x

Х.Тэмүүжин: Хонгилыг нураах боломж Ц.Элбэгдоржид байсан, одоо хонгил түүнийг сорж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг Интерполоор эрэн сурвалжлах шаардлага үүсээд байгаа тухай АТГ-аас мэдээлсэн билээ. Ч.Сайханбилэгийг Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалт болон Оюутолгойн гэрээний нэмэлт буюу Дубайн гэрээтэй холбогдуулж, харин Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь буюу “Монголын зэс” компанийн асуудал, мөн улс оры эдийн засагт хохирол учруулсан асуудлаар шалгаж байгаа тухай албан бус эх сурвалжууд мэдээлсэн байгаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд 2019 оны аравдугаар сарын 17-нд улсын хилээр гарч явсанаас хойш хаана байгаа нь тогтоогдохгүй байх түүний байршлийг тогтоохоор интерполоор эрэн сурвалжилж байгаа гэв.

Энэ талаар Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжиний байр суурийг тодрууллаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдгээ АТГ-аас зарлалаа. Хуулийн байгууллагаас түүнийг буруутгаж байгаа үндэслэлүүдийн талаар та ямар болотой байна?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж удахгүй очино гээд хэлчих шиг боллоо, харин Ч.Сайханбилэгийн хувьд ирэх эсэхээ хэлээгүй байх шиг байна. Хуулийн процесс энд гацаж байгаа бол тэр хүмүүсийг шалгах үйл ажиллагаа зогсч байна аа л гэсэн үг. Хуулийн байгууллагад байгаа нөөц боломж нь юу гэвэл олон улсын хамтын байгууллагын хүрээнд хайх, шалгах, шалгалтаа үргэлжлүүлэх. Энэ нь тэдний ажлын нэг чиглэл.

Харин үүнийгээ хэвлэлээр сүр дуйлаан болгож шоу хийж байгаа нь хэргийг шалгах гэхээсээ илүү “Ийм мүүхай хүмүүс байна шүү” гэж харагдуулах гэсэн арга заль юмуу л гэж харагдаж байна. Бас нэг гайхшруулах зүйл байна. Энэ хүмүүсийг ямар гэмт үйлдэлд хуулийн ямар зүйл заалтаар буруутгаж байгаагаа АТГ бүрэг бадаг хэлчих шиг болно лээ. Зарим хүмүүсийн бичсэнчилэн “Эдийн засгийг дордуулсан” гэдэг үндэслэлээр хэрэг үүсгээгүй байлгүй дээ. Энэ бол эдийн засагчдын хийж болох дүгнэлт. Хуульчид хов жив шиг ийм юм ярихгүй байх.

Ер нь хуульчид нь хуулийн ажлаа хийхээ больчихоор мөрдөгчид нь хэвлэлээр ажилаа хийгээд эхэлж байгаа юм уу даа. Шүүх рүү хэрэг маргааныг явуулахаас илүү хэвлэлээр намнах, олон нийтийн дунд муухай харагдуулах гэж оролддог, хүмүүсийн сэтгэгдэл, ховоор хүнийг шүүж, яллах гэж улайрдаг явуургүй арга сүүлийн 15-16 жил явж байна. Энэ арга барилд ганц АТГ бус бүх хуулийн байгууллага татагдан орчихлоо.

-Та тэгэхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг буруутгаж байгаа нэг үндэслэл нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна уу?

-Ямар үйл тарина түүнийгээ хураадаг гэж үгтэй. Хүнд үндэслэлгүйгээр хэрэг тулгадаг, заавал барьж, хорьж байж мөрддөг, хэвлэлээр нэр төрийг нь харлуулдаг, хэн нэгэн даргын үгээр ялалдаг, дээд дарга нартаа л үнэн ч байвал “би ажилтай, албан тугаалтай байна” гэж боддог, хууль зарчим ярьсан нэгнээ урвагч, баг болдоггүй гэж адлан гадуурхадаг энэ хуулийн байгууллагуудын хуучин ужигарсан арга барилыг халах гэж гурван хуулийн төслийг боловсруулж 2014 оны сүүлээр УИХ-д өргөн барьсан байсан. Тэр нь Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төслүүд байсан. Монгол улсад таслан сэргийлэх арга хэмжээний тухай хууль байдаггүй, Баривчилах, цагдан хорих шийдвэрийг хэрэгжүүлэх тухай хууль байдаг.

Хуулийн зорилго, нэр нь хүртэл ганцхан барьж хорих агуулгатай, хорьж мөрдөхийн төлөө байдаг. Үүнийг өөрчлөх хуулиудын төслийг өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлэх үед Засгийн газар огцорсон. Шинэ сайд Д.Дорлигжав Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй хуулийн төслүүдийг татаж авсан. 2016 онд МАН олонхи болоод хүний эрх, процессын шударга ёстой холбоотой, арай гэж баталсан хуулиудыг хүчингүй болгоход Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байсан. Хориг тавих, яриа өгүүлэл гаргах боломж тэр хүнд байсан ч хараад л өнгөрсөн. Хуулийн байгууллага нь шударга бусын хонгил, мангас болсон байхад, энэ мангасыг өөрчлөх гэж хуруу хумсаа хөдөлгөхийн оронд гараа хумхиад, хуруугаа эмрхэрдээд сууж байсан олон хүмүүс одоо өөрсдөө энэ хонгил руугаа сорогдож байна.

МАН ч гэсэн энэ хонгилыг нураахгүй гэвэл хонгил буцаад тэднийг сорно. Одоогийн Ерөнхийлөгч, түүний тойрон хүрээлэгч нар “Бид бүгдийг шийддэг боллоо” гээд яг Ц.Элбэгдоржийн тойрон хүрээлэгчид шиг ааш авир гаргаад байвал тэд ч гэсэн буцаад энэ хонгилдоо сорогдоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • DR. ADITYA (105.112.99.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.119.21)
    ene zaluug horloh gej hun zoriud huuhen yabuulsan baij bolno. ene zaluu uuruu tuuniig ni tosoj abah abahgui ni uuruu shiideh songolt ni. harin ene zaluu amarhaan budersen.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.119.21)
    uug ni mundag tolgoitoi ch medlegtei ch hun. daanch doodhoo zahirch chadaagui hugulsniig ni bodohoor shaal durgui hureed yarisan helsniig ni anhaardaggui bolsoon.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.219.156)
    Жам ёсоороо бүгд шорондоо явна
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Тэмүүжинд (66.181.161.86)
    Тэмүүжин гэж хуулийн баас юугаа мэддэг юм амьдралаа зохицуулж чадахгүй байж энэ бид 2 хуулийн салбарыг юу гэж дүгнэдэг юм Чи ч удахгүй лайгаа хураана
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
    • zochin
      Chi tegeed,shees tsarailaad,Temuujingees iluu huulia meddeg chin haana baigaa yum be.Cham shig shaldan guyuud,oortoo taalagdsan bertegchin huuliin tosloo ch bolovsruulj chadlaa yu.Temuujin bol chadaltai huulich,cham shig nohoi boosuud hol ochij huts.
      2020 оны 02 сарын 18
  • Зочин (202.21.105.12)
    Хүрэлсүх 14 тэрбум баттулга овоолсон шороо эбий энк зика бүгд төрөөс мөнгөжсөн. Иймд та нарт итгэхгүй сонгууль өгвөл саналаа мөнгөөр өгнө
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Туркийн Анталья хотод COP31 эхэллээ
Top