчид тавина.

Яг үнэнээ яривал хамгийн том бэрхшээл АН-д биш, МАН-д бий. Өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд МАНАН, МАНАН биш хэмээн талцаж, тал дундуураа тас үсэрсэн нам ирэх сонгуульд амь нэгтэй, дуу нэгтэй орно гэдэг үлгэр. Тэр дундаа олон мандаттай томсгосон тойрог дээр бие биенийхээ бөгсийг хамгийн “сайн” ухдаг нь МАН-ынхан. Ухуулах зүйлээ ч өнгөрсөн дөрвөн жилд сайн амжуулсан.

ЖДҮ зээл, 60 тэрбумын сүлжээ гээд нийтэд ил болсон нэг хоёрхон фактаар бөмбөгдөхөд л нийтээрээ хэвтээд өгнө. Нэр дэвшигчээ солилоо гээд нийлбэрийн чанарт өөрчлөлт гарахгүй. Түүн дээр өнгөрсөн хугацаанд бизнесээ булаалгасан, аж ахуйнхаа амыг бариулсан, ашиг орлогоо хаалгасан бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид босоод тэмцвэл намаараа хэвтээд өгөх нь бараг л зүйл тогтол. Мэдээж үүний тулд АН-ын мөрийн хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ялгаатай л байх ёстой. Яг адилхан хоёр зүйл яриад орвол илүү мөнгө төлсөн нь барианд орж таарна. Тэгээд дээр нь нэр дэвшигчдийн өнгө төрх.

2012 оны сонгуулиар АН яагаад хамгийн олон суудлыг авсан бэ? Мэдээж хувь тэнцүүлсэн буюу нам сонгох тогтолцоог сонгуулийн системдээ оруулж ирсэн нь нөлөөлсөн байх л даа. Өмнөх дөрвөн жилд АН МАН-ын Засгийн газарт хамтрахдаа ачааны хүндийг үүрсэн учраас хийсэн ч юмтай, хэлэх ч үгтэй байлаа. Хоёрдугаарт, цөөхөн ч гэсэн нэр цэвэр, мэдлэг боловсролтой залуусаа өмнөө түлхсэн явдал. Мөн мөрийн хөтөлбөр буюу бодлого нь маш тодорхой байсан. МАН шиг уриа тунхгийн шинжтэй хий хоосон үгээр хөөцөлдөөгүй.

Ийм жижигхэн (их мөнгөний дэргэд өчүүхэн харагдах байх л даа) зүйлээр АН МАН-ын өмнө гарч чадсан байдаг юм. Ардчилсан сонгуулийн түүхэнд анх удаа (1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийг оруулахгүйгээр).

Гэвч харамсалтай нь яг өнөөдрийн МАН шиг төсөөлөөгүй байсан ялалтдаа бэлэн биш байсны балгаар эрх мэдлээ булаалдан хоорондоо тэмцэлдэж, намын даргаа Засгийн газартайгаа огцруулснаар унал руугаа буцсан билээ. 2016 оны сонгууль МАН-ын хувьд бас л төсөөлөөгүй үр дүнг авчирсан билээ. Ялагдчихлаа гээд архи уугаад явж байсан нэр дэвшигч нь хоёр хоногийн дараа УИХ-ын гишүүнд сонгогдчихсоноо мэдэж байх жишээтэй. Олон ч тойрог дээр ийм зүйл болсон байх.

Гэтэл дараа нь юу болсон билээ? Ялсан намын дарга нь хөөгдөж, Засгийн газар нь огцорсон. Нам нь хоёр хуваагдсан. Энэ бол МАН-ын хамгийн том сул тал, АН-ын хувьд боломж. Ер нь бол МАН өнгөрсөн дөрвөн жилд юу ч хамаагүй хийж, юу ч хамаагүй ярьж явсан нь угаасаа 2016 оны сонгуульд ялалт байгуулна гэдгээ төсөөлөө ч үгүй байсантай л холбоотой. Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм.

Б.ЗАЯА

 

 

 

 

  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 18 цаг 39 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 18 цаг 46 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top