x

Ерөнхий сайдын толгой хаана вэ?

Уг нь ухаан бодол гэж асуух ёстой байх. Гэвч уг хүн нь өөрөө ийм мэтийн зүйлээс ангид хэмээн үнэлэгддэг учраас зүгээр “мөрөн дээр толгой бий юу?” л гэж асууж буй хэрэг.

Өчигдөр “Улаанбал”-ын сэтгүүлч Монгол Улсын Ерөнхий сайдыг “амьд уу?” хэмээн эрэн сурвалжлав. Хүнд хэцүү энэ үед ачааны хүндийг үүрэх ёстой Ерөнхий сайд хаана явна аа? гэж. Сэтгүүлчийн лайв явснаас хоёр цагийн дараа мэдээллийн сайтууд ХӨСҮТ-өөс шууд мэдээ дамжуулж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусын халдвараас сэргийлэх ажилтай анхны “танилцах уулзалтаа” хийв. Яаж ингэж тааруулдаг байна аа, Ерөнхий сайд аа?

Гэвч харамсалтай нь манай Ерөнхий сайдын тус эмнэлэг дээр очоод шийдсэн зүйл нь тун "жижиг" л дээ. Тэр “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмч ажилтнуудад илүү цагийн мөнгө олгоно. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэв. Энэ бол коронавирусын халдвараас сэргийлэх ямар нэг арга хэмжээ биш. Зүгээр манай эрүүл мэндийн салбарын байж байгаа байдал л юм. Эрүүл мэндийн үйлчилгээ нь хүн амдаа хүрэлцдэггүй, эмч ажилтнуудынх нь цалин амьдрал ахуйдаа хүрэлцдэггүй. Ядаж байхад илүү цагаар ажилласан мөнгөө ч бодуулж авч чаддаггүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Ерөнхий сайдын хэлсэн үгний хариуд нэг үг хэлсэн. “Энгийн үед зарцуулсан нэг доллар ийм үед зарцуулсан 10 доллартай тэнцдэг юмаа” гэж. Ухаантай хүн бол ойлгохоор хэлэв. Эрүүл мэндийн салбартаа яаж хандаж ирсний чинь үр дүн энэ өдрүүдэд гарна аа гэж анхааруулж буй хэрэг. Харин манай “ЕС” юу гэж ойлгосныг бүү мэд.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ч бас сэтгүүлчид цугласан завшааныг ашиглаад ХӨСҮТ-д гурвын зэрэг УАЗ-фургон автомашин өгөхөөр болсноо эмнэлгийн хамт олонд дуулгалаа. Өчигдөр санадаг нь ч бас л сонин.

Ерөнхий сайдын “танилцах аяллынхаа” үеэр хэлсэн бас нэг зүйл нь “Мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, зөвлөгөөний дагуу  Засгийн газар, УОК оновчтой шийдвэр гаргаж ажилламаар байна” гэв. Хэн хэнд үүрэг өгөөд байгааг тааварлах ч арга алга. Уг нь бол хөрш оронд халдварт өвчний нөхцөл байдал илэрсэн үеэс эхлэн Ерөнхий сайд өөрөө удирдлагыг гартаа авч ажиллах ёстой хүн. Парламентын засаглалтай аль ч улс оронд гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн нь энэ үүргийг өөртөө авдаг. Харин манай Ерөнхий сайд үйл явдал дундаа орчихоод байхад “хэзээ мөдгүй хаалга тогшоод орж ирэх нь байна шүү” хэмээн хэнд анхааруулаад байгаа нь мэдэгдэхгүй харайлгаж явна. Атал энэ хооронд Ерөнхийлөгч хэдэн удаа иргэдийн өмнө гарсан билээ. Ингэхэд энэ хоёр хүний байр солигдчихоод байна уу? Эсвэл Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй, эсвэл хоёр Ерөнхий сайдтай болсон уу?

Шинэ коронавирусийн халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй тухай Эрүүл мэндийн сайд өчигдөр дуулгалаа. Гэхдээ үүнд хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай талаар, Засгийн газарт тэр хэмжээний нөөц хөрөнгө байгаа эсэх талаар мөн л яригдсангүй. Эрүүл мэндийн сайд хэдийгээр "олон улсын байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоног гэхэд бүрэн хангалт хийнэ" гэж байгаа боловч энэ ч гэсэн эргэлзээтэй. Тэр байтугай маскныхаа хангалтыг хийж чадахгүйд хүрээд байхад шүү дээ.

