x

У.Хүрэлсүх: Та бүгдийн хичээл зүтгэлээр коронавирус Монголд илрээгүй байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав.

Шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад  2020 оны нэгдүгээр сарын 21, 25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, сүүлийн үнэлгээгээр шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцоод байгаа билээ. Иймд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн нийт 132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод, 45 нь 15 аймагт бүртгэгдснээс шинжилгээний хариугаар бүгд үгүйсгэгдсэж, тус вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон билээ. Одоогоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь өчигдөр шөнө Улаанбаатар-Токио чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн 1 хүнийг тус тус орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байна. Болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, ЦТЭ-т 50 ор, УНТЭ-т 65 орыг тус тус бэлдэж, шаардлагатай тохиолдолд ЦТЭ-ийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийхээр бэлтгэл хангасан байна.

ХӨСҮТ-д иргэдээс 103, 102, 100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулжээ. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв. Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор  явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргахад УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдвэрлэв.

Шинэ коронавирусийн голомтын бүс БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусийн халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил, бөөрний дутагдалд хүргэж байгаа учир АХБ-ны 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ-д нийлүүлэхээр болжээ.

Сэжиглэгдсэн иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-ийн лаборатид хийж байгаа бөгөөд АНУ, Япон улсын халдварт өвчин судлалын лабораторитой яг ижил төвшинд хийж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, цаг үеийн мэдээлэл сонсоод эмч, сувилагч, эмнэлгийн нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийлэв.

Тэрээр хэлэхдээ, Дэлхий нийтийг цочирдуулж, тахлын хэмжээнд хүрч буй шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн энэ үед УОК, ЭМЯ, ХӨСҮТ болон нийт эрүүл мэндийн салбарын эмч ажилтан сувилагч мэргэжилтнүүд та бүхэн маань өдөр шөнөгүй нойр хоолоо умартан өргөсөн тангарагтаа үнэнч ажилалж байгаад Улсын Ерөнхий сайдын хувьд, иргэн хүний хувьд баярлаж байна, Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хүнд хэцүү цагийг хамтдаа амжилттай давж, баярлан уулзахыг ерөөе.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үүрэгт ажлаа цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж байна гэж үзэж байна. Та бүхнээс хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг цаг алдалгүй авч ажиллаж байна. Газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцаж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай зүйлстэй биечлэн танилцах зорилготой. Шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргаж ажиллана.

Урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийх зэрэг шаардалга байгааг үе шаттай шийдвэрлэх хэрэгтэй байна. Бурханы авралаар, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнгээр шинэ коронавирус илрээгүй байна. Энэ бол том амжилт. Өмнө нь манай улс хэд хэдэн нийгмийн өвчнийг даван гарч чадаж  байсан туршлагатай. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, ард иргэдээ сэтгэлзүйн хувьд бэлдэх ёстой. Хүн бүрийн ажлын хариуцлага, сахилга бат, дэг журам чухал. Иргэддээ ойлгуулах ёстой. Засгийн газар, УОК арга хэмжээг шат дараалан авч байгаа.

Шинэ коронавирусийн аюул дэргэд, хаалга тогшиж байна. Иймд үед дэлхийн улс орнууд тэр дундаа өндөр хөгжилтэй улс орны эрүүл мэндийн байгууллагуудаас та бүхэн дутахгүй шуурхай, амжилтатй ажиллаж байна гэж харж байна. Иймээс хамгийн чухал зүйл урьдчилан сэргийлэх арга хэмжээ байна. Мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, зөвлөгөөний дагуу  Засгийн газар, УОК оновчтой шийдвэр гаргаж ажилламаар байна.

Цагаан сарын баярыг хязгаарлаж, нийтийн арга хэмжээнүүдийг цуцласан нь чухал юм гэдгийг иргэдэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Иргэд ч төрөөс гарсан шийдвэрийг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөөг даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Үүний дараа Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй.

Бүх зүйлийг төрөөс хангах боломжгүй иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол монгол хүний үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн бүр, айл өрх бүр, аж ахуйн нэгж байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аюулт өвчний эсрэг хамтдаа сэргийлж, тэмцэж чадвал аюул осолгүй, халдварт өвчний дэгдэлт холуур тойрч гарч чадна гэж итгэж байна. Иймд иргэдээ хариуцлагатай, үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэсэн юм.  

Шинэ коронавирусийн халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй юм. Үүнд зориулж ЭМЯ-аас Олон улсын бусад холбогдох байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоногт бүрэн хангалт хийхээр шийдвэрлэж чадсан гэж ЭМ-ийн сайд мэдэгдлээ.

2020 оны хоёрдугаар сарын 17-ны өглөөний 08:00 цагийн байдлаар коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 70533-т, нас барсан хүний тоо 1767 болж, дэлхийн 26 оронд халдвар гараад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Т. Бат (103.26.195.197)
    Маш сайн. Ерөнхий сайд болон эрүүл мэндийнхэн маш сайн ажиллаж байгааг ойлголоо. Эзэнтэй, Эрүүл мэндийн яамтай юм шиг маш шуурхай байдалд баяр хүргэе. Битгий энд тэндээс нь ухаж төнхөөд шүүмжлээд, муулаад байгаарай. Энэ хүнд үед гэгээлэг, найрсаг байцгаая.
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Б.Баярсайхан (64.119.20.188)
    Гандангийн хурлыг хаах хэрэгтэй
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 6 цаг 45 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 6 цаг 49 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 6 цаг 50 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 6 цаг 59 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 7 цаг 17 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 7 цаг 24 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 7 цаг 32 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 39 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 20 цаг 19 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 20 цаг 51 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 21 цаг 19 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 21 цаг 36 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 22 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica)
Top