x

"Монос" ХК ашиг олох зорилгоор амны хаалтын үнийг өсгөсөн үү?

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол маск зүүх, тэр дундаа N95 маскыг зүүхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Энэ маск нь 0.3 микроноос том хэмжээний тоосонцрын 95 хувийг шүүх чадвартай. Энгийн үед N95 маск нь 2500 төгрөгөөр зарагддаг байсан бол одоо үнэ нь хоёр дахин нэмэгдээд байгаа. Маскны үнийг нэмж зарж байна гэх иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт явуулж, харьцангуй үнээр маск борлуулсан гэх үндэслэлээр "Монос" ХХК-д зөрчлийн хэрэг нээжээ. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам:

-"Салбартаа давамгай байдалтай байгууллага аж ахуй нэгж болох “Монос” ХК-ийн салбараар N95 маскыг харилцан адилгүй үнээр борлуулж хэрэглэгчийг хохироож буй нөхцөл байдал тогтоогдсон тул хоёрдугаар сарын 3-нд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. “Монос” нь эм ханган нийлүүлэх салбарт давамгай байдалтай аж ахуй нэгж болохыг манай байгууллага 2019 онд тогтоосон. Давамгай байдалтай байгууллага нь борлуулж буй бүтээгдэхүүнээ харилцан адилгүй үнээр хэрэглэгчдэд ойлгомжгүй байдлаар худалдаалж байсан нь ноцтой зөрчил" гэв.

Барааны падан, и-баримт зэргийг үндэслэн нэг ижил загварын N95 маскыг 2500, 3600, 5700 төгрөгөөр ялгаатай худалдаж байсан нь тогтоогдсон байна.

Харин энэ талаар “Монос-Улаанбаатар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогт өөр байр суурьтай байна. Тодруулбал,

-Коронавирусийн халдвар урд хөршид гарсантай холбоотойгоор манайд байсан маск хэд хоногт дуусч, хомсдолд орсон. Манайх маскны эрэлд гарч, долоон хувь хүн, албан байгууллагатай гэрээ хийж, нэг маскыг 3600 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээ хийсний маргааш нь буюу нэгдүгээр сарын 29-нд худалдаж авсан маскаа салбар эмийн сангууддаа тараасан. Манайд маск нийлүүлсэн байгууллага, хувь хүн нь НӨАТ өгөх боломжгүй гэсэн. Харин манайх үйлчлүүлэгчдээ НӨАТ өгдөг. Маскыг НӨАТ-гүй 3600-гаар аваад НӨАТ-тайгаар хэрэглэгчдэд хүргэхэд 4000 төгрөгөөр худалдаж авсантай тэнцэж байгаа юм. Ингээд бид үйл ажиллагааны зардал болгон бага зэрэг нэмээд гүйцэтгэх захирлын тушаалаар нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн маскыг 5700 төгрөгөөр худалдаалсан. Гэтэл N95-ыг гадуур илүү хямдаар худалдаалж байна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс маск зарахаа шууд зогсоогоод үнийн судалгаа явуулсан. Гадуур N95-ыг 2500 төгрөгөөр худалдаалж байсан. Ингээд нэгдүгээр сарын 30-наас эхлэн 2500 төгрөгөөр худалдаалах зааврыг салбаруудад хүргэсэн. Салбаруудад энэ мэдээллийг хүргэх хооронд ШӨХТГ-аас шалгалт явуулж таарснаар маскыг гурван янзын үнээр худалдаалсан мэт мэдээлэл тарсан. Маск дээр бид ямар нэгэн ашиг хараагүй. Харин ч 3600 төгрөгөөр худалдаж авсан бүтээгдэхүүнээ 2500 төгрөг болгон, НӨАТ-тайгаар олгоход 10 гаруй сая төгрөгийн алдагдал үүсч байгаа" гэв.

Тус компани маск нийлүүлэх асуудлаар Казахстан, ОХУ, Турк руу холбогдсон ч N95 маск нийлүүлэх ажил гэрээ, хэлэлцээрийн түвшинд яваа. Дэлхий дахинд маск хомсдолтой байгаа болохоор их хэмжээний маск нийлүүлэх боломжгүй. Тиймээс гаднын орны хувь хүмүүстэй холбогдож, хүсэлт тавьсны дүнд нэг удаагийн маск нийлүүлэхээр болсон байна.

"Монос Улаанбаатар" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогт:

-2020 оны нэгдүгээр сард ОХУ-ын хувь хүнээс авсан 220 мянган ширхэг нэг удаагийн маскыг 300 төгрөгөөр борлуулсан. Гэтэл энэ сард маскны үнэ ОХУ-даа 10 рубль болсон байна. Тиймээс ОХУ-аас 500 төгрөгөөр худалдаж  авсан маскаа нэг ч төгрөг нэмэлгүй зарвал биднийг дахиад л "үнээ нэмж зарлаа" гэх байх. Тиймээс авах үгүйгээ шийдэж чадахгүй болчихоод байна. Манайх маскнаас гадна гар ариутгагч бодисууд болон бусад ямар ч бүтээгдэхүүний үнийг нэмээгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 4 цаг 59 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 6 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top