Гадуур эмийн сангуудаар яваад үзээрэй, нэг ч маск байхгүй. Алдаг оног оруулж ирж байгаа цөөн эмийн сангуудад 5-10 мянгаас давсан үнэтэй. Эмийн сангуудад байхгүй маскийг хүнсний мухлаг, ТҮЦ-үүдээр худалдаалж байна. Тэдгээр нь эрүүл ахуй, халдваргүйтлийн наад захын шаардлага хангаагүй, гэрийн нөхцөлд оёсон даавуун маскууд. Нөгөө “алгын чинээ маск хийчих бандааш олдохгүй байна уу?” гэдэг шиг л юм болж байна.

Тийм байхад “Маскаа сайн зүүгээрэй. Иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалаарай” гэж мянга хэлээд ямар үр дүн байх билээ.  

Өчигдөр мэдээлэгдсэнээр өнгөрсөн хугацаанд халдвартай улс оронд зорчоод ирсэн манай улсын 132 иргэнийг сэжигтэй тохиолдоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдсэн байна. Шинжилгээний хариугаар сэжигтэй тохиолдлууд бүгд үгүйсгэгдэж, вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон гэх ч тайвшрах шалтгаан биш. Халдвар тархсан орнуудаас анхааруулснаар уг вирусын шинжилгээгээр илрэх хугацаа улам уртсаж, халдвар тархах замууд нэмэгдсээр байна.

Тиймээс халдвар нэгэнт хаалга өшиглөөд ороод ирсний дараа эрүүл мэндийн байгууллагууд маань энэ өвчний тархалтыг барьж дийлэх үү? гэдэг л хамгийн том асуулт. Тэр цагт “Маскаа зүүгээрэй” гэж мянга хэлээд нэмэргүй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэл "Болзошгүй эрсдлийн үед /халдвар ороод ирсэн тохиолдолд/ ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор, Нэгдүгээр эмнэлэгт мөн 65 орыг тус тус бэлдсэн" гэж байгаа ч энэ хангалттай юу? Ийм байдлаар хуваагдаж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд манайд хүрэлцээтэй юм уу? Эдгээр эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа бусад өвчтөнүүдийг яаж халдвараас хамгаалах юм бэ? гэх мэтчилэн олон асуулт хариултгүй байна. Харин манай Ерөнхий сайдын толгой “Эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн мөнгө олгох” дээр л явж байна шүү дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.161.76)
    Би өнөөдөр Орбитын тойргийн эмийн сангаас маск авлаа. Чи худлаа бүү солиор. Чамд мөнгө хэрэгтэй бол би чиний захиалагчаас илүү мөнгө өгье. ШУДАРГА л БАЙ Л ДАА. Худлаа гэвэл чи өөрийн биеэр Орбитын тойрог дээр ирээд өөрөө үз. ичих нүүрээ салтаандаа хавчуулж байгаад шалгаарай. зэрэгцээ 5 эмийн сангаар ороод үз. Бүгдэд нь байна лээ. шударга бусаар олсон мөнгө хожмоо хоолойг чинь боомилумуй
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • О (202.126.89.249)
    EС маань амраад бгаам биш үү. Бас сонгуулиа бодоод. 3 сая хүн нь энэ тэр болчвол сонгууль явагдах уу. Онцгой дэглэм л гэнэ. Тэтгэврийн зээл тэглүүлсэн хөгшчүүд амтшаад банкандаа очeрлоод. Цагаан сард бэлтгэх биш дараагийн зээл тэглэлтэнд бэлтгээд.Ийм ухамсар ёс зүйн доройтолтой хүмүүсийн үр хүүхэд гэж ямар шушмаанууд бдаг бол. Эмчилгээнд хэрэглэх гэж бгаа эсвэл ганц биe хөгшчүүл бол одоо яая гэхэв.
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.44.116)
    Харин ч овоо ажлаад байгаа юм биш үү. Хэдэн оюутнуудаа аваад л ирлээ. Одоогоор гай зовлон гараагүй л байна. Худлаа улс төр хийхээ болио.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Иргэн (66.181.186.70)
    Энэ 4 жилд энэ засгийн газар ажил хийсэн юм шиг л харагдана шүү 20 онд бид ялна дахин шулна энэ бол бичигдээгүй төрийн толгой хууль
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    Ийм тэнэг юм бичиж л байдаг
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 51 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 0 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 4 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 8 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 42 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 17 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